sonin.mn

ПРИТОРИ. /ВВС/. Төрийн өмчийн эмнэлгүүддээ ирэх хоёр жилд ДОХ/ХДХВ-ийн эм авч өгөхөд манай улс 2,2 тэрбум доллар зарцуулна гэж Өмнөд Африкийн засгийн газрын сайд мэдэгдлээ.

Засгийн газар эмийн дөрөвний гурван хувийг дотоодоосоо худалдан авахыг зорьж байна гэж тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Роб Дэвис хэлэв.

Өмнөд Африк нь ХДХВ/ДОХ-ын эмчилгээний дэлхийн хамгийн том хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

ДОХ-ын тархалтаар тус улс дэлхийд нэгдүгээрт ордог. Тус улсад ДОХ-той зургаан сая гаруй хүн амьдарч байна.

Засгийн газар нь ДОХ-ын эмчилгээнд нэлээд хүч хаяж байгаа ч Өмнөд Африкийн олон эмнэлэг амьдрал аврах эмгүй болж байна гэж эрүүл мэндийн салбарын буяны байгууллагууