2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хилийн мэргэжлийн хяналтын болон гаалийн байцаагч нар хилээр нэвтэрч байгаа зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг хамтран шалгаж байх боллоо. Энэ тухай тушаалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэл нар гарын үсэг зурсан байна.
Засгийн газрын 2003 оны 20 дугаар тогтоолоор хилээр нэвтэрч байгаа зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг хилийн мэргэжлийн хяналтын байцаагч нар гаалийн байгууллагаас түрүүлж шалгадаг байв. Харин 2013 онд батлагдсан Хилийн боомтын тухай хуулийн дагуу Боомтын үндэсний зөвлөлийн хурлын 04 дүгээр тогтоолоор дээрх дараалал хүчингүй болж гаалийн байгууллага түрүүлж шалгаж байхаар зохицуулсан юм.
Өөрөөр хэлбэл гаалийн байцаагч шалгасны дараа Мэргэжлийн хяналтынхан шалгадаг, үүний дараа гаалийнхан дахин очиж татвар ногдуулдаг байсан нь бизнес эрхлэгчдэд цаг хугацаа алдах зэргээр хүндрэл учруулдаг байлаа. Мөн гаалийн байцаагч шаардлагатай гэж үзвэл Мэргэжлийн хяналтын байцаагчдад мэдэгдэн хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгсэл, барааг шалгуулдаг байсан нь хорио цээртэй зүйл, халдварт өвчин тархах эрсдэл бий болгож байв.
Үүнээс урьдчилан сэргийлэх, олон улсын гэрээ хэлэлцээр, зарчмын дагуу хил дээрх хяналт шалгалтыг зохицуулахаар Боомтын үндэсний зөвлөлийн 2015 оны 08 дугаар тогтоол батлагдан хилээр нэвтэрч байгаа зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг Хилийн мэргэжлийн хяналт болон гаалийн байгууллага нэг зэрэг хамтарч шалгахаар өөрчилжээ. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар хамтран ажиллах тухай тушаал хэрэгжиж эхэлснээр байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо сайжирч, гадаад худалдааг хөнгөвчлөх хамтын ажиллагааны шинэ шат эхэллээ гэсэн үг юм.
Цаашид хилээр нэвтэрсэн зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн тухай статистик мэдээг нэгтгэдэг гаалийн “CAIS” системийг Мэргэжлийн хяналтын байгууллага ашиглах боломжийг бүрдүүлэх, барааны ангиллын талаар сургалт зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах боллоо.
Сэтгэгдэл0
МХБ-ын бүтцийн өөрчлөлтөөр шинэ албан тушаалд заларсан Н.Отгонцэцэг гэх энэ эрхэм ажлын арга барилын хувьд илт хоцрогдсон гэдгийг шууд хэлмээр байна. Хүнтэй зүй бусаар харьцдаг, доромжилдог, гутаадаг, сонсдоггүй зөвхөн өөрийнхөөрөө л шийднэ гэж зүй бусаар авирладаг. Хүний үг сонсохгүй зөрж загнаж, доромжилж байгаа нь захиргаа удирдлагын хэлтсийн үндсэн ажил юм байх. Төрд 2о гаруй жил ажиллахдаа хүн гэдэг утгаараа хүнтэй хэл амаа ололцоод л явж байсан. Хурал хуй нэртэй юмаа амралттай хүмүүсийг дуудаж байгаад л хийдэг ярьж байгаа юм нь хүний үгээр хов жив эсвэл өмнөх нийслэлд ажлыг ингэж хийж байсан гэж өөрийгөө магтаж ядах. МХБ-ын хүний нөөцийн бодлогын буруу гай нь энэ юм. Байгалийн ухааны багш толгойд гарч МХБ-ын шинэчлэлээс хойш татаж хуучны өнгөрсөн баларсан юмыг хийж дахин хийж хэрэгжүүлж явтал цаг хугацаа биднийг хүлээхгүй.
NMXG-aas khalagddag tamgiin gazriin Otgontsetseg mon uu. Estoi butekhgui naxalnii buduuleg huuhen sh dee. Turiin alband iim hun butehgui shuu. Butekhgui amitan. Dolignuur khund ih durtaishdee.
Ийм гахай шиг балиар ханаж цадахаа мэддэггүй авлигач юмнуудаас салах хэрэгтэй шүү дээ. Нийслэлд байхдаа ажилд авч байцаагч болгох нэрээр авилгалын асуудалд их орооцолдсон хүн.
Ийм этгээд салбарыг самарч, ажлыг балладаг юм. Нийслэлд байхдаа л тийм байсан. Худлаа шааж чарлахаас хэтрэхгүй дүр эсгэсэн амьтан. Мөрөөрөө олдсон талхныхаа мөнгийг идээд хэвтэж байж чадахгүй бас хүн доромжлоостой тийм новш шүү дээ.Ядаж байхад бас тархины тураалтай амьтан. Мөнгө төгрөгний асуудлыг нь сайн шалгах хэрэгтэй.
энэ тушаал хэдэн оны, ямар нэртэй тушаал вэ мэдэж байвал хэлээд өгөөч бас хэддүгээр тушаал гэдгийг нь