Монголд өнөөдөр “Мүүний культ” гэдэг гаж урсгалын тухай өргөнөөр хэлэлцэж байна.Энд дунд нэг чухал асуудал байнга хөндөгдөж байгаа нь чухам ямар учраас эрүүл саруул ухаантай хүмүүс тэр гаж урсгалд орж, бусдад толгойгоо мэдүүлчихдэг юм бэ гэдэг оньсого мэт асуудал.Зарим нь бараг л эрүүл бус, оюуны хомсдолтой шахуу хүмүүс Мүүнийхэнд уруу татагддаг хэмээн ойлгож, Мүүний золиос бологсдыг буруутгах боллоо.
Амьдралд алдсан хүмүүсийг нийгэм, гэр бүл, нийгэмд нь буцаан авчирч, тэднийг дахин нийгэмшүүлэхэд гаж урсгалын урхинд хэрхэн орсныг нь тайлбарлаж өгөх их чухал байдаг гэнэ.Яг үнэндээ өөрийн дур хүслээр гаж урсгалд орчихдог хүн гэж байхгүй, харин дийлэнхдээ уруу татагдаж элсдэг.Ингэж элсүүлэх явц нь үе шаттай явагддаг алгуур үйл явц юм.Шинэ гишүүн элсүүлэх үйл явцыг заримдаа гэрлэлттэй зүйрлэх нь бий --эхлээд сэтгэл татагдана, улмаар дур сонирхол нэмэгдэнэ, тэгээд дурлана, нэг л мэдэхэд бүрмөсөн татагддаг гэнэ.
Хүмүүсийг хууран мэхэлж, шинэ гишүүнээр элсүүлэхдээ ашигладаг бусдын оюун санааг эзэмдэх арга барилуудаас танилцуулья.
Юуны өмнө гаж урсгалынхан оюуны хомсдолтой, архи буюу хар тамхинд донтсон эсвэл хэрэг түвэгт холбогддог бүтэлгүй нөхдийг огт сонирхдоггүй.Тэдэнд ухаалаг, сэргэлэн, хэл ярианы хөгжил сайтай, эрүүл чийрэг, өгсөн даалгаврыг шаламгай гүйцэтгэх чадвартай ажилчид хэрэгтэй байдаг.Өөрсдийн онцлогоос хамааран зарим гаж урсгалынхан залуучуудыг онилдог бол бусад нь гэр бүл эсвэл хөрөнгө хуримтлал ихтэй настай хүмүүсийг сонирхдог.
Гаж урсгалын нөлөөнд хэн ч автаж болно, гэхдээ зарим хүмүүс бусдаасаа илүү хурдан автдаг. Нэн ялангуяа бусдын үгэнд оромтгой, биеэ хамгаалах чадвар сул эсвэл амьдралын зорилго тодорхойгүй хүмүүс, мөн хэт идеалист үзэлтэй, шашин гүн ухаанаас амьдралын утга учрыг эрэлхийлсэн, хэт итгэмтгий, хүний үгийг шүүн тунгаах чадвар дорой бол гаж урсгалын хамгийн хялбар золиос болдог.
Ямар ч хүний амьдралын тодорхой үе шатанд дээр дурьдсан сул талууд илэрдэг ба тэр эмзэг үедээ гаж урсгалтай учирвал нөлөөнд нь орохдоо хялбар.Оюун санааг нь бусад хүмүүс эзэмдэн удирдаж болдог тухай огт ажиг сэжиггүй явсаар нэг л мэдэхэд тэдний занганд орчихдог.Хүмүүс “надад хэзээ ч тийм муу юм тохиолдохгүй” гэдэгт гэнэнээр итгэж явдаг нь тэднийг улам эмзэг болгодог ажээ.
Томоохон гаж урсгалууд бол шинэ гишүүн хэрхэн элсүүлэх талаар бүр тусгай гарын авлагатай байдаг.Тэнд нь ямар хүнийг, хаана хэрхэн элсүүлэх тухай болоод шинээр элсэгчийг хэрхэн үнэлж, тэрхүү үнэлгээндээ үндэслэн юу гэж хэлж сэтгэлийг нь татахаа сонгодог аргачлал байдаг.
Анхны уулзалт
Гаж урсгалд элсүүлэх ажиллагаа хаана ч явагдаж болно.Сонин хэвлэлийн зар, олон нийтэд зориулсан үзэсгэлэн, эсвэл их дээд сургууль дээр, спортын дугуйлан гээд хаана ч болж болно.Гаж урсгалд урхидуулсан ч тэднээс салж, хэвийн амьдралдаа эргэж ирж чадсан хүмүүсийн 60 хувн нь гэр бүлийн гишүүн, найз нөхөддөө анх уруу татагдсан байдаг.
Юуны түрүүнд тэд шинээр элсүүлэх хүний тухай мэдээлэл олж авдаг ба энэ мэдээллээ хоёр янзаар ашигладаг.Нэгдүгээрт, тэд адилхан дур сонирхолтой, үзэл бодолтой болж жүжиглэдэг.Энэ нь дотны харилцаа үүсгэх маш хүчтэй зэвсэг юм.Нөгөө талаас, дээрх мэдээлэлд үндэслэн тухайн хүнд татгалзах аргагүй тийм санал тавьдаг.Энэ нь аяга кофе хамт уух, оройн хоол хамт идэх эсвэл сонирхдог сэдвээрээ сургалт семинарт суух урилга байдаг.
Тэд шинээp гишүүн элсүүлэхдээ заль мэх, худал амлалтыг өргөнөөр ашигладаг.Жишээ нь сургалт нь амласнаас нь огт өөр сэдэвтэй байх нь хэвийн үзэгдэл бөгөөд хүнд татгалзахад эвгүй учраас урилгыг хүлээн авах явдал цөөнгүй тохиолддог. Сэтгэл судлаач Роберт Сиалдини хүний оюун санааг удирдах 6 арга байдаг гээд
Үүнд:
1) Тусыг тусаар хариулах,
2) Амлалт өгөх/ туйлбартай байх,
3) Бусдыг дуурайх,
4) Эрх мэдэлтнийг дагалдах,
5) Таалагддаг хүнийхээ ятгалагт автах,
6) Xовор боломжийг шүүрч авах зэрэг багтдаг.
Чухамдаа дээрх аргуудыг ашиглан ямар ч хүнийг удирдаж болдог гэнэ.Жишээлбэл, тагаж урсгалыг бишрэгч нэг хүнтэй танилцаж анд нөхөд боллоо гэж төсөөлье.Бид дотны хүмүүс, найз нөхдийнхөө ятгалагт автахдаа амархан.Урьсан зүйлд нь очмооргүй байсан ч шинээр танилцсан бас таалагдсан найздаа үгүй гэж хэлж чаддаггүй.Ингээд л тархи удирдах механизм ажилаж эхэлдэг.
Нөгөө талаас бид бүгд л бусдад итгэлтэй, туйлбартай харагдахыг хичээдэг.Хэрэв та шинэхэн найздаа улс төр сонирхдог гээд хэлчихсэн бол өнөөгийн улс төрийн байдлын тухай үнэгүй ярилцлагын урилганаас татгалзахад хэцүү.Гадаадад суралцах хүсэлтэйгээ хэлсэн бол гадаад хэлний үнэгүй сургалт эсвэл гадаадад суралцах зөвлөгөө өгөх уулзалтны урилгаас татгалзах нь юу л бол.Дээрээс нь шинэ танил таныг кофегоор дайлсан эсвэл хоолонд урьж, мөнгийг нь төлсөн бол (“тусыг тусаар” гэдэг оюун санааг удирдах аргыг санацгаая) татгалзахад хүнд байх нь гарцаагүй.
Цаашилбал, шинэ танил тань энэ сургалт бол ганцхан удаа олдох ховор боломж, яг одоо оролцох хүмүүст хямдралтай (эсвэл үнэгүй) гээд хэлчихвэл амьдралд ганц олдох боломжийг алдахгүйн тулд та шүүрч авах нь гарцаагүй.
Гэхдээ та энэ бүхнийг заль мэх гэдгийг мэдэхгүй.Та манлайлагчийн эсвэл англи хэлний сургалтанд сууна гэж бат итгэх тул халхавчилсан гаж урсгалынханд урхидуулснаа мэддэггүй.Яваандаа таны хамаг хүсэл эрмэлзлэл чинь зөвхөн тэр бүлгийн бишрэгчид, тэдний удирдагчид таалагдахад чиглэх ба тэдний дур хүслийг биелүүлэх гэж өөрийн хүсэл, хэрэгцээг умартан зүтгэх болно.Учир нь удирдагчийн хүсэл сонирхол хамгаас чухал байдаг.
Халхавчилсан далд зорилго
Аливаа гаж урсгал нь жинхэнэ зорилгоо халхавчлан нуусан байдаг.Олон нийтийн өмнө, өнгөн дээрээ тэд нэг янзын зүйл ярьдаг ч жинхэнээсээ дотор нь ороход байдал огт өөр.Анхандаа бол удирдан манлайлах чадвараа сайжруулах, англи хэл сурах, тэтгэлэгт сургалтанд хамрагдах зэрэг зорилготой элсдэг.Харин яваандаа олон цагаар ямар ч үнэ хөлсгүй зарцлагдаж, гудманд хар тамхи эсвэл цэцэг зарж, биеэ үнэлснээр дуусдаг ба энэ бүхнээс олсон бүх ашиг орлого удирдагчид очдог.Гэвч энэ бүхнийг шинээр элсэгчид маш хожуу ухаардаг.
Томоохон гаж урсгалуудын ашигладаг нэг заль байдаг.Энэ нь их дээд сургуулийн дэргэд оюутны нийгэмлэг холбоо гэх мэт халхавч байгуулж, түүгээрээ дамжуулан шашны гаж урсгал руу шинэ гишүүдийг татдаг.Халхавч байгууллага нь гоё нэр хаягтай, хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг.Мод тарих, хог цэвэрлэх, энх тайван, сайн сайхны төлөө зүтгэх, ном унших, биеийн тамираар хичээллэх гээд ямар ч байж болно.Гэвч түүний далд зорилго нь бол гаж урсгалд шинэ гишүүдийг олж өгөхөд чиглэдэг.
Уран яруу яриа
Гаж урсгал гэхээр хүмүүсийг дарамталж байгаад хүчээр элсүүлдэг гэж боддог хүмүүс бий.Үнэндээ намуун зөөлөн хоолойгоор хүмүүсийн сонирхдог сэдвээр ярьж тэдний дур сонирхлыг хөдөлгөж, өөртөө татах нь тэдний гол зэвсэг.Гаж урсгалынхан бусдын оюун ухааныг удирдах олон аргуудыг чадварлагаар хослуулан хэрэглэн байж бусдын итгэл үнэмшлийг олж, бусад бүх харьцаанаас хүчтэй.туйлын дотны харилцаа холбоо үүсгэхдээ гаршсан байдаг.
Жишээ:Таныг гурав хоногийн суралтанд урьжээ гэж бодьё. Энэ тохиолдолд таны оюун санааг удирдахын тулд ямар аргa ашиглаx вэ?
Та сургалт болох газарт Баaсан гаригийн орой ирлээ гэж төсөөлье.Таныг урьсан гишүүн сургалт болох хотоос зайдуу газар луу таныг машинаараа хүргэж өгөхөөр тохирно.Таныг сургалтанд бүртгэхдээ танд нэг бичиг өгч, зүгээр л бөглөх ёстой цаас юмаа гэж тайлбарлаад таны бие, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг бөглүүлнэ.
Бүртгүүлж, төлбөрөө төлөөд сургалтын өрөөнд ормогц таныг инээмсэглэсэн аз жаргалтай царайтай 3-4 хүн угтаж авна.Тэд таныг хүрэлцэн ирсэнд машид их талархаж байна гээд таны биед хүрч эсвэл тэвэрч, гар барьж танилцана.Мөн энэ сургалтанд хүрэлцэн ирсэн зориг, суралцах хүсэл эрмэлзлэлийг тань магтаж, нээлттэй, ухаалгийг тань гайхан шагширч, энэ сургалтанд маш сайн суралцана гэдэгт итгэж байна гэх мэтчилэн ярина.
Инээмсэглэсэн хүмүүс бүгдээрээ энэ сургалтанд өмнө нь суусан, маш чухал хэрэгтэй сургалт гэж ам уралдан магтана.Ингэхдээ зарим нэг шинэ үг хэллэг хэрэглэх ба таныг ойлгохгүй байна гэж лавлаж асуувал удахгүй сурна, зовних хэрэггүй гэж тайвшруулна.
ЭНД ЧУХАМДАА ЯГ ЮУ БОЛООД БАЙНА ВЭ:
1-рт,хотоос зайдуу газарт тусгаарлах нь бусдын оюун ухааныг удирдахад нэн чухал.Дассан орчноосоо салж, таньж мэдэхгүй газарт ирсэнээрээ хүмүүс бодит байдлаас ч бас тусгаарлагддаг.Тэд энд хүргэж ирсэн хүмүүс, тэдний унаа тэрэгнээс хараат болдог.Амралтын цагаар ч өөрийгөө бүрэн тусгаарлах боломжгүй тул энэ орчинд амьдарснаар 24 цагийн туршид оюун санаанд нөлөөлөлд өртдөг.
2-рт, анхлан гарын үсэг зурсан нөгөө цаасны тухайд.Энэ бол бас нэг амлалт үүрэг гэсэн үг.Ихэнх хүмүүс хагас дутуу уншаад гарын үсэг зурдаг.Харин тэр цаасан дээр сургалтыг таслахгүй, бүтнээр нь сууна гэсэн амлалт үүрэг авсан байдаг.
3-рт, дөнгөж ормогц үзүүлсэн анхаарал, халамжийг юу гэж ойлгох вэ? Энэ аргыг love bombing буюу “хайраар бөмбөгдөх” гэж нэрлэдэг байна. Энэ аргыг ашиглан шинэ хүмүүст өөрсдийг нь өндрөөр үнэлж хайрлаж байгааг, түүнийг сонирхож байгааг мэдрүүлж, улам дотносуулах зорилготой. Сургалт семинарын үеэр ч үргэлжлүүлэн хайраар бөмбөгдсөөр байх бөгөөд бие биендээ талархалаа илэрхийлж, тэврэлдэх зэрэг нь жирийн үзэгдэл.
4-рт, таны ойлгохгүй байсан ойлгомжгүй үгсийн тухайд. Бусдын яриаг сонсовч сайн ойлгохгүй байгаа шинэ хүнд бусдаас жаахан хоцорчихсон мэт мэдрэмж төрдөг. Тиймээс тэр үгнүүдийг хурдхан сурч мэдэх эрмэлзлэл бий болдог.Тэгээд удалгүй тэр үгсийг сураад, хэрэглэж эхэлмэгц нь түүнийг магтан сайшаадаг.Гэвч үнэндээ эдгээр ойлгомжгүй үгсийг хэрэглэж эхэлснээр тархины мэдээлэл боловсруулах үйл ажиллагаанд өөрчлөлт орж, зан үйл, зан төрх өөрчлөгддөг байна.
Тэр үгсийг хэрэглэснээр тэдний цаана байгаа жинхэнэ утга санааг нарийвчлан тунгааж бодохоо больж, автоматаар хэрэглэдэг болдог.Жишээлбэл, “ЖИНХЭНЭ ЭЦЭГ ЭX” буюу “ЖЭЭ” гэдэг үг хэрэглэснээр төрсөн эцэг эхээсээ татгалзсаныг дахин сануулахгүй байх зорилготой.Мөн гаж урсгалыг орхин явагдсыг “чөтгөрт хорлогдогсод” гэж нэрлэдэг.
5-рт, эргэцүүлж бодох завдал олгодоггүй.Сургалтын үеэр энэ аргыг маш чухалчилдаг.Сургалтыг зохион байгуулагчид хүний оюун ухааныг удирдан залах бүхий л арга технологио ашиглан шинээр ирэгсдэд эргэцүүлэн бодож, асууж лавлах сэхээ завдал олгохгүйгээр зөвхөн сургааль номоор бөмбөгдөж, түүний бодол санааг уусгаж авахыг шамддаг.Эргэлзэж тээнгэлзэхийг ч зөвшөөрдөггүй.Ингэхийн тулд оюун ухааныг хянах аргуудыг тасралтгүй хэрэглэдэг.
Жишээлбэл, сурагчдыг байгалийн гэрэлгүй (цонхгүй) орчинд байлгаж, тэднийг цагаа тайлах, гар утсаа унтраахыг шаардаж болно.Ингэснээр хүмүүс орчноо мэдрэхээ больдог.Түүнчлэн хүмүүсийг шөнө дөл хүртэл огтоос завгүй байлгадаг.Ядарсан хүмүүс дэрэн дээр толгой тавимагц нойрсдог тул өдөр болсон зүйлийг эргэцүүлж бодох зав гардаггүй.
Өдрийн цагаар шинэ гишүүдийг хэзээ ч ганцааранг нь үлдээдэггүй, хажууд нь заавал нэг туршлагатай ахмад гишүүн дагалддаг.Заримдаа бүр бие засахад нь хүртэл хамт явдаг.тэдний зорилго нь болсон зүйлийг эргэцүүлэх, шүүмжлэнгүй хандаж бодох боломж сэхээ огт өгөхгүй. Ахмад гишүүд нь сургагч багшийн сургааль номлолыг лавшруулан бататгасан яриа тасралтгүй өрнүүлнэ.Ямар нэг зүйлийг олон дахин давтах бол хүний оюун ухаанд нөлөөлөх нилээд үр дүнтэй арга билээ.
6-рт, бусдын (бүлгийн) нөлөөлөл.Ахмад гишүүд шинэ элсэгчдийн хажууд биеэ үлгэр жишээ авч явах үүрэгтэй байдаг.Хэрэв ямарваа асуудал гарваас гадагш гарч тайвшраад өрөөнд буцаж ирэхийг тэдэнд зааварчилдаг.Ахмад гишүүд нь шинэ гишүүдэд бодитоор үлгэрлэж үзүүлнэ.
Шинэ элсэгчдэд зориулсан эхний сургалтаар ёс бусын гаж зүйл мэдэгдэхгүй эсвэл бараг анзаарагдахгүй шахам байна.Хэрвээ ямар нэг ёс бус зүйл мэдэгдэх буюу зарим нэгэн зан үйл гаж сонин санагдах тохиолдолд шинэ элсэгчид яах учраа мэддэггүй.Тэгээд Роберт Сиалдинигийн хэлсэнчлэн бусдын жишээг хардаг.Өөрөөр хэлбэл эргэн тойрныхоо хүмүүсийг хардаг.Тухайлбал, танихгүй хүний зургийн өмнө газарт сууж мөргөх нь тэдэнд сонин санагдана.Харин ахмад гишүүдийн хувьд нөгөө гаж санагдсан зүйл нь аль хэдийнээ хэвшсэн хэвийн үзэгдэл байдаг тул огт цочирдсон шинжгүй, зан үйлийг үргэлжлүүлэн хийдэг.Тэднийг харсан шинээр элсэгчдэд “бусад хүмүүс тоохгүй байна тиймээс зүгээр” гэсэн дохио болдог. Ингээд тэд ч бас тэр зан үйлд нэгддэг. Ингэж л ямх ямхаар алхам алхмаар хүний зан байдлыг удирдах хорт санаагаа биелүүлдэг...
7-рт, бусдын оюун санааг хянахад сэтгэл хөдлөл чухал.Гаж урсгалынхан хүний айдас, гэмшил дээр хүчтэй дөрөөлдөг.Тэд хүний сул талууд, тэдэнд учирсан асуудлыг эсвэл манай гариг дээр хаа нэгтээ хүмүүс өлөн зэлмүүн аж төрж байгаа, өөрийн эрх ашгийг бусдынхаас дээгүүр тавьсандаа гэмших гэмшил гээд юуг ч ашиглаж чаддаг.Бурханаас эсвэл чөтгөрөөс айх айдас, ядуу аж төрөхөөс айх айдас, амжилтанд хүрэхгүй байх гэсэн айдас, эсвэл энэ бүлгээс гарчихвал бүлгийн гишүүдийн эдэлдэг ашиг шимийг эдлэхгүй болох вий гэсэн айдас гэх мэтчилэн ямар ч айдас байж болно.
Түүнчлэн тэднийг анх сургалтанд ирэхэд нь хүрээлсэн тэр их хайр энэрэл ч бас нөхцөлтэй байдаг.Хэрэв бүлгийн дүрэм журмыг нэгбүрчлэн дагаж, удирдагчийн гаргасан шийдвэрүүдийг мөрдсөөр байх аваас тэр ХАЙР үргэлжилнэ.Иймээс гишүүд хайраа алдахаас айдаг.Энэ мэтчилэн хүний айдас, гэмшил нь тэдний оюун санааг удирдахад маш чухал байдаг.Харин ихэнх гишүүд өөрсдийн айдас, гэмшлийг тэр бүр бүрэн дүүрэн ойлгож ухамсарладаггүй байна.
Гаж урсгалууд хүний уураг тархинд нөлөөлж, сэтгэлийн хөдлөлийг удирдан залдаг.Ингэснээр хүмүүс сэтгэлийн хэт хөөрлөөс шууд уй гашуунд автаж, тэгснээ эргээд хэт хөөрлийн байдалд автдаг. Учир нь сэтгэлийн хөөрөл хэр их байнаухамсартайгаар сэтгэх чадвар төдий чинээ буурдаг.
Тэд эхлээд ХАЙРААР дараа нь айдас, гэмшлээр бөмбөгддөг.Xүмүүст амьдралд ньтохиолдсон уй гашуу, азгүй мөч, дараа нь сэтгэл хөдөлгөм аз жаргалтай үеийг сануулж, тэдний сэтгэлийн хөөрөгдөж мансуурсан эйфория байдалд оруулдаг.Ийм аргуудыг дахин дахин хэрэглэxэд түүнд дасаж, дадал болдог тул улмаар тэр бүлэг, түүний удирдагчаас бүх талаар хараа болж, юу хийж, хэлж байгаа, хэн болохоо ч мэдэхээ больдог.Тэд удирдагчаа тахин шүтнэ.
Удирдагч л хамгийн төгс төгөлдөр, бүх юмны хариултыг мэддэг, хамгийн гайхамшигтай хүн, ухаантай, гэгээрсэн, бусдад халамжтай, хамгийн сэтгэл татсан дур булаам санагддаг болдог.
Гаж урсгалын удирдагчид “психопат” буюу сэтгэцийн өвчтэй хүмүүс байх нь цөөнгүй байдаг.Тэдний гол зорилго нь бусдыг өөрийн эрхшээлд оруулах явдал.Тэд бусдыг өөрөөс хараат байлгахын тулд хүний оюун санааг удирдан хянах арга барилуудыг тасралтгүй ашигладаг.“Зорилго нь арга хэрэгслээ зөвтгөдөг” гэж үздэг тэдэнд хүн чанар гэж байхгүй.
Ийм хүмүүс бусдыг эрхшээлдээ оруулж, тэднээр хүссэнээ хийлгэх эрх мэдэлтэй болохын тулд ямар ч аймшигтай зүйлийг хийж чаддаг.
Эхний удаагийн сургалт сэтгэлийн хөөрлөөр өндөрлөдөг тул асар хангалуун үлдсэн шинэ гишүүд дараачийн шатны сургалтанд амархан элсдэг.Ингэж л тэд гаж урсгалын занганд ордог. Дараачийн удаа 3 биш 7 хоногийн сургалт, тэгээд 14, 21 хоногоор сургалтууд үргэлжилнэ.Энэ бүхний эцэст тархи нь бүрэн программчилагдсан гаж урсгалын бишрэгч шинээр төрдөг ба удирдагч болон түүний бие төлөөлөгчдийн өгсөн үүрэг даалгаврыг дуулгавартайгaap даган биелүүлдэг.
Орчуулсан Э.Амарлин
Ашигласан эх сурвалжууд:
1. http://mindcontrolwiki.com/robert-cialdinis-six-%C2%93weapons-of-influence/
2. https://seesharppress.wordpress.com/tag/moonies/
3. http://minet.org/www.trancenet.net/moonism/mcontrol.shtml
4. http://www.decision-making-confidence.com/using-mind-control.html
5. http://freeminds.org/psych/lifton.htm
Ням - 05 сарын 31,
2026
Сэтгэгдэл0
МҮҮН давхар дээлээ ерөнхийлөгч нарт өмсгөсөн гэхээр өөрийн толгойгүй хүмүүсийг амархан элсүүлдэг юм байна. С.Баярцогт мэтийн зомби нар бол бүр амархан хоол болдог нь тодорхой.
ED NAR CHINI TER TSULAANIHAA DARAA HUGSHIN ZALUUGUI HOOROOROO SAIHAN SHAALTSDAG GESIISHD.
ED NAR CHINI TER TSUGLAANIHAA DARAA HUGSHIN ZALUUGUI HOOROOROO SAIHAN SHAALTSDAG GESIISHD.
ED NAR CHINI TER TSUGLAANIHAA DARAA HUGSHIN ZALUUGUI HOOROOROO SAIHAN SHAALTSDAG GESIISHD.
ED NAR CHINI TER TSUGLAANIHAA DARAA HUGSHIN ZALUUGUI HOOROOROO SAIHAN SHAALTSDAG GESIISHD.
ED NAR CHINI TER TSUGLAANIHAA DARAA HUGSHIN ZALUUGUI HOOROOROO SAIHAN SHAALTSDAG GESIISHD.
ED NAR CHINI TER TSUGLAANIHAA DARAA HUGSHIN ZALUUGUI HOOROOROO SAIHAN SHAALTSDAG GESIISHD.
ENE NEGDSEN UNDESII BAIGUULGATAI HAMTARCH AJILDAG DELHIID ENKH TAVANIIG SAHILAH TALAAS HAMGIIN HUNDTEI HUNII NEG.INTERNETEES ENE HUNII WIKI DELDERENGUI UNSHIN UU?GISHUUN BISH CH MASH IH OLON HUDETGEL HELEESEN HUN BAIDAG
OLON ULSAD HORIOTOI BULEGT TOOTSDOG.
МУУН-ыг хуулиар хаахаас омно $1Тэрбум ийн хохирол толуулэх шийдвэр гаргуулан нэхэх хэрэгтэй! Энэ бол Монгол Ундэстэнд учруулсан бух хохирол нийлээд шуу
MASH OLON MONGOL BOLON OLON ORONII HUMUUSIIN ITGELIIG MONGOND ASHIGLADAG NI BURUUTAI BAIH
Bayanburdiin sinchi oil kolonkiin esreg taliin 45r bairnii 9 dawhar 35 tootod muunii shashind oroh huseltei huuhed zaluusiig burtgej bna. Elsegchded uramshuulal bolgohgeeguu 20 myangan tugrug ugnu. 9188-3489
zoduur daachmaar gaigui etgeeduud bnuu naana chin kk
Лав л Авдай гуай тун идэвхитэй дэмжиж ажилладаг.
Ямар Авдай гуай вэ?
ЭЛБЭГдОРЖ ГЭЖ ТӨӨРӨЛДСӨН ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙНА.
Chinii ter shuteed bdag Awdai chin chmg neg l udur hoshnogdono
Жирийн эрүүл саруул ухаантангууд Мүүний эсрэг дайн зарлах хэрэгтэй.
Үнэн үг. Дэмжиж байна.
kharin tegmeersen ym aa demjij baina
Одоо хорьж дээд албан тушаалд очсон хумуусийг халмаар улмаар шийтгэмээр юмаа. Нийгэмд маш муу хор нолоо узуулж байна. Энэ бол байж болохгуй зуйл. Эх орноосоо, ээж ааваасаа урваж байна гэсэн уг. Боловсролын яамд ажиллаад байгаа авгай мууний боол манукурт хун байна. Оороо ч юу хийгээд байгаагаа мэдэхээ больсон байна. Шийтгээчээ! Гантомор сайдаа яаралтай арга хэмжээ аваачээ. Огт байж болмооргуй зуйл. Боол манукурт хун боловсролын яаманд ажиллаж сууна гээд боддоо!
Сүүлд дээд боловсролын удирдлагад орж ирсэн нөхдүүд жижиг мүүнийтэнгүүд шүү. Сургалтын хөтөлбөр өөрчлөнө гээд байгаагийн цаана нэгдүгээрт мөнгө завших хоёрдугаарт үндэс уламжлалаас нь хөндийрүүлэх гаж бодлого явуулж байгаа
МҮҮН ГЭХ ЭНЭ СЭДВЭЭ ХАЯЧААЧ?!!!!!!
Uidahiin zorgoor haydag sedvu ? Arga hemje avsani dara l dAragon asudald oroh n zuv
Yun hayah ? Ustgana. Cham shig muu Muunistiig
Чи МУУН-ын нэг пизду юу! Монголчууд энд асуудлаа ярьж байхад Солонгосын тагнуул чи зайл
МҮҮНий шашин, ГАЖ УРСГАЛ...бүгд МҮҮН сектийг хамгаалсан хүмүүсийн ҮГИЙН ЖОНГЛЁР! МҮҮН бол шашин ч биш, шамны гажсан урсгал ч биш зүгээр л СЕКТийн зохион байгуулалтай үндэстэн дамнсан хувийн бизнесс сүлжээ шүү дээ. Хѳрѳнгийн эзэн хѳрѳнгѳѳ арвижуулахын тулд алан хядлага үйлдэхээс ч буцахгүй, хүний наймаа энээ тэр бол тэдэнд ѳчүүхэн зүйл.Шашин гэж ѳргѳмжлѳх хэрэггүй, шууд хориглох ёстой аймшигтай эд!!! Мѳнгѳ бүхнийг дийлдэг цаг үед эрүүл саруулаар сэтгэж нийгмээ аврах хэрэгтэй юм
2008 оны намар 9 сард Дэлхийн энхийн их наадам нэртэй нэгэн маш том ёслол болсныг санаж байна уу? Ордны өмнөх талбайг савантай усаар угаагаад, хэдэн мянган сандал тавиад л. Орой нь баахан дуу хөгжим болж, салют буудуулаад л. Тэр бүхий л ажиллаагаа нь мүүнийг Монгол улс хүлээж авлаа гэсэн гарчигтайгаар Юүтүб-д байрласан байсан. Хэн хэн юу ярьж, юу хийсэн, яасан ийсэн бүгд байна лээ.
Yamar nertei baina. Yaj orj uzeh uu?
Ene hunii wikig internetees unsh
ЭРДЭНЭТЭЭС 20- ОИД КМ БУЛГАН ЯВАХ ЗАМЫН УРД УУЛАНД НЭГЭН СЕКТИЙН ОЛОН БАЙШИНТАЙ ХААЛТТАЙ ОБЬЕКТ 10аад жил болж бн . тоодог хүн алга даа
http://familyfedihq.org/2015/11/the-10th-anniversary-of-true-parents-visit-to-mongolia/
ЭЛБЭГДОРЖ МҮҮНТЭЙ УУЛЗАЖ БАЙГАА ЗУРАГ ЦОХИЖ ЯВАХ ЧИНЬ НААД САЙТ ДЭЭР
Ene bukh toriin tomchuul zarim n zaluudaa zarim nas togtson khoinoo yug n medekhgui orood khural cuglaand yavaad zarim n zokhion baiguulaad yavj baisan yum baina l daa khoorkhii odoo bugd uchriig n medej,taniad zaigaa barisan yum baina.
Зураг дээрх хүүхэн гартаа нэг залуугийн зургийг барьсан нь ямар учиртай юм бэ. Зургийн эзэнтэй гэр бүл болий гэж байгаа юм уу, зураг дээрх залуугийн хүсэл сэтгэл хамаагүй байх уу
Uhsen huntei gerluuldeg gsn. Tgeed gerluulej bgaa yum Shig bna
Ter zuragtai hurimaa hiij baina, huvtsasiig ni haraach. Eoooe estoi gaj gehed denduu gaj , medrel ni muudsan hun l hunii zurag bariad hurimiin huvtsas omsood gerledeg baihdaa.
үхсэн залуутай гэрлэж байгаа юм
Эх орон ард түмнийхээ төлөө амь насаа алдсан олон баатрууд бий, амиа алдсан Болормаа сэтгүүлчид Улсын баатар нэхэн олгоё!!! манайхан хожуу гэмшдэг Мүүний сектыг хуулиар хорих Мөнхбаясгаланд амьд дээр нь Монгойл улсын баатар олгохыг социал ертөнц шаардаж байна.
Дэмжиж байна, эх орон ард түмнийхээ үндэсний аюулгүй байдлын төлөө тэмцэгч сэтгүүлч Мөнх баясгаланд Баатар олгох нь зүйтэй- энэ бол тусгаар тогтнолын эсрэг сэтгэхүй дайны бие хайргүй тэмцэл.
Улс торчид, улс тор руу зутгэж байгаа хумуус монго авах гэж л муунд орсон. Наадуулчид чинь шашин машинд итгэхээсээ онгорсон улсууд. Харин монгоор бол хэнийгч зарж чадна.
БСШУЯ-ны Насанбаяр Мүүнчин гэсэн үү
LUIVARCHIN BATUULIIN GAVIAYA BAIGUULAAGUI BAATAR ZOLIIG ZENHER UST ZEREND OG OO
ELBEGDORJ MUUN TEI MONGOOR HUZUU SEEREEREE HOLBOGDSON ULSIIN ERONHIILOGCH
MONGOLIIN MONGOND DURTAI TOR ZASGIIN DARGA NAR MUUN GEDEG ZEKTIIN SULJEEND TOLGOIGOO OOSRLUULSANIIG BID ZENZURGUI YARILZLAGA NEVTRUULGEES TOD TODORHOI MEDLEE AN NIIG ZASGIIN ERHNEES ZAILUULHIIN TULD HUN BUR TEMZEH ESTOIG URIALJ BAINA BID EH ORNOO HAMGAALAH ESTOI AN NAMIIG ZAILUULAHGUI BOL MONGOL ULS ORSHIN TOGTNOHGUI
Боловсрол, шинжлэх ухаандаа л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ядуу улсын иргэд л аргаа алдаад л шашинд татагдан орж л байгаа шуудээ.
Yaduu setgelgee yaduuu bolhoor iim Teneg mal shig ymnd urhiduulaj ter murguud bgaa hvmvvsn ymar medrel yaduul bnaa minii mgl chuud eh ornoo gesen neg ch hvn alga hudlaaa am am amnass tsaangvi uur hiideg ym yuuch bhgvi deern suuj bgaa 76 bas l am am am am zvgeer amiaa hecheesen uls oron ard tvmenv yaj bna hend ch hamaagvi uursduu bayan bol bolooo tegeed nuguu tald ard irgedn yahiin esergvvtsej bgaa ch yaduudaa bogino uhaandaa diildeed hudluj chadku iim bolhoor iimerhvv teneg ymnd itgeed bgmda
Ene sum gadaadaas iluu mongoliin niigemiin oorchloltond hun bur ooriin bair suuria olj avah gej yanj bureer jutgesenii ilrel.Mash olon huuhnuud Solongos yavah yumuu Solongostoi suuh sonirhol esvel Solongosiin sanhuuljiltei surguuli yavah bair suuri erh medel olj avah gesen jorilgotoi ochij gishuun boldog.Echest ni hoorondoo temtsej bie bienee hardah shahah baidaliin uudnees ene yavdal irelch baigaa.Johvon jaluu huuhduud l unencheer jutgedeg genen balchir bolhoor.Gemgui baisan ch gemten boloh tal bii.Burhan jovhon sum baidaggui
Moonii yanj buriin gaj uildel sonin bish harin tord bair suuria olj avah gesen uls toriin sonirholtoi baij boloh yum.Moon olon ulsiig hamarsan salbartai jovhon erh medel ajiliin bair bolon horongonii asuudal
МҮҮН бол гаж урсгал биш, хүмүүсийг залилан мэхэлсэн МАШ ТОМ СҮЛЖЭЭ ш дээ. МАФИЙН бас нэг урсгал. хахахаха толгой мэт орчихсон бол хохь чинь.
Энэ аюулыг нээн илчилсэн Цэнхэр үст Цэрэн Монголын ард түмэнд гавьяатай хүн шүү.
Uneheer Tseren gaviyatai shuu. Zarim ni songuuli in shou, hen negnii zahialgat yavuulga geh met buruushaaj baigaa. Tsereng ter songuuli uls tor hamaagui ter emegtei engiin negen shudraga heleh yumaa hend ch helchihdeg hun yumuu gej bi oilgoson.
Монголд Мүүний урсгалыг хуулиар чандлан хорьж цэцэрлэг сургуулийг нь минут ч хойш тавилгүй аль болох хурдан хаах хэрэгтэй.
Амьдаар нь оршуулах болон гишүүдээр мөнгө босгуулах мэт олон бусармаг үйлдлүүдэд буруутай этгээдүүдийг манай цагдаагийнхан аль болох хурдан мөрдөж илрүүлж эрүүгийн хуулийн зохих зүйл ангийг нь оноох хэрэгтэй. Солонгосууд байвал насаар нь онголд хөл тавих эрхийг нь хааж хөөж гаргах хэрэгтэй.
SOLONGOSCHUUD OORSDOO MOOND DURGUI YUM BAINA.
Xар тамхитай орооцолдсон улсыг тэр улсын хуулиар цээрлүүлдэг, энэ бол хар тамхинаас хортой тул манай хуулиар цээрлүүлж болно.
Хүмүүсийг ингэж мал болгож байгаа улсаас мөнгө авч сонгууль дэвшээд ... бүтэхгүй ээ
Мүүний энэ урсгалд Монгол шиг төрийн тэргүүн ,их хурлын гишүүд,ерөнхий сайд нь орчихсон улс орон байдаг болов уу? Хөлдүү толгой ,шуналаасаа болж улс эх орноо мүүнийхэнд найр тавиад өгчихсөн бна ш дээ.Даанчдээ хичнээн сайхан үр хүүхдийн минь толгойг эргүүлж,хичнээн сайхан бүсгүйчүүдийг минь худалдаа болдоо. Эд хөрөнгө,мөнгө төгрөг авчихсан манай дээдэс энэ бүх гаж үйлдлийг нь мэдсэн ч мэдээгүй мэт өдийг хүрсэн байна.Та нар Монголд гавъяа байгуулдаггуй юм гэхэд гай бүү болооч удам угсаагаар минь бүү тоглооч,мүүний урсгалыг даруйхан Монголоос гаргаж хайрлаач.
Ийм хүмүүсийг толгой дээрээ тавьжээ
Монгол улс дотор Мүүн гэж бас нэг улс оршин тогтноод 20-иод жил болжээ.Ардчилалтай бараг зэрэгцээд орж ирж. Томчуудын далбаан дор хууль уйлчилдэггуй ганц газар байсан байна.Ард олноо болохоор торгож,баривчилж,татвараар дарамталж ,өрөнд оруулж амьдрах бололцоог төрөл бүрээр хааж ядуу зүдүү болгосоор байгаа хирнээ эдэнд ямар их найр тавьж байгаа вэ?Хуулиас гадуур мөнгө угааж байсан мүүнийхнийг шалгах хуулийн байгууллага Монголд алга уу? Ерөнхийлөгч шударга байцгаая гээд байдаг,эдэнд бас хуулиар шударга байя л даа.
Монгол улс ардчилсан нам ичич улайхаа байчихсан Элбэгдорж тэргүүтнүүдээс болж мүүний үзэл сурталд идэгдэж өрөнд баригдаж бас асемын хурал гэх мэтээр хөөрцөглөж улам их өр нэмэгдүүлж ард түмнийг дормжилж байна даа, Батүүл гэж өөрийгөө магтсан луйварчин хотын хөрөнгөөр тоглож байна даа, сонгууль болноо та нарыг зайлуулах л болно доо,
MAN- n tomchuud bas oroltson bna endees gants AN- g sugalj avch baigaa ni tsever uls toriin piar boloh ni todorhoi bna Tarhinii turaaltai fasebook iin zarim hiirhyy nohdod hoid Solongosiin yeronhiilogchiig dargaaraa tavichihval yasan yum be gej zovloye Tiim Tarhinii turaaltai zarim hynd Ardchilaliin zohihgyi Dee Komunistuudiin darangulal taarna
Ухаалаг удирдагчтай улс орнууд мүүнийг нутгаасаа гаргасан байна. Элбэгдорж,Сайханбилэг,Баярцогт та гуравт бүх эрх мэдэл нь байгаа энэ үедээ эд нарыг нутгаасаа хөөж гаргавал ганц буян чинь тэр болно шүү. Өөр та гуравт хийж чадах юм үлдээгүй.Монгол улсаас авах бүх юмаа хангалттай авсан, эх орноо ядуусын орон болгосон ,дампууруулсан ийм л үр дүн гаргасан.
OBOMA MOONIIG DELHIIN ENH TAIVANIIG SAHILAGCH GEJ HUNDET HUNEER SHAGNASAN.OLON ULSAD ENK TAIVAN NEGDELIIG SAHIULAGCHAARAAA POP DALAI LAMAAS ILUU HUNDTEI
Ene huuhnii barisan zurag ni tsenzurgui yariand yariad baisan zaluu bish uu
мүүн бол сүртэй юм биш мүүн ёсолгоо бол чингэсийн ёсолгоо гэх мэтээр тархи угаах ажиллагааг батаар оюунгэрэл өөр хүний нэрээр бичиж сайт фейсээр тарааж монголчуудыг тайвшруулах.Энхбаярт мөнгө өгсөн авсан гэх хүмүүсийг яриулж цуурхал тарааж үзэн ядуулж монголчуудын анхаарлыг хандуулах улмаар баривчлах бэлтгэлээ хангах.
ENE HUN DELHIIN EV NEGEDEL ENH TAIVANIIG ERHEMLEDEG NER HUNDTEI HUN.INTERNETIIG ASHIGLAJ HOMORSON TOGOONOOS JOOHON GARCHAAY.ENE HUNII WIKI HAI."SUN MUNG MOON".NUB d ELCH ENH TAIVANIIG HOLBOOTOI DELHIIN HAMGIIN HUNDTEI HUMUUSIIN NEG.JAAVAL SHASHIN GISHUUN BISH OLON ULSAD NER HUNDTEI HUN.AMERICAD SUM NI HAA SAIGUI BAIDAG
Монголоос хөөж гарга. Монголоос бусал нь хөөгөөд явуулсан
Нямдорж.Жанцанноров 2 энх тайвний шагналийг нь авсан бна. Монголийг үнэндээ бол доромжилж бна
Нэг муу худалчийн ТББ(төрийн бус байгууллага шүү)ийн Энх тайвний төлөө шагнал. Дуртай духнууд юмаа. Шагнал гэхээр л бүх үнэт зүйл.зарчим нь бхгүй . Йим л малнууд бидний түүчээ гэж цээжээ дэлдэж бна