НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулгатай ярилцлаа.
-НИТХ өчигдөр гурав дахь хуралдаанаа хийж, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцлээ. 2012 оны өдийд таны даргалж байсан ИТХ юу амжуулсан байлаа?
-Сонгуулийн дараа эрх баригчдын 100 хоног гэдэг тогтсон ойлголт байдаг. Сонгуулийн өмнө эрх баригчид олон түмэнд таалагдах амлалт өгч, ажил хийх гээд байдаг. Харин сонгуулийн дараах, зуу хоногт эрх баригчид олны дэмжлэг хүлээхгүй байсан ч заавал хийх ёстой ажлаа эхэлдэг, хийдэг. Энэ үед сөрөг хүчин ч эрх баригчдыг шүүмжлээд байдаггүй. Зуу хоног гэдэг эрх баригчдын гарааны цэг болдог л доо. 2012 оны сонгуулийн дараа бидний зуу хоногт хийсэн ажлыг яривал нэлээд их цаг орно.
Тоймлоод хэдхэн зүйлийг ярихад, ажлаа аваад хориод хоногийн дараа ИТХ-ын тогтоол гаргаж зөвшөөрөлгүй баригдсан барилга, байгууламжийн үйл ажиллагааг зогсоосон. Зөвшөөрөлгүй барьсан барилгууд маш их байсан. Бизнес эрхлэгчид биднийг маш их эсэргүүцэж байсан. 2016 он гэхэд зөвшөөрөлгүй барилгын ажил нэлээд цэгцэрсэн.
Мөн 2012 оны наймдугаар сарын сүүлээр Засаг даргын өргөн барьсны дагуу Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай томоохон шийдвэрийг гаргаж байлаа. Ингээд есдүгээр сарын 1-нээс замын нэгдүгээр эгнээгээр автобус явж, дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн. Хүүхдийн автобус, ажилчдын автобус явж, зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн шүү дээ. Иргэдийн эсэргүүцэлтэй маш их тулгарч байсан.
-Зөвшөөрөлгүй олгосон газрыг бас цэгцэлсэн байх аа?
-2012 оны есдүгээр сарын сүүлээр газрын харилцааны асуудал болоод барилгажилтад гарч байгаа зөрчлийг цэгцлэх ажлыг эхлүүлсэн. Газрын харилцаан дээр гарч байгаа зөрчлүүдийг арилгая гээд нэг хэсэгтээ газар олголтыг зогсоож ч байлаа. Газрын наймаа, газрын мафи гэж ярьдаг байсан үе одоо өнгөрсөн. Ер нь нийслэлд барилга яаж барих вэ, ямар шаардлага тавигдах вэ, орон сууцны хажууд барилга барих бол оршин суугчдын саналыг авч байя гээд ажлаа эхэлсэн. Иймэрхүү цогц арга хэмжээг эхний зуу хоногтоо аваад эхэлчихсэн байсан.
-Тэгвэл энэ удаагийн нийслэлийн удирдлагууд хэр их ажил амжуулсан бол?
-Юу амжуулсныг хэлж мэдэхгүй байна. Бүтцийн асуудлаа ярих шиг боллоо. Баахан хүмүүсийг ажлаас халлаа. 2012 онд ажилд орсон, Ардчилсан намтай хамтарч ажилласан гэдэг утгаар олон хүнийг ажлаас нь халсан байна лээ. Чингсийн талбайг Сүхбаатарын талбай болгож өөрчилсөн. Нохой, муурны асуудал багагүй хугацаанд яригдах шиг боллоо. Тэгээд өнөөдөр л (өчигдөр) Засаг дарга мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байх шиг байна. Яг хотын хөгжилд хэрэгтэй том ажил эхлүүлсэн үү, үгүй юу гэдэгт иргэд хариу өгөх байх. Бидний хийсэн ажилтай харьцуулахад тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа. Өөрөөр хэлбэл, бидний тогтоосон стандарт, жишгийг МАН эхний зуу хоногтоо дааж чадсангүй.
-Баар, цэнгээний газруудыг 00:00 цагаас хойш ажиллуулахгүй гэснээ буцах шиг боллоо. Нохойд спираль тавих асуудал бас багагүй хугацаанд яригдсан. Яг шийдвэр гарсан ажил байна уу?
-Нохой, муур хөнгөлнө ч гэл үү, тийм зүйл яригдаад байсан. Сүүлд тийм зүйл байхгүй ээ л гэсэн. Баар, цэнгээний газрыг 00:00 цагт хаана л гэсэн. Дараа нь болилоо л гэнэ. Энэ мэт нэг дарга нь нэг юм ярьдаг. Нөгөө дарга нь өөр юм ярьдаг. Гурав дахь дарга нь тэр хоёрын ярьсныг цуцалчихдаг. Ерөөсөө нэгдсэн бодлого алга. Дарга нар нь энд, тэнд өөр өөр юм яриад, нэг нь нөгөөгийнхөө ярьсныг үгүйсгэж, цуцлаад л явж байна. Удирдлагын нэгдмэл чанар гэж байдаг шүү дээ. Удирдлагын нэгдмэл чанар алдагдах нь хотын хөгжилд хортой.
-Өнгөрсөн жилүүдэд цахимаар газар өмчлүүлдэг байсан. Нийслэлийн шинэ удирдлагууд цахимаар газар өмчлүүлэхгүй боллоо гэсэн. Харин Засаг даргын мөрийн хөтөлбөрт цахимаар газар өмчилнө гээд заачихсан байна лээ. Ямар учиртай юм бол?
-Цахим газар өмчлөлийг зогсоолоо гэсэн. Тэгснээ Засаг дарга Ардчилсан намын бүлгийн хурал дээр “Бид ярьж байгаад цахим газар өмчлөлийг арай өөрөөр хэрэгжүүлнэ” гэж ярьсан. Чухам бодлогыг нь тодорхойлж чадахгүй юм. Хэлж, ярьж байгааг нь ч үнэн худлыг мэдэхгүй байна.
-Цахим газар өмчлөлийг жаахан өөрчлөөд хэрэгжүүлэх нь гэж ойлгосон. Засгийн газрын түвшинд “Сайн оюутан” хөтөлбөрийг өөрчлөөд Боловсролын зээл болгохоор болсон. Өмнөх дөрвөн жилд хэрэгжиж байсан ажлыг зогсоож байгаад нэрийг нь өөрчлөөд байх шиг?
-Нийслэлд ч ялгаагүй. Бидний тогтоосон стандарт, жишгийг дааж чадсангүй гэж ярьсан шүү дээ. Засаг даргын мөрийн хөтөлбөрийг харахад Ардчилсан намын үед хэрэгжүүлж байсан мөрийн хөтөлбөрийн гол, гол зүйл, заалтын нэрийг өөрчилж, өөриймсүүлсэн нь харагдаж байна. Нэрийг нь өөрчилчихөөр АН-ынх биш болчихдог юм уу. Тиймэрхүү байдлаар хандсан зүйл заалт их байна. Уг нь өнөөдөр улстөржих биш ажил хийх цаг нь шүү дээ. Дөрвөн жилийн дараа эднийг Ардчилсан намын үйл ажиллагааг үргэлжлүүлсэн гэж хэн ч ярихгүй. Дөрвөн жилийн дараа МАН ийм ажил хийсэн л гэж ярина. Үүнийг ухаарч ойлгоосой.
-Нийслэлийн Засаг даргын “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг танай намын бүлэг буцаах санал гаргасан. Шалтгаан нь юу байв?
-Нэгдүгээрт, 2016 оны НИТХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан 25 төсөл, үйл ажиллагаа Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй буюу өөр байдлаар туссан байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн амлалтаасаа ухарч, ард иргэдээ хуурсан үйлдал гаргалаа. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон “Нэг өрх-нэг орон сууц”, залуу гэр бүлд зориулсан нэг өрөө орон сууц барих эрх зүйн орчинг бүрдүүлэх, хямралын улмаас зогссон үйлдвэрлэл, үйлчилгээг сэргээх, үндэсний үйлдвэрлэгчдийн 400-гаас доошгүй автобус тролейбусаар парк шинэчлэл хийх зэрэг амлалтууд Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй. Энэ амлалтуудаа мөрийн хөтөлбөртөө оруулаач гэсэн шаардлага тавьсан.
Хоёрдугаарт, аливаа мөрийн хөтөлбөр хэрэгжих, хэрэгжиж дууссаны дараа үнэлж дүгнэх боломжтой байх ёстой. Гэтэл Засаг даргын мөрийн хөтөлбөр хэмжих хэмжүүр, дүгнэх аргагүй. Жишээлбэл, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ гэсэн. Энэ жил хэд байсныг ирэх жил хэд болгож нэмэгдүүлэх нь тодорхой биш. Гэх мэт шалтгаанаар Засаг даргын мөрийн хөтөлбөрийг буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан ч олонхиороо хүлээж авсангүй.
-Өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлээд эхэлчихсэн байсан ажлууд ирэх жилүүдэд хэрэгжих болов уу. Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан уу?
-Төрийн бодлогын залгамж чанар гэж байх учиртай. Гэтэл залгамж чанар байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг. Байна уу гэхээр байхгүй. Байгаа юу гэхээр нэрийг нь өөрчлөөд тавьчихсан байх жишээтэй. Жишээлбэл, өнгөрсөн жилүүдэд нийслэлийнхний дэмжлэгийг хүлээсэн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг ажлуудыг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй. Бичил бизнесийг дэмжих төсөл, жуулчдыг татах “Найрсаг Улаанбаатар ” зэрэг төсөл хөтөлбөрийн нэрийг өөрчилсөн, эсвэл хэрэгжих эсэх нь бас л тодорхойгүй байгаа юм. “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг “Гэр хорооллын зөв шийдэлтэй төлөвлөлт” гэх жишээтэй. Бичил бизнесийг дэмжих зээлийг “Итгэлийн зээл” болгоод өөрчилчихсөн. Яаж хэрэгжих нь ч тодорхойгүй. Үүнийг залгамж чанар гэх эсэхийг мэдэхгүй юм.
-Та “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийг удирдсан. Энэ төсөл зогсчихлоо. Газраа чөлөөлсөн иргэд одоо хаачих вэ?
-Хууль, эрх зүйн үүднээс “Гэр хорооллын дахин төлөвлөлт”цаашид үргэлжлэх ёстой. Яагаад гэвэл хот, компани, иргэн гурав гурвалсан гэрээ байгуулсан. Түүнээс Баттулга, Бат-Үүл хоёр гэрээ байгуулаагүй. Хотыг Бат-Үүл, Баттулга хоёр төлөөлж байсан нь үнэн. Одоо Сандуй, Сундуй (Сундуйн Батболд) хоёр төлөөлж байгаа. Төрийн залгамж чанараар энэ хоёр гурвалсан гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Харин Баттулга гэдэг хүнтэй гэрээ байгуулсан бол долдугаар сарын 1-нээс эхлээд хэрэгжих боломжгүй болно. Баттулга биш хотын удирдлагатай гэрээ байгуулсан учраас цааш нь хэрэгжих ёстой. Иргэд хохирч үлдэх ёсгүй.
-Энэ төсөл яагаад зогсчихов оо?
-Миний харж байгаагаар энэ хүмүүс яаж үргэлжлүүлэхээ мэдэхгүй байна. Бэрхшээлийг яаж зохицуулж, даван туулахаа тодорхойлж чадахгүй байх шиг. Бидний хийсэн ажлыг яагаад зогсоосныг өнөөг хүртэл гайхаж байна. Өнгөрсөн сард НИТХ-ын тогтоол гаргасан. Дараа нь зургадугаар сарын 10-ны үеэр хотын төсвөөс 20 тэрбум гаргаад арилжааны банкууд 60 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхэд бэлэн байсан. Нийтдээ 80 тэрбум төгрөгийг бага хүүтэй зээлээр босгочихсон байсан. Үүнийг дахин төлөвлөлт хийж байгаа компаниудад олгосон бол олон айл орон сууцтай болох боломжтой байсан. Түрээсийн байранд амьдарч байгаа 300-400 айл байрандаа орчих боломж байлаа. Гэтэл яагаад зогсоочихов.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт хамгийн их мөнгө зарсан ч үр дүн гараагүй төсөл гэж ярих хүн олон байна?
-Бүх ажил хариуцах эзэнтэй. Зураг төслийг Ерөнхий төлөвлөгөөний газар хийснийг Хөрөнгө оруулалтын газар хянадаг. Хувийн компаниуд ажлын зураг хийх гэхчилэн бүх шат дамжлагадаа хариуцах эзэнтэй. Харин үр дүнгүй гэдгийг хэн тогтоодог юм бэ. Үр дүнгүй гэдгийг хэн нэгэн албан тушаалтан ярьдаггүй. Аудит шалгаж тогтоодог юм. Эсвэл шүүх шинжээч томилдог.
-Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтөд 104 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан гэж Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар мэдэгдсэн шүү дээ.
-Би энэ ажлын журмыг боловсруулж хурлаар батлуулж байсан. Тэр Ганбаатар гэдэг хүн хаанаасаа гараад ирсэн юм бэ. 2008-2012 онд газар чөлөөлөлтийг жинхэнэ будлиулсан хүн шүү дээ. “Бэрэн”-гийн газрыг чөлөөл гэж байгаад цахилгаан, дулааны шугамыг шулуун шугамаар тавьдгийг ч энд, тэнд нь чөлөөлчихсөн. Бүр андуураад Ногоон нуур хавийн газрыг чөлөөлчихсөн. Тухайн үед тэр хүнийг шалгуулах байсан ч хийх ажлаа бодоод орхисон хэрэг.
Гэтэл тэр хүн ийм сонин, сонин юм яриад байгаа нь гайхшралыг төрүүлж байна. Би энэ ажлыг цааш нь үргэлжлүүлмээр байна. Тиймээс өөрийнхөө мэдлэг, чадвараа зориулахад ч бэлэн байна. Товчхон мэдээлэл өгөхөд, 24 байршлын 75 хэсэгчилсэн талбай бүхий 1500 га газар бий. Үүн дээр 38 компани үйл ажиллагаа явуулж байсан. Бид дөрвөн компанийн эрхийг бүрэн, хоёр компанийн эрхийг хэсэгчлэн цуцалсан.
Өнгөрсөн гурван жил 9787 айлын орон сууц баригдсанаас 4833 айлын орон сууц ашиглалтад орчихсон. 1500 хашаа, байшинг чөлөөлчихсөн. 300 гаруй айл түрээсийн байранд амьдарч байгаа. Үр ашиггүй гэдэг асуудлыг хэн нэг нь ярьдаггүй гэдгийг дахиад хэлье. 104 тэрбум төгрөгөөр боссон хөрөнгийн жагсаалт надад бий. 60-70-аад хувь нь Хөгжлийн банкны санхүүжилт. Баттулга гарын үсэг зураад шийдчихдэг хөрөнгө биш. Шат дамжлагаар шийдэгддэг ажил. Хийх ёстой ажил яахаараа үр ашиггүй болчихдог юм бэ.
-НИТХ өнөөдрийн хуралдаан дээр Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаад орон гэргүй болсон гэх хүмүүс ирчихсэн байна. Эхэлсэн ажлаа дуусгаач гэж танд хандаж байх шиг. Та ямар хариу өгөв?
-Би эхэлсэн ажлаа дуусгахын төлөө зүтгэнэ. Би ч, та нар ч одоогийн хотын удирдлагуудыг шах, шаард. Өөр арга байхгүй л гэсэн. Иргэд хохирох ёсгүй.
-Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл манай сонинд “Миний эсрэг “Их эвсэл” бий болжээ” гэж бичсэн. Бүр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг нар МАН-тай нэгдэж миний эсрэг эвслээ гэсэн. Та ямар бодолтой байна вэ?
-Ерөнхийлөгч Элбэгээ Үүлийг байнга дэмжиж ирсэн. Тэр хоёр маань нэг тэрэгний хоёр арал явж ирсэн. Элбэгээ Үүлийн эсрэг хэзээ ч ажиллахгүй. Бат-Үүлийг урьд нь ч, нийслэлийн намын дарга болоход ч, нийслэлийн Засаг дарга болоход ч, бид хоёр хотыг удирдаж байхад ч Ерөнхийлөгч байнга л дэмждэг. Тийм л хүн. Элбэгээ Үүлийн эсрэг “Их эвсэл” ч гэнэ үү, байгуулах хүн биш. Би түүнд нь огт итгэхгүй байгаа. Үүнийг мэдэхийн дээдээр мэдэх хүний нэг нь би.
-Э.Бат-Үүл дарга тэгвэл яагаад тэгж бичихэд хүрэв. Их гомдсон нь нийтлэлээс нь харагдаж байсан.
-Чухам ямар мэдээллээр тэгж бичсэнийг мэдэхгүй юм. Ямар ч байсан Ерөнхийлөгч Үүлийг байнга дэмжиж ирсэн, одоо ч дэмжиж байгаа.
-Та хоёр уулзахгүй байгаа юм уу?
-Ойрд холбоо барьж чадсангүй. Манай хүн хөдөө яваад байх шиг байна.
-С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдуулж хоёр дахиа шалгаж байгаа нь их эмзэг туссан болов уу?
-Хууль хяналтын байгууллага шалгая гээд шалгасан юм болов уу. 1990 оноос хойш Үүлтэй хамт явлаа. Хамтдаа хувьсгалыг нь ч хийлээ. Хамтдаа ялж, ялагдаж ч явлаа. Сүүлийн дөрвөн жилд бид хоёр мөр зэрэгцэн хотыг удирдлаа. Үүлийг хамгийн сайн мэдэх хүн нь бас л би. Хэн ч үгүй гэхгүй. Баталгаатай хэлье. Манай Үүл хэзээ ч тийм хэрэг хийхгүй. Хуулийн байгууллага шалгаад цагаатгана биз дээ.
-Улс төрийн зорилгоор, хууль зөрчин байж шалгалаа гээд байгаа шүү дээ?
-Үүнийг хууль хяналтын байгууллагаас нь асуу.
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Сэтгэгдэл0
Яармаг Нисэхийн мод иддэг үхэр адууг засаг дарга Батболд хэзээ зайлуулах вэ? Аваар гарахад тун ойрхон болоод байна.Зарим хүмүүс Засаг дарга Батболд хувийн адуу малаа яармагийн замд хариулуулдаг гэж ярилцах юм.Энэ үнэн үү.
"Ерөнхийлөгч Элбэгээ хэзээ ч Үүлийн эсрэг ажиллахгүй"--Хүнд гэмт хэрэг үйлдсэн, Эх орноосоо Урвасан байсан ч хамаагүй, Хулгайч, Луйварчин Урвагчидыг ХААЦАЙЛНА гэсэн үгүү????? Ямар учиртай үг вэ??? Өртэй юм уу? эсвэл хам хэрэгтэн нь юм уу??? Яагаад?? Тэгэж болмооргүй л юм. Эх орноосоо урвасан, гэмт хэрэг үйлдсэн гээд Аав нь хүүгээ хүртэл шийтгэдэг, бүр цаазалдаг ёсон дэлхийд хаа ч байдаг!!
хаха МАН-ыхан ажил хийж огт үзээгүй болохоор юу хийх, яаж эхлэхээ ч мэдэхгүй байгаа нь үнэн, тэд гэр хороололд хүмүүс амьдардаг гэдгийг ч мэддэггүй байсан, тэд зөвхөн газар, албан тушаал, тэндэр зарж болох бүх юмыг л зардаг дамын наймаачид ш дээ, 104 тэрбүм төг залгих ходоод зөвхөн МАН-д бий, МАН бол гэрэл гэгээтэй бүхнийг харлуулдаг. амжилт бүхнийг өөрийн болгодог, санаа нийлээгүй хэнийг ч юу ч зохиож нэрийг нь гутааж ажил төрөл, амьдрал ахуйг нь сөнөөдөг коммунист угшилтай нам. Таанууд 2 нүд чинь юм хардаг юм бол УБ-аа харчих, ухаан санаа чинь эрүүл юм бол 4 жилийн өмнө ямар байсныг саначиx
ТИЙМЭЭ ТИЙМ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА АЖИЛАА ХИЙГ ДЭЭ
uivaldaj hulgai hiideg huivaldaj alsan buzaruud bol elbegdorj batuul enhbaatar bayar nar ardchilal gedeg ulger eelj baihad ene ol halzan haytadiin shees kazino hemeeh mongonoos ideh gej baigaad nileed olon jil shorond boosoo naysalsan muu luivarchingiin neg mongonii toloo yu c hiij chadah haytad hulgaich ardchilagchdiin neg
хаха МАН-ыхан ажил хийж огт үзээгүй болохоор юу хийх, яаж эхлэхээ ч мэдэхгүй байгаа нь үнэн, тэд гэр хороололд хүмүүс амьдардаг гэдгийг ч мэддэггүй байсан, тэд зөвхөн газар, албан тушаал, тэндэр зарж болох бүх юмыг л зардаг дамын наймаачид ш дээ, 104 тэрбүм төг залгих ходоод зөвхөн МАН-д бий, МАН бол гэрэл гэгээтэй бүхнийг харлуулдаг. амжилт бүхнийг өөрийн болгодог, санаа нийлээгүй хэнийг ч юу ч зохиож нэрийг нь гутааж ажил төрөл, амьдрал ахуйг нь сөнөөдөг коммунист угшилтай нам. Таанууд 2 нүд чинь юм хардаг юм бол УБ-аа харчих, ухаан санаа чинь эрүүл юм бол 4 жилийн өмнө ямар байсныг саначих
Ene hun erliiz .ene bol uneheer mgliin emgenel bolj bn da.heleh ch ug alga mglchuud min
Erliiz baisan ch yamar hamaa baina Mongold turj ussun mongol hyn Mongolchuudiin tuluu sain ajillsan hyn Bitgii soliorood baigaarai Manai 1- iig tugssun zaluu l baina
Za muu hujaa shees min erliiz sheesiin yamar bdgiig medcheed olon ym hutsuul yasiim .
