sonin.mn
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт  Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Б.Пүрэвмаагийн гарын үсэг бүхий зарлан дуудах хуудас 6 сарын 26-нд очсон байна.
 
Уг зарлан дуудах хуудаст Н.Алтанхуягийг 6 сарын  29-ний 16:00 цагт Тагнуулын Ерөнхий Газрын иргэдийн хүлээн авах байранд ир гэж бичжээ . Хэрвээ дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очоогүй тохиолдолд ЭБШХ-д заасны дагуу албадан ирүүлэх болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулахыг анхааруулсан байна.  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг уг заасан өдөр цагт нь очоогүй бөгөөд түүнийг албадан баривчлах ажиллагааг төлөвлөж эхэлсэн аж. 
 
Н.Алтанхуягийг баривчлах нь тодорхой боллоо хэмээн эх сурвалж өгүүлж байна.
 
Т.Мягмар