sonin.mn

ХЬЮСТОН. /Xinhua/. АНУ-ын сагсан бөмбөгийн холбооны “Хьюстон Рокитс” баг “Нью Орлеанс Пеликанс” багийг “Тоёота Центр” талбайдаа хүлээн авч тоглон 90:99 оноогоор ялагдаж, гурав дараалсан хожлоо төгсгөл болгожээ.

Тоглолт эхэлмэгц “Нью Орлеанс Пеликанс” багийн залуу од Энтони Дэвис дөрөв дараалсан шидэлтээ амжилттай болгосон байна. Тоглолтын эхний хагас 39:46 оноогоор өндөрлөсөн хэдий ч “Хьюстон Рокитс” баг гуравдугаар үед сайн хамгаалалт хийснээр тоглолтыг эргүүлсэн.

Гэвч тэд тоглолтын дөрөвдүгээр үед “Пеликанс” багийн ширүүн довтолгоог зогсоож чадалгүй давуу талаа алдаж улмаар ялагджээ.

“Пеликанс” багийн Энтони Дэвис 30 оноо, 14 удаа самбараас бөмбөг авалт, таван блок хийн багаа тэргүүлсэн бол “Рокитс” багийн Жеймс Харден 21 оноо, Дуайт Ховард 17 оноо, 13 удаа самбараас бөмбөг авсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: