sonin.mn
БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаанаас санаачлан маргааш буюу ирэх сарын 1-нд Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэнэ.
 
Цэвэрлэгээнд БОАЖЯ, НЗДТГ, УСУГ, “Жүр үр” компанийн ажилтан, албан хаагчид болон “Сэрүүлэг”, БХИС-ийн оюутнууд, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн төлөөлөл зэрэг нийт найман байгууллагын 2000 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ. Дээрх иргэд Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр, Сэлбэ гол, Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр, Улиастайн уулзвараас Гачуурт хүртэл нийт 50 км газарт голын эрэг дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэх юм. Цэвэрлэсэн хогийг Баянзүрх, Хан-уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний хэлстийн ажилтнууд ачиж, хогийн цэгт хүргэх аж. Тус зохион байгуулагчдын зүэгээс иргэд, албан байгууллагуудыг сайн дураараа оролцохыг уриаллаа.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг