sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. Энэ оны гуравдугаар улиралд “iPhone” гар утасны борлуулалтын орлого буурсан гэж “Apple” компани мэдэгдлээ. Гэсэн хэдий ч борлуулалтынн хэмжээ шинжээчдийн таамаглаж байснаас давсан байна.
 
“Apple” компани есдүгээр сарын 24-ныг хүртэлх гурван сарын хугацаанд 45.51 сая ширхэг “iPhone” утас борлуулсан нь 44.8 сая ширхэг утас борлуулна гэсэн шинжээчдийн таамгаас давжээ.
 
Мөн баяр ёслол олонтоо болдог улиралд “iPhone” утасны борлуулалтын орлого 76-78 тэрбум долларт хүрнэ гэж тус компани таамаглаж байна. Гэвч дөрөвдүгээр улиралд орлого 9 хувиар буурч, 46.85 тэрбум доллар болжээ. Энэ нь “Apple” компанийн жилийн орлого 2001 оноос хойш анх удаа буурсан тохиолдол болж байна. Учир нь, ухаалаг утасны зах зээл дээрх Хятадын компаниудын оролцоо өргөжсөнөөр өрсөлдөөн улам ширүүсч байгаа юм.п
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг