sonin.mn
ТАЛЛИН. /ITAR-TASS/. Эстонийн барууны төвч эрх баригч нам ням гарагт болсон сонгуулиар 28 хувийн санал авч ялсан гэж тус улсын сонгуулийн хороо мэдэгджээ. Сонгуулийн дүн нь 101 суудал бүхий нэг танхимтай парламентын 30 хувийг бүрдүүлэх хоёр намын эвслийн голлох төлөөлөгч Ерөнхий сайд Таави Рыйвасийн “Шинэчлэлийн нам”-д баталгаа болж байна гэж сонгуулийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Кристи Крисберг мэдэгджээ. Эрх баригч намын гол өрсөлдөгч болох зүүний төвч “Төвийн нам” 25 хувийн санал авч парламентад 27 суудал авчээ. 18 нас хүрсэн 900 мянга орчим Эстонийн иргэн санал өгөх эрхтэй юм. Түүний зэрэгцээ “саарал паспорт”-той буюу унаган орос хэлтэй, ямар нэг улсад харьяалалгүй 87 800 хүн санал хураалтад оролцох эрхгүй болжээ. Балтийн энэ улсын нийт хүн амын 6.5 хувь санал өгөх эрхгүй иргэд юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг