sonin.mn
Монголын Хуульчдын холбооноос зарласан “Хуульчийн үнэт зүйл” нийтлэлийн уралдаанд дүнгээ гаргажээ. Энэхүү уралдаанд тус хүрээлэнгийн судлаач, хуульч Л.Галбаатар “Хуульчийн үнэт зүйл: Тэнцвэрийг хангах нь" нийтлэлээр дэд байрт шалгарсан байна.
 
 Хуульч,  судлаач Л.Галбаатарын “Хуульчийн үнэт зүйл: Тэнцвэрийг хангах нь" нийтлэлдээ  Монгол Улсад 4300 гаруй хуульч ашгийн төлөө ажиллаж байна. Тодруулбал, шүүгч, прокуророос бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр, харилцан тохиролцсоны үндсэн дээр тэдгээрт хууль зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэхэд оршиж байна.
 
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хуульчийг мэргэжлийн үйл ажиллагаагаар ашиг олохыг хориглоогүй бөгөөд ашгийн бус үйл ажиллагаа явуулахыг уриалсан шинжтэй зохицуулалт үйлчилж байна. Энэ нь нэг талаас хуульч бол бизнес эрхлэгч, нөгөө талаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч болохыг харуулж байгаа юм. Хүний эрхийг хамгаалах замаар ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлж болох эсэх, энэ хоёрыг тэнцвэртэй байлгаж болох эсэх тухай асуудал эндээс урган гарч байна гэсэн асуудлыг хөндсөн нь бүтээлийнх нь чансааг харуулж байна.
 
Тиймээс тэнцвэрийг хэрхэн хангахыг Хуульчдын холбооны үндсэн ажил. Бусад улс оронд хэрхэн тэнцвэрийг хангах тухай олон зөвлөгөө, мэдээлэл бий. Энэ нь эцсийн дүндээ үйлчлүүлэгчийн хэрэгцээ ба хуульчийн өөрийн хэрэгцээг зөв ойлголцох арга замын тухай болж байна. Үүнийг сүүлийн хагас жилийн байдлаар Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос “нээлттэй сануулах” шийтгэл ногдуулсан хуульчдын зөрчил нь үйлчилгээний хөлсөнд дүйцсэн үйлчилгээ үзүүлээгүй байна.
 
Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид хуульч үйлчилгээний хөлс тогтоох болон түүндээ тохирсон үйлчилгээ үзүүлэх буюу энэ асуудлаар тэнцвэрийг хангахтай холбоотой зохицуулалт бий.  Энэ аргачлалыг хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага болохын хувьд Хуульчдын холбоо боловсруулж, батлах буюу тийнхүү боловсруулсан аргачлалыг дэмжих, сурталчлах нь зүйтэй гэж хуульч Л.Галбаатар бичсэн байна.
 
Ж.Батсайхан

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг