sonin.mn
КИЕВ. /ITAR-TASS/. Петр Порошенког Украины Ерөнхийлөгчөөр сонгосон нь алдаа байсан юм гэж тус улсын Радикал намын дарга Олег Ляшко өчигдөр мэдэгдэв.
"Яг нэг жилийн өмнө Порошенко Ерөнхийлөгч болсон. Мэдээж хэрэг, энэ бол Украины иргэдийн алдаа байсан бөгөөд энэ нь бидэнд их хэмжээний хохирол учрууллаа" гэж тэрбээр фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.
 
Би Ерөнхийлөгчийг улс орны сонголт хэмээн хүндэтгэж байсан, гэвч энэ сонголт алдаа байсан бөгөөд үүний хохирлыг украинчууд амсаж байна гэдгийг тэрбээр онцолжээ.
 
2014 оны тавдугаар сарын 25-нд Порошенко ерөнхийлөгчийн хугацаанаас өмнө болсон сонгуульд 54.70 хувийн саналаар ялсан байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг