sonin.mn
 
Хүний эрхийн үндэсний комисс, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран энэ сарын 24, 25-нд “Хэвлэл мэдээлэл ба Хүний эрхэд суурилсан хандлага”  вакумжуулсан сургалт зохион байгуулав.
ХЭҮК-ын эрхзүйч референт Б.Болорсайхан, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах референт З.Бадмаараг нар уг сургалтыг удирдан явууллаа. Сургалтад хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд оролцов. Сургалтад ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид оролцож сэтгүүлзүй дэх хүний эрхийн асуудал, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах арга замын талаар санал солилцов. Мөн үеэр Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь төсөл хөтөлбөр хариуцсан менежер Пейшинс Синго “Бичил уурхай ба хүний эрх” сэдвээр лекц уншиж  “Тогтвортой бичил уурхай” төслийг танилцууллаа. Монгол Улсад хууль бусаар бичил уурхай эрхлэгчдийг хууль ёсны болгох, хөрөнгө, санхүүгийн дарамтыг багасгасан хууль эрхзүйн орчныг бүрдүүлснээр  байгаль орчинд гардаг сөрөг үр дагавар багасах, Монгол банкинд төвлөрөх алтны хэмжээг өсгөх боломжтой гэдгийг тэрээр онцолсон юм. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд нь хүний эрхийг хамгаалан тэмцэгч болохын хувьд үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлагыг нэвтрүүлж, өөрсдийнхөө эрхийн тухай боловсролтой болж, эрхээ хамгаалуулж сурах нь чухал юм гэдгийг онцоллоо.
 
МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Сэтгүүлчидтэй холбоотой хэргийг эрүүгийн хуулиар биш иргэний хуулиар зохицуулдаг, хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой бүхий л харилцааг иж бүрэн тусгасан хуультай болоход та бүхний оролцоо маш чухал байна” гэв.   
 
 
 
Б.Амарсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг