sonin.mn

Эрүүл Мэндийн Сайдын 2013 оны 375 тоот тушаалаар баталсан “Эрүүл насжилт, настны эрүүл мэндийг дэмжих” сарын хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын 100-аад өндөр настаныг дотор, амны хөндийн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрууллаа.

Эрүүл мэндийн газар санаачилж, нэгдсэн эмнэлэг, Сэлвэшн арми ТББ-тай хамтран зохиосон “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөгийн үеэр  насжилтын тухай хичээл зааж,танита аппаратаар биеийн найрлага хэмжиж, витаминжуулах аян өрнүүлжээ.ЭМГ-ын сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэний хэлж буйгаар ахмадуудын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд 10 сарын 13-аас өрхийн эрүүл мэндийн төвүүд сумын зургаан  багийн өндөр настануудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэв.

Ш.Шүрэнцэцэг

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг