sonin.mn

БЭЭЖИН. /ITAR-TASS/. Хятадын эрх баригчид 2016 он гэхэд 2000 нүүрсний уурхайг хаахаар төвлөж байна. Ингэснээр тус улсын нүүрсний уурхайн тоо 10 мянга хүртэл багасах ажээ. Ийм арга хэмжээ нь агаар мандлыг бохирдуулж буй хорт хаягдлын хэмжээг бууруулах, мөн үйлдвэрлэлийн аюулгүй байдлын техникийг сайжруулахад чиглэсэн гэж тус улсын хэвлэлүүдэд мэдээлсэн байна.

Хятадын үйлдвэрлэлийн аюулгүй байдалд хяналт тавих улсын удирдах газрын мэдээллээр, энэ жил тус улсад 1000 гаруй уурхайг хаасан бөгөөд 2016 он хүртэл нэмээд 2000 нүүрсний уурхайг хаахаар төлөвлөж байгаа аж. Эхний ээлжинд хууль бусаар нүүрс олборлож буй эсвэл олборлох ёстой хэмжээг хэтрүүлсэн уурхайнуудыг хаана. Мөн жилд 90 мянган тонноос хэтрэхгүй нүүрс олборлодог уурхайнуудын үйл ажиллагааг зогсооно.

"Хятадад нүүрсний уурхайд осол гарах нь өнгөрсөн онд эрс багассан" гэж удирдах газрын дарга Ян Дунлян хэлснийг "China Daily" сонинд мэдээлсэн байна. Тус байгууллагын мэдээлснээр, нэгдүгээр сараас 10 дугаар сарын хооронд ослын тоо 2013 оны мөн үеийнхтэй харьцуулахад дунджаар 15 хувиар буурчээ.

Хятадын эрх баригчид мөн уул уурхайн техникийн аюулгүй байдлын техникийн хэм хэмжээг даган мөрдөөгүйн шийтгэлийг чангатгасан байна. Энэ сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болсон хуулийн дагуу уурхайнуудад гарч буй жижиг, том ослын шалтгаан болсон зөрчилд одоо нэгээс 20 сая юань буюу 3,2 сая долларын торгууль оногдуулна.

Д.Жаргал

Эх сурвалж:
montsame.mn