sonin.mn
МОСКВА. /TASS/. Пакистаны Белужистан мужийн Кветта хотын цагдаагийн академид өчигдөр орой халдлага болсны улмаас наад зах нь 48 хүн амь үрэгджээ.
 
Пакистаны армийн төлөөлөгчийн хэлснээр, академийн байр руу тэсрэх төхөөрөг бүхий бүс зүүсэн гурван террорист дайран орж, тэдний хоёр нь тэсрэх төхөөргүүдийг дэлбэлсэн байна.
 
Гурав дахь террористыг нь Пакистаны цэргийнхэн устгажээ.
 
Террористууд халдлагын үеэр Афганистан дахь зааварлагчидтайгаа холбоо барьж байсан аж.
Халдлагын үеэр сонсогчид голдуу 100 гаруй хүн шархаджээ.
 
Кветта хот бол Белужистан мужийн төв юм. Тус хотод салан тусгаарлагчид болон лалын босогчид урьд нь нэг бус удаа халдлага үйлдэж байсан ажээ. Тухайлбал, энэ оны наймдугаар сард тус хотын эмнэлэг болон өмгөөлөгчдийг онилсон халдлагууд болсны улмаас 88 хүн амь үрэгдэж байжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг