sonin.mn
ТУНИС. /ANADOLU/.  Энэ сарын эхээр гадаадын жуулчдын аминд хүрсэн халдлага болсноос хойш анх удаа Тунисын үндэсний музей олон нийтэд үүд хаалгаа нээлээ.
Гуравдугаар сарын 18-нд Тунисын нийслэл Тунис хот дахь үндэсний “Бардо” музейг үзэх гэж байсан жуулчид руу зэвсэгт этгээдүүд гал нээсэн юм.
 
Уг халдлагын улмаас 22 хүн, тэдний дотор гадаадын 19 жуулчин амь үрэгдсэн билээ.Музейг аюулгүй байдлын үүднээс анх төлөвлөснөөсөө зургаа хоногийн дараа буюу даваа гарагт дахин нээсэн байна.Музейн орох хаалганы дэргэдэх хөшөөнд хүмүүс цэцэг өргөж байжээ. Уг хөшөөн дээр хохирогчдын нэрсийг сийлжээ.Энэ халдлага Тунисын аялал жуулчлалын салбар болоод эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж албаны хүмүүс санаа зовниж байна.Терроризмд бууж өгөхгүй гэдгээ нотлон харуулж, жуулчдыг дахин татахын тулд Тунисын Засгийн газар тус музейг хугацаа алдалгүй нээхийг хүссэн бололтой.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ"