Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон Монгол, Орос , Хятад улсын дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын ерөнхийлөгч Владимир Путин Байгаль нуурын экологт эрсдэл дагуулах усан цахилгаан станцуудыг барих Монголын эрх баригчдын төлөвлөгөөнд түгшиж буйгаа илэрхийлжээ.
Эрхүү мужийн болон Байгаль нуурын хосгүй экологи нь энэхүү төсөл хэрэгжвээс тодорхой эрсдлүүд дагуулах нь тодорхой юм гэж “ФАН” агентлаг уламжилж байна. Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Путин Монголын талд эрчим хүчний хомсдолын асуудлыг шийдвэрлэх чухал шаардлагатай байгаа тухай уламжилжээ. “Монголын эрчим хүчний хомсдол бол маш чухал асуудал. Бид энийг ойлгож байна. Энэ тулгамдсан асуудлыг шийдэх хэрэгтэй” гэж тэр хэлжээ.
Орос улсын тэргүүн хэлэхдээ, Орос улс нь усан цахилгаан станцын байгууламжуудыг барьж байгуулах төлөвлөгөөтэй холбоотой тулгамдсан асуудлаар Хятад, Монголын түншүүдтэй хамтран ажиллахыг хүсч байна гэжээ.
Монголын эрчим хүчний хомсдолын асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус улс руу нийлүүлэх эх орны эрчим хүчийг нэмэгдүүлэхэд бэлэн байна “хэмээн онцлон тэмдэглэжээ.
Энэ оны 5 дугаар сарын 24 -нд Орос улсын Байгалийн нөөц, экологийн яам Монголын талтай Шүрээгийн УЦС-ыг барьж байгуулах төслийн асуудлаар хийсэн яриа хэлэлцээний дүнд Монгол улс Байгаль нуурын экосистемд хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулахгүй байхаар хэлэлцэн тохиролцсон хэмээн дурджээ.
А.Огторгуймаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Эрчим хүчнийхээ үнээр мануусыг дарамтлах барьцаа чангалах гээд л байгаа юм аа даа янз нь.Европыг газаараа яаж дарамталж байгааг чинь бид нар харцгааж л байна.Чукча не дурак!!!
Зөв
Оросууд эрчим хүч нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ гэдэг чинь манай зорилгогоос өөр асуудал. Бидэнд харин дотооддоо өөр байдлаар эрчим хүчний эх үүсвэр бий болгоход буцалтгүй тусламж хэлбэрээр санхүүжилтийг шийдэж өгвөл УЦС-аа болилоо. Оросууд хэдийгээр манай хамгийн итгэлт дотны анд гэгддэгч ийм байдлаар хандвал өөрсдөөсөө түлхсэн хэрэг болно шүү.
Монголд үнэгүй цахилгаан өг. Шатахууныг 200$ оор тонныг өг тэгвэл цахилгаан станц барихгүй гэж амлая
Нийлүүлж буй эрчим хүчний үнээ үлэмж хямдруулах санал алга.хаана ч байхгүй үнэтэй цахилгааны нийлүүлэлтийн асуудал бус байхаа.
Ug ni erchim huchnii haraat baidlaas garhana l chuhal
Ugaas garch chadahgui, mongoliin stantsuud chini orosiin stantsuudaas odoolt avch bj ajildag yum oilgo
Монгол орноо Оросын хараат байлгаж байх сонирхолтой Монгол хүн арай байхгүй баймаар юм. Энэ одоо зарим нэг нь ямар тэнэг юм бичээд хүмүүсийн толгой эргүүлээд байнаа? Болимоор юм!
yag tiim , delhii d baihgui uneer tsahilgaanaa ugnu gene l dee muu pizdisuud
Бид хилээ хаалгаад ч хамаагүй УЦС аа барих хэрэгтэй
Эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэгдүүлж манай орныг улам барьцаанд оруулах дарангуйлах дарамтлах, хараат болгох санаатай юм байна даа. Ер нь орос болон хятадууд монголыг ядуу зүдүү байлгах сонирхол шууд илээр мэдэгдэ байна даа. Тэгэхээр бид одоо 3 саяулаа маш их эв нэгдэлтэй, ухаантай, шинийг санаачлан бүтээж хөдөлмөрлөж үйлдвэрлэж, гадны гар хөл бололгүй байх хэрэгтэй байна. Монголыг монголчууд бид л өөрсдөө хөгжүүлнэ, холын Америк биш Орос Хятад бүр ч биш
Tani bichsen sanaag demjij bna. Mongolchuud bid eb negdeltei baij buhniig buteej,busdiin erhseelees garah ny zev bizdee.
Санал нэг байна.
1950-иад онд л Биндэрт сонгоол, буриад өвгөчүүл Онон гол дээр жижиг оврын усан цах\станц тавиад банз зүсдэг байсан.Манай аавч бас энэ талаар байнга ярьдаг, 1980-аад оны сүүлээр СЭХГазарт\1-р цах\станцын дэргэд бсан\ нар, салхи, ус ашиглах санагаа бичиж өгч байсан. Эрчим хүч ухраад бна гэж сэтгэл нь зовдог байсан. Одоо айл бүр тогтой ч гэртээ аккумлятор ашиглаж байгаа нь эрүүл мэндэд хортойг ч ярьдаг байсан. Тэгэхлээр бид өөрсдөө л нгн асуудлаа шийдэх нь зүйтэй.
УЦС-ийг заавал барих ёстой. Өндөр үнэтэй цахилгааныг Оросоос аваад хараат баймааргүй байна
Orosuud unegui tsahilgaan ugvul hamaa baijuu dee
Undesni erh ashgiin esreg ajilladag sonin site-uud, setguulchid bh yum Mongol hun mun uu Mongolin tuluu gsn setgel bnuu urvagchdad
Жишээ нь би, хажуу айлаа "Танайх угаагүй хэцүү байгааг чинь ойлгож байна. Гэхдээ машин битгий худалдаж аваа. Утаа нь агаар бохирдуулна. бас байрны гадаах машины зогсоол ч хүрэлцэхгүй байна. Тэрний оронд манай машинд таксины мөнгөө төлөөд ажил сургуульдаа явчих" гэсэн үг биз дээ..
Цахилгаанаар эх орноо бүрэн хангаж,Оросоос шатахуунаа авахгүй оронд нь цахилгаан машинаар хэрэгцээгээ хангацгаая
Уул нь Эрхүү мужийн цахилгаан хямд нь хямд л даа, манайхаас 3-4 дахин хямд. Гэхдээ л дэд бүтцийн нэг нь гадны хараат байна гэдэг байж боломгүй зүйл байгаам.
Эгийн голын усан цахилгаан станцаас илүү тулгамдсан асуудал бол Байгаль нуур Сентерра Гоулдын балагаар хүнцлээр бохирдох аюул нүүрлээд байгаа юм. Ноён уулын алтны хүдэрт хүнцэл маш их. Үүнд л Оросууд нэн тэргүүний санаа зовох ёстой юм шүү
Хамгийн гол нь нийлүүлж байгаа эрчим хүчний үнэ маш хямд байх ёстой
Бид нэг л дэлхий дээр амьдарч байгаа. Байгаль нуур Цэнгэг усны дэлхийн нөөц гэж боддог. Устайгаа ингэж гамгүй харьцаж бид нар цвэр усаар гачигдахад хамгийн ойр нь Байгаль нуур юм даа.
Гэхдээ цэвэр усаар гачигдахад оросууд чамд байгаль нуурийн уснаасаа үнэгүй өгнө гэж бодож байна уу. Хилээ хааж байгаад 1л ус 10000 төгрөгөөр зарах байлгүй. Дээрээс нь дуртай цагтаа дуулгаваргүй зан гаргаад байгаа монголчуудыг цахилгаангүй болгож тоглоно шүү дээ. Эг баригдчихвал ядаж л бид усны нөөцтэй, цахилгаанаар дутахгүй л байх даа
ene oros mgl iig aldahiig husehgui baina
Санал дутуу байна! 1Квт-ыг нь 0,1центээр 100жилийн хугацаатайгаар 500 Мгватт хэмжээтэйгээр тогтмол нийлүүлвэл барихаа байяа
НЭГ Л ИХ МЭДСЭН ХҮМҮҮС
Энэ нийтлэлийг бичсэн хүн буруу гарчиг тавьжээ. Ямар ч сонирхолтой санал тавиагүй байна, та нар УЦС барьж болохгүй, ямар хэрэгтэй юм, хүсээд байвал хэсэг хугацаанд хямд цахилгаан өгье л гэсэн байна.
Орос орон бол хэтэрхий хувиа хичээсэн байна ер нь бол Оросууд зах зээлд маш их орсон өөрсдийгөө л бодно уу гэхээс манай улсад ашигтай зүйл нэг ч ярьж хэлэхгүй.
чи өөрийнхөө ТЭНЭГийг мэдэв үү,ОРОС ШИГ БАЙЛДАА гэж АРДЫН ШИНЭ ХЭЛЛЭГ бий,ЭРДЭНЭТ үйлвэрийг харав уу,ийм л байна харин рио-тинто болон барууны компаиуд хэзээ ч ингэхгүй дэлхийн түүхэнд байхгүй,тэд бороо гоулд шиг ховх сорох юм ууэсвэл жоохон ашиггүй болонгуут нь хэн нэгнийг хуураад л зарчихаад л мөнгийг нь аваад л зайлчихна
Mongolchuud salhinii erchim hucheer tsahilgaan gargaj avah heregtei sh de, yu l bna, Salhi l bna Mongold.
оросууд монголчуудад хэзээ ч юумаа зүгээр өгөхгүй ард заавал нэг шаантаж барцаа байж л байгаа
ХҮНЦЭЛ гэж юу баидгийгч мэдэхгүи гарууд ХИМИЧ болчихиймаа? ЭРЧИМ хүчний хараат баидлаас гарах л хэрэгтэи? ЭБИ ану гэж баигаад чангалуулж баина. ЭНХБАЯР л чадна даа.??? МЭДҮҮ?
Усан цахилгаан станц уул нь олон улсад одоо хоцрогдоод бгаа, тэгээд ч манайх усан цахилгаан станц барьчихвал дара нь оросууд манай байгал нуурыг хорогдуулаж бна гэдгээр байнгын торгууль авахаа бас мэдэх бх ...... Тийм болохоор оросоос ч цахилгаан аваад хэрэггуй харин дэлхийд шинээр гарч бгаа нарны болон салхины олон цахилгааны эх уусгэвэруудийг яаралтай эх орондоо бутээж оорсдийгоо цахилгаанаар 100% хангах хэрэгтэй. Манайд маш мундаг инженерууд бгаа... Харин бух хоронго монгоо энэндээ зарцуулаад бага зэрэг бусээ чангалахад болохгуй юмгуй санагдаж бна
Зөв. Зөвхон нар салхи гэхгуй орчин үеийн технологитой өндөр найдвартай газар дор байрлалтай "бага овор"-ын улсын мэдлийн атомын цахилгаан-дулааны станцуудыг хэд хэдийг байгуулж эрчим хүчний сүлжээгээр холбоод өгвөл УЦС. ДЦС хэрэггуй болно. Уранаа гаргаад бэлэн түлш авахад л болоо..Ийм техникийн шийдэл бурэн боломжтой... Эрчим хүчний хуулинд нэмэлт өөрчлөлт хийхэд л хангалттай...
монгол улс яагаад салхи, нарны эрчим хүчийг бий олгож болохгүй гэж....
дээр доор ГУАЛАХ ДУРТАЙ гаруудад хэлэхэд "ХӨРШТЭЙ"-гээ хэрэлдэх муудалцах л хууужааа ямаан омог гаргах юмдаа,ядахдаа ганц нэг зүйл бие дааж хийж чаддаг байж гуаглаач,эхлээд хаана ,хичнээн өрхөд,үйлдвэр?,үйлчилгээнд цахалгаан хэрэг шаардлагатайг олоод мэдчих ,дараа нь дэлхийн хөгжлийн хандлагыг мэд-наад захын ийм "судалгаа"-г 30мин зарцуулаад нетээр хайгаад харчих чадвартай байж гуагла -тийм л ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ гээд байгаа юм бол,түүнээс тэнэгээ гайхуулах гэсэн юм шиг л гуагличих юмаа,хараат байдлаас гарна гэх шиг тийм л юм бол бараг бүх зүйлд 90%-хууужааагаас хамааралтай биз дээ,үүнийг л тийм овоо юм бол бод ,битгий 10% дээр гуагчаад бай,тэгээд ямарч мэдлэггүй байцгааж
Хараат байдлаас бурэн гарна гэж хэзээч байхгуй. Харин хэнийг тушиж хэнтэй яаж хамтрах вэ гэдэг нь л чухал баймаардаа...
оросууд байгаль нуурын усаар үйлдвэрлэсэн цахилгаанаа манайд өндөр үнэтэй зарж байгаа биз дээ, тэгээд ч эгийн гол байгаль нуурт цутгадаггүй
УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН АСУУДЛЫГ ҮНЭ ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ. ЯДАХДАА НЭГ ТЭРБУМ ДОЛЛАР ХҮРГЭЖ ТИЙМ ХЭМЖЭЭНИЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ - АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨХӨӨРӨМЖ ОЛЖ АВАХ ХЭрэгтэй. ОРОС ФРАНЦИ ЗЭРЭГ УЛСААР АТОМЫН СТАНЦИ БАРИУЛААД АВБАЛ БОЛНО.
Оросууд Чернобылээсээ сургамж авч бүх эрдэмтэдийнхээ хүч чадлыг шавхан байж ямар ч үед аваар осол гарахгүй, хэзээ ч дэлбэрэхгүй атомын цахилгаан станц барьдаг болсон. Тийм нэг АЦС /Атомын цахилгаан станц/ бариад өгчихөл бид УЦС /Усан цахилгаан станц/-аас татгалзаж болох юм. Туркэд одоо 28 тэрбум доллараар маш том Атомын цахилгаан станц барьж өгч байгаа. Гэтэл цаадуул нь онгоцыг унагааж л байдаг. Байкалдаа санаа зовоод байгаа нь үнэн л юм бол манайд ядахдаа нэг 10 тэрбум долларын АЦС бариад өгчихгүй л юм байх даа. Хэрвээ тэгвэл монголын ард түмэн Путин ахын зургийг монгол айл бүр хоймортоо бурханыхаа дэргэд залах болно.