Яс юман дээр эрлийз гээд айгаанөхөр өөрөө эрлийз хурлийз юм байгаа даа
undui sundui 2 manguu malnaas dor uxaantai
Батуул юунаасаа ээбийтэй хуваалцаагуй хилэгнуулчихсэн бсн юмбдээ. Одоо хувиаа егеед тарваганы татвараа телеед гэсгээгдэж бгаа юм бн.
Баттулга аа чи ч Зоригбн аллагын хэрэгт холбоотой байх шүү аллагын маргааш энэ аллагын Энхсайхан До Ганболд гээд жагсаал дээр орилж байсан байхаа гэмт хэргээ казино-гийн хэргээр халхавчилсан юм биш биз
Muusain lalaryyd?Hyn alsanaan nyyh sanaatai,ard tymen tymen nydtei syy!!!tanai yyl zaabal holbootoi!salgasan hyyli zyin zailsgyi salgah yostoi yum bilee!!tegeed yaraid baigaa yum s dee!!bitgii meden bydliad bai!!!!chi eereen hamt salgyylaagyideen bayarlaj yab!!!!lalaryyd!!!
syyd byydaj almaar ardchilsan sydraga bys?hylgaichid ta nart ard tymen dyrtai baigaa gej bodoj bna uu?Hynees icheheen ,baichihsan tanai nam senej mehsen odoo yu gej gonginood bna be?Ta nariig toodog hyn baihgyi ee!!!!hol ochij hyz!!!!odoo ta nar mengeen ebertleed gadaad dalai ruu garah chini yldeed baigaa biz ee!!!ylas orniig heregeer doroityylahad hamgiin ikhe hortoi yyreg gyizetgesen ofsortongyyd ta nar biz dee!!!tegeed hyzaad bai!!!Hench toohgyi nobsnyyd!!!!!
Халзан хүн буруу бодож буруу сэтгэдэг гэсэн, тэр нь ирчихэж Өнгөрсөн 4 жил баахан мөнгөөр бөөлжөөд юу ч хийж чадаагүй. Манай байрны хажуугийн явган хүний замыг 3 удаа сольсон, рекламны гэрэлтэй самбарыг 6 удаа шинэчилж хийсэн Инээдтэй хэрэг шүү Ийм л юм хийснээ ажил хийсэн гэж хуцдаг нүүрний арьснууд даа
Hyn muulah geed muu hymyys yadchih yumaa Hiisen ajiliinh n tailing olj unsh!
Ene hun ym hiij bsn bol odiid mgl iim bhuu.
ОЙЛГОМЖГҮЙ байна??!!! "Ерөнхийлөгч Элбэгээ хэзээ ч Үүлийн эсрэг ажиллахгүй"--Хүнд гэмт хэрэг үйлдсэн, Эх орноосоо Урвасан байсан ч хамаагүй, Хулгайч, Луйварчин Урвагчидыг ХААЦАЙЛНА гэсэн үгүү????? Ямар учиртай үг вэ??? Өртэй юм уу? эсвэл хам хэрэгтэн нь юм уу??? Яагаад?? Тэгэж болмооргүй л юм. Эх орноосоо урвасан, гэмт хэрэг үйлдсэн гээд Аав нь хүүгээ хүртэл шийтгэдэг, бүр цаазалдаг ёсон дэлхийд хаа ч байдаг!!
...Ерөнхийлөгч Элбэгээ Үүлийг байнга дэмжиж ирсэн. Тэр хоёр маань нэг тэрэгний хоёр арал явж ирсэн... гэчихжээ зайлуул. Аргагүй дээ нэг тэргэнд нэг л арал байдаг, Баттулга агаагийн хэлснээр Бат-Үүл Элбэгээ хоёр НЭГ ТЭРЭГНИЙ ХОЁР АРАЛ юм байна. Тэгэхээр хоёр аралтай юм чинь яаж нэг тэрэг байхав. Ийм л юм ярьдаг хүмүүс дээ
Элбэгээ үүлийн эсрэг ажиллаж байгаа нь үнэн.
Чингсийн талбайг Сүхбаатарын талбай болгож өөрчилсөн.Гэнэ үү? Хуцваа. Угаасаа л Сүхбаатарын талбайшд. Та нар хууль бусаар Чингисийн талбай гэж нэрлэсэншд. Голдоо томоос том жанжин Сүхбаатарын хөшөөтэй чингисийн талбай гэж угаасаа юу байсан юм?
ЭНЭ ХАЛЗАН ТОЛГОЙТ кАЗИНОГ ҮЗМЭРЧ БОЛГОЧИХВОЛ ХЭРЭГ ХИЙСЭН ЭСЭХИЙГ ХЭЛЭЭД БАЙХ ЮМ БИШ ҮҮ. бИДНИЙ ДУНД ЭНЭ МЭТ ҮЗМЭРЧ БАЙГАА ЮМ БИШ БИЗ.
Алланын маргааш Бат-Үүл та хоёр Зоригын аллагад МАХН хамаагүй М Энхсайхах ,До Ганболд хоёр алсан гэж цуглаан дээр мэдэгдээд байсандаа энэ онцгөөс харвал та хоёр сэжигтэй шүү ер нь та хоёр хоюулаа холөоотой байж мэдэх юм казиноогоор алагын хэргээс мултарсан юм биш биз аллагаас өмнө өөрөө алланын тухай ярьж байсан гэсэн бор шувуу эндтэнд нисч л зарим нэг сонины хуудсан дээр байсан даа
Yooyootooroi chi ter ugiig chin sahalt bilegt helsen shuu talbai deer
Ээбий биш ээ.
Khotiig MAN ardchilsan namiin dainii udirdaj zadaxgui baina.Khotiig unendee tanai bag mash sain ajillasan shuu.Bayarlasan.
ALUURCHINGUUD BOL BAT-UUL, DUTUUDORJ, ENE KASINO BAT-TULGA MUN SHUU!
баахан мөнгө идсэн дээ өөр хийсэн ажил гэхэд хэцүү л дээ 1тэрбумаар нэг наст цэцэг тарисан баахан худлаа хогийн уут тараасан, баахан хүмүүсийг дахин төлөвлөлт нэрээр хулхидсан мөнгө оффорт очсон
Yu ch xiij uzeegui, chadaxgui ner nuuree nuusan MAN-commentchin lalaruud duurchee, end. Kkk...
Dolir gazriin panz, China-iin xirliiz Mi ovogt Enxbold, Alim Batbayr, xazgai xelt Munxagbaur nariig bodvol ongorson 4-n jil UB Xotiin torxtei bolson shui.MANuuxainuudaa
БӨӨРӨНХИЙЛЭХИЙН ГАЙХАМШИГИЙГ ҮЗҮҮЛЛЭЭ ДЭЭ ЭНЭ АРЗГАР ТОЛГОЙ.
ЁСтой нэг архаг мөрийтэй тоглоомчин доо. Тоглоод л сууж байна, улсын ажлыг хэзээ нь хийж байдаг юм бол доо гэж их гайхдаг сан.
БӨӨРӨНХИЙ БАЙНАА. ҮНЭХЭЭР ТА НАР МӨНГӨ ИДЭЭГҮЙ ЮМ БОЛ ЭНЭ ХУДЛАА ЯРИАД БАЙГАА МАН-ЫНХНЫГ ШҮҮХЭД ӨГӨӨЧ
та нарын стандартаар ажлаас халж байгаа байхоо,яагаад гэвэл 12-онд та нар ингэж халсан.юм хариутай.Битгий гоншигнож бай.
Ard tumnii tolgoig erguuleh geed bitgii jujig taviad baigaachee Lalaruudaa.ene hujaagiin erliiiz hahuulichin ch bas yuvdee.kkkk
Bat-Yyl heregten gej batlagdval Elbegdorj yu gej l ulaim tsaim hamgaalaad zogsoj baihav dee Tegj mongol teree doromjlohgui shuu dee!
ЭНЭ ХАЛЗАН ТОЛГОЙТ рус хүн үү?
Энэ халзан толгой Элбэгээг ердөөсөө мэддэггүй юм байна. Эбэ бол хөрөнгө мөнгөнд юугаа ч золиод туух нигууртай бэрд. Тэр өндөр албан тушаалд гарах гэж бүхий л муу муухайг айж ичихгүй хийсэн. Тэр Үүлбаатараа дээш нь өндөр авхуулах дургүй байгаа. Өөрөө л хамгийн өндөрт байж байвал болоо. Элдэв муу муухай, будлиан самуунаа нуун хааж байх эрх мэдэл түүнд хэрэгтэй.
ENE MUU OL HALZAN HUJAAGIIN SHEES NONDIIN MONGO GER HOROOLOLIIN DAHIN TOLOVLOLT UB HOTIIN TATVARIIN MONGIIG BATUUL LALARAAS DUTUUGUI IDSEN HULGAICH BUGD HUIVALDAJ ZORIGIIG ALSAN ADGUUSNUUDIIN NEG SHUU
xaiya,xetsyy bainaa.
huzuugui atigar tarvagan tahald hulgain mongonoosoo orgol bariagui bolohloor tarvaga hilegnesen
энэ муу халзан хужаа баттулга их идсэн дээ. шалгавал их но гарна.
Энэ сайт дээр дээр хэдхээн хүн өөрсдийнхөө комментийг уншаал сууж байдаг юм байна лээ арваад жилийн өмнө овоо хүн ордог байсан балиар комментчингуудаас нь болоод одоо шагайхаа ч больсон
Ajillaa gehed barigdana
Battulga er n hun chanar saitai zaluu shig bgaan..sain saihan yavj bhd n suuder shig dagaj, naiz, naiz gechiheed, joohon hetduudeed, gantsaardaad ehleheer n tanihgui uym shig boldog, nuhuruu muuldag humuus bol hamgiin muuhai sanagddag.
icheech ee, naad elbeg iin shunal hereeree hetreed bhad l omgoolood bhiin, ichih nuuur alga uu tanid
kazino chi elbegeeg medehgui bna da. chinii amidaag yaalaa hulgaichaar ni duudaj bgaad ungasan. ingehdee bas uuliig ashgalsan. odoo uuliig uuruur ni ustguulj bna. uuliig denduu sn meddeg uchiraas ter. chamaig hotin orlogchoos deesh garaagui bolhoor oroldohgui bgaan
Батүүл... ҮҮЛ гэдэг чинь хов хоосон манан , барих барьцгүй гэсэн үг юмаа даа. янз нь...Ккк . тэхээр Баатарын маань нэр нь хүртэл нэг л бишээ.
Энэ 2 амьтныг нэг тэрэгний 2 арал, таарсан таар шуудайнууд гэж зөв хэлжээ. Гэхдээ элбэгдорж гэдэг арал нь яагаад жаажиганаад, санжиганаад эхэлснийг нь чи мэдлээ мэдлээ гэхэд яаж бат-үүл арал шиг мэдрэх вэ дээ, мэдэмхийрдэг, мэдэмхийрдэг гэхэд арай л хэтэрсэн худлаа мэдэмхийрэл байн даа. Нэгэн үе энэ 2 хамт хэрэг хийсэн болохоороо чиний бичээд байгаа шиг байсан байж магадгүй, гэхдээ одоо хийсэн хэрэг нь илрээд ирэхээр нэг арал нь зай барьж, салж явах санаатай санжиганаад яажигнаад эхэлсэн гэсэн үг ш дээ
OMHII HUJAAGIIN UGEND ITGEH MONGOL UGUI TERTEI TERGUI HUIVALDAJ ZORIGIIG ALSAN HUMUUS BIE BIENEE CHIREH GEED BOON YUM BOLJ BAIGAA OILGOMJTOI BAINA ATIGAR NOHOI ARAA MEDEHGUI ARZGANAJ BAIGAAD BATUULDEE CHIREGDEN DASHII SHOG BOLNOO IH UDAHGUI
202 55 191 76 чи хөө андуурчээ. Яармаг, нисэхэд чамайг идэх гээд байгаа адуу, үхэр чинь Батболд дргынх биш, Батхуягийнх ш дээ, чи арын нэрийг нь сольж будилсан байна. Тэгээд ч зарим хүмүүс тэгж яриад гэж бусад руу буруугаа чихэх шаардлагагүй, өөрөө хэлж байгаа юм бол хэлэхийн дүрстэй хэлчих, шалчигануур амьтан бэ
202 55 191 76 чи хөө андуурчээ. Яармаг, нисэхэд чамайг идэх гээд байгаа адуу, үхэр чинь Батболд даргынх биш, Батхуягийнх ш дээ, чи арын нэрийг нь сольж будилсан байна. Тэгээд ч зарим хүмүүс тэгж яриад гэж бусад руу буруугаа чихэх шаардлагагүй, өөрөө хэлж байгаа юм бол хэлэхийн дүрстэй хэлчих, шалчигануур амьтан бэ
ODOO INGEED HARAAD BAIHAD 1990 ONII HODOLGOON BOL KOM NIIGEM ZADARCH BAIHAD HESEG HULGAICH NAR OVJINOOR ASHIGLASAN HUIVALDAAN HULGAICH NARIIN ZUGLAAN BAISAN BAINA BAS HUVISGAL GEJ UZALDJEE ODOO UUNEES HOISH HULGAICH NARIIN UIVALDAAN ZASAG TORIIN ESREG BOLSON ESERGUU BOSLOGO GEJ NERLEH HEREGTEI UHSEN AZNII CHIN HUVISGAL HULGAICH NARIIN ZUGLAAN BAISAN
Erliizuud bsn
90 оны хувьсгал биш хөдөлгөөн. Батүүл Элбэгдорж хоёр өөрсдийгөө хувьсгал хийж баатарлаг гавьяа байгуулсан гэж 25 жил сурталчиллаа ш дээ. Энэ хоёр бол юунд хүрэх гээд байгаа зорилгоо ч ойлгоогүй хүүхэлдэйнүүд л байсан. Харин Зориг бол зорилготой,жинхэнэ удирдагч нь байсан.Энэ хоёрыг Зоригтой зүйрлэх ч юм биш.Элбэгээ микрофон барьсан сэтгүүлч, Батүүл нь аймхай хулчгар физикийн багш л байсан.Жинхэнэ хувьсгалыг санаж сэдэж залуусыг уриалан дуудаж оролцуулсан лидерүүдийн талаар санаатайгаар ярьдаггүй.Түүхээс арчихыг л хүсдэг.Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоороо ч сайн яриагүй. оны хувьсгалыг Дурдаад л өнгөрөх жишээтэй.Тэр жагсаалын үр дүнг Батүүл,Элбэгдорж хоёр хангалттай хүртсэн.Бусдыг арчсан.
"элбэгдорж хэзээ ч бат-үлийн эсрэг ажиллахгүй"гэдэг нь юу гэсэн үг вэ-Хүнд гэмт хэрэг үйлдсэн, Эх орноосоо Урвасан байсан ч хамаагүй Улсын баатар цол өгсөн ш дээ. Хулгайч, Луйварчин Урвагчидыг ХААЦАЙЛДАГ гэсэн үг!!! Ямар учиртай вэ??? Өртэй юм уу? эсвэл хам хэрэгтэн нь юм уу??? Яагаад?? гэх мэт
Өнгөрсөн 4 жилд ХОТ маань сайжирсан нь өмнө нь МАН, МАХН-ын ЗГ-ын сайн бодлогын үргэлжлэлийн үр дүн. Харин одоо АН-с хүлээн авсан хотын хувьд үргэлжлүүлэх сайн бодлого алга, бат-үүл, баттулга нар гэр хорооллынхныг хуурч газрыг авчихаад санхүүжилтийг нь өөрсдөө цөлмөчихсөн учраас
Hujaa hutsaal bnu.
Ёстой гоё хэлжээ. Нээрээ голдоо томоос том СҮХБААТАРЫН хөшөөтэй ЧИНГЭСИЙН талбай гэж юу байхав дээ. Үнэн үг сайхан юмаа. Сүхбаатарын талбай л бол СҮХБААТАРЫН талбай, түүхийг хэн ч гуйвуулж чадахгүй
Юун спираль тавих вэ. тугалга уулгачихдаг ш дээ.
Ix xuchdag gulug shuu. Nuguu kazinogiin xergiug ni asuuxgui yasiin.baas xatavch umxiigee tavixgui ee gej
Ulaanbaatariin irged gej nud ni sohorch,sanaa ni sarmis bolson ulsuud baidiimuu.Uursdiinh ni tuluu ajil hiisen huniig uzen yadaj.Gazriig ni zarsan huniig magtan duulna.Tolgoi ni ergej muu sanaa ni dendsen humuus.
Mundag hun shuu. Tanid amjilt husiye
Элбэгдорж л ингэж ярь гэж Баттулгад үг зааж өгсөн юм байх даа.Батүүл өөрөө мэдэж л байгаа ш дээ.
Энэ хэрэгт төрийн маш нууцад холбогдсон материал авагдсан гэсэн тэр нь Элбэгдоржтой холбоотой байхаа
chi bitgii daldgana p mini
ZORIGIIN HEREG MASH NUUZAD AVAGDSAN GEDEG NI ELBEGDORJTOI HOLBOOTOI BOLHOOR NOGOO BUUNII NOOIN GOLOG HURZ GEDEG HUJAAGIIN SHEESIIN IIJ BAIGAA AJIL ZORIGIIN HEREGT ELBEGDORJ OROLZOOGUI BAIVAL NAR BARUUN HOINOOS GARNA ARDCILSAN HULGAICH NAR HUIGAARAA SHORON DUURGEJ SHOROND ARDCHILALAA URGELJILUULJ DEE TEGEH TAVILANTAI ADGUUSNUUD
Ямар гайхалтай логик вэ.эби вирус хүн алсан байсан ч бат-үлийг өмгөөлнө гэсэн үг үү.Үүнийг эрх зүйт төр гэх үү.Үүнийг ардчилсан төр гэх үү.Хуйвалдагчдын мафи л тийм байх нь мэдээж.Ан гэгч өмхий жорлон манай нийгмийг бузарлаж дуусч байна аа.Энэ Жанжин Сүхбаатарт өшөөтэй гамингийн зулбасга мөн ч том том бүлтэрч байна аа.бат-үлийгийнхээ эсрэг болчихов уу,эсвэл эби вируст элсчихэв үү.
BATUUL UULAASAA AIMHAI LALAR BAISAN ODOO HUUGII CHIN OFFSHOR DANSAN DAH MONGIIG HURAALAA GEJ HELENGUUT OMDONDOO ALDAN AIN SANDARCH ZORIGIIG ALHAD HEN HEN OROLZSON HEN SANAACHILSAN GEDGIIG ESTOI NEG DURJIGNUULJ OGNO ENE BUHNIIG ELBEGDORJ SANAACHILSAN GEDGIIG BURHNII NER BARIJ ANDGAILAYAA BURHAN MIN ENE ALUURCHIDIIG BIDNEES SALGAJ HAIRLA
МУУСАЙН ХУЖААГЫН ШЭЭСНҮҮД БИЕ БИЕНЭЭ ХАМГААЛЖ БАЙГАА УХААНТАЙ ЮМ БИЗ ДЭЭ
yamar byalduuch doligonuur amitan be
Хот замын цагдаа нар хаачив аа. Уул даргын уед бух цагдаа нар байх байрандаа ажлаа хийдэг, замын тугжрэл сайхан зохицуулагддаг бсан. Хот маань эзэнгуй юм шиг болчихлоо. Одоо яанаа. Уул даргаа унэхээр ард тумэн угуйлж бна
eronhiilogch boloh geed solongosiin sumd tsarai aldaj mongo tsugluulj baisniih ni toloo chinii Elbegeeg buudval taarna.ZOVHON ENENIIH NI TOLOO.Busad luivriig ni yariagui baina.
Үүл аавыгаа луйварчин хүү нь хамгаална