А. Вучич Сербийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа

Нийтэлсэн: 2017-04-21 11:07:03

БЕЛГРАД./TASS/. Ерөнхий сайд Александар Вучич 4 дүгээр сарын 2-нд болсон Сербийн Ерөнхийлөгчийн сонгуульд 55,08 хувийн санал авснаар ялалт байгууллаа. Сонгуулийн эцсийн дүнг тус улсын Сонгуулийн комисс баталгаажуулжээ. Ингэснээр А.Вучич албан ёсоор Сербийн тавдахь ерөнхийлөгч боллоо.
 
“Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнгээр эрх баригч эвслээс нэр дэвшигч Александар Вучич 55,08 хувийн санал авлаа” гэж Сонгуулийн комиссын мэдээлэлд дурджээ.
 
Тус комиссын мэдээлснээр, сонгуулийн ирц 54,36 хувь байсан ба санал хураалтын үеэр ямар нэгэн зөрчил гараагүй байна.
 
Сербийн Ерөнхийлөгч таван жилийн хугацаагаар хоёр удаа сонгогддог. Төрийн тэргүүн ихэнхдээ төлөөлөх үүргийг гүйцэтгэдэг ажээ. Тодруулбал, улс орноо гадаадад төлөөлөх, парламентад Ерөнхий сайдын нэрийг оруулах, хуульд хориг тавих, элчин сайдуудыг томилох, эргүүлэн татах, өршөөл үзүүлэх, шагнал гардуулахын зэрэгцээ зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг байна.
 
О.Барс
Эх сурвалж :Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. Яг манайх шиг гаднаас захиалгаар оруулж ирсэн импортын Үндсэн Хуультай юм байна. 1992 онд импортоор оруулж ирсэн Үндсэн Хуультай үг үсэг бараг адил юм байна.

    Импортын Үндсэн Хууль, 2017-04-21 13:31:18, 202.9.40.217Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: