Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өргөн барьсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөх саналд Ерөнхийлөгч зарим талаар санал нийлэхгүй байгаагаа өнөөдөр /2016.07.20/ илэрхийлсэн.
Үүнд МАН-ын зүгээс доорх тайлбарыг хийж байна
Нэгдүгээрт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг чиг үүргийн буюу бодлогын яам болгосон нь аль улсын хөгжлийн үндэс хөдөлмөр, нийгэм байдаг гэж үзсэнтэй холбоотой аж. Ажил хөдөлмөр нь эдийн засгийн хөгжлийн түлхүүр, хүний амьдралын баялаг хэв маягийн баталгаа байдаг бөгөөд энэ утгаараа Хөдөлмөр, нийгмийн яамыг бодлогын яам болгох ёстой МАН-ынхан үзэж байгаа юм.
МАН бол зүүний чиглэлийн нам. Зүүний чиг баримжаатай намууд нь хөдөлмөр, нийгмийн баримжаатай бодлого түлхүү барьдаг, эрүүл мэнд, боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулдаг зүй тогтолтой. Тэр утгаараа МАН-ын Засгийн газрын гол бодлого хөдөлмөр, нийгмийн салбарт хэрэгжих юм байна.
Хоёрдугаарт, Аж үйлдвэрийг яамыг салгаж, хоёр яамтай нэгтгэсэн нь ач холбогдлыг нь бууруулаагүй гэж МАН-ынхан үзэж байгаа аж. Уул, уурхай, хүнд үйлдвэрлэл дээр түшиглэн улс орны эдийн засаг хөгждөг гэдэг үүднээс Аж үйлдвэрийн яаманд харъяалагдаж байсан хүнд үйлдвэрийн бодлогыг уул уурхайн бодлоготой нэгтгэж, хамтад нь хөгжүүлэх МАН-ын бас нэгэн бодлого гэж хэлж болно.
Нөгөө талаар хүнсний үйлдвэрлэл нь хөнгөн үйлдвэрт ордог. Энэ утгаараа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийг хамтад нь нэг яамд харъяалуулах нь харин ч эдийн засгийн хувьд зөв шийдвэр байж болох талтай.
Гуравдугаарт, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын бараг тал нь нэр, зохион байгуулалт, бүтцийг Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хийсэн өөрчлөлт гэж МАН байр сууриа хамгаалж байна.
Сэтгэгдэл0
хошного
Novchiin chaaltuuruud davhar deeliig bur musun bhgui bolgono geed baisan
хэн хошинго байна гэж?
Хариуцлагас айсан , хийх ажлаа меддеггуъ хун ийнгеж ехелдег юмдаа. Дахиад нег сурагч САЙДтай болхон тер. Олон зевлех , туслах , сайдууд , яамдууд ... геедл гарч однооооо
Ергеед КОММУНИЗМРУУ алхаад марш .
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
АН чамайг хуурна , Чи ХУЛХИДУУЛНА, үр дүн нь ТЭР, МАН чамайг аварна, Чи ОЙЛГОХГҮЙ, ЗАЯА нь тэр, Санаж яв МУЛГУУ минь
Ene Elbegdorj boliosoi.Guih nohoid guihgui nohoi saad gej zasgiin gazriig ajild ni dushuu oruulaach.Chinii ter ardchilsan chig barimtlal chin hol tolgoigoo olohoo boliod udaj baina.Mongolchuud oorsdoo asuudlaa shiideed yuvah heregtei.Chinii ter SEM ahiin chin daalgavaraar 25 jil buruu zamaar budaa teelee.Odoo bolie.
гоншигнолдоод яах вэ ?энэ тогтолцоог сонгоно гэсээрл сонгуульдсан одоо хараадл суухаас өөр зам байхгүй .жилийн эцсийн дүн гартал 4 жил хүлээжэ дээ
sanxugin chadvart toxirson butetstei baix xeregtei. nuser bolchixvol sanaa taraad xereggui 4 jil ongorno shu.Ali ali talaa sain sonsoj zov xatu shiidej chaddag xun baix xeregtei.
Улс орныхоо тэлээ унэхээр зутгэн ажиллах гэж байгаа бол ямар яам байх нь чухал биш нэр усаар гангарч шоудаад хэрэггуй ажилаа хий
Тиймээ ямар брдлого баримтлах нь огт хамаагуй ард тумний амьдрал сайжирсан байх хэрэгтэй
MANAN-gaas saltsgaah boljee