sonin.mn

ТЕГЕРАН. /BBC/. Ираны нийслэл Тегеран хотод гар бөмбөгийн тэмцээн үзэхийг оролдсоныхоо төлөө баривчлагдсан иран гаралтай Британийн иргэн Гончех Гавами барьцаагаар суллагджээ. Энэ тухай түүний гэр бүлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, 25 настай Гончех өнгөрсөн зургадугаар сард болсон Итали, Ираны эрэгтэйчүүдийн шигшээ багийн тоглолтыг бусад идэвхтний хамт үзэхээр Тегеран хотын цэнгэлдэх хүрээлэнд орохыг оролджээ.

Иранд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн спортын тэмцээнд очих хориотой боловч зурагтаар үзэж болдог байна.

Гончех Гавамийг “эрх баригч дэглэмийн эсрэг суртал ухуулга явуулсан хэрэгт” буруутгажээ.

Хоригдох хугацаандаа тэрбээр хоёр ч удаа өлсгөлөн зарласан байна. Түүнийг суллахыг шаардсан өргөдөлд хэдэн зуун хүн гарын үсэг зуржээ.

Гаваниг суллаагүй цагт Иранд олон улсын гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулахыг хориглоно гэж Олон улсын гар бөмбөгийн холбоо хоёр долоо хоногийн өмнө мэдэгдсэн байна.

Үүний дараа эмэгтэй сэтгүүлч нарт эрэгтэйчүүдийн гар бөмбөгийн тэмцээнийг сурвалжлахыг Ираны залуучууд болон спортын хэрэг эрхэлсэн яам зөвшөөрчээ.

Д.Жаргал

Эх сурвалж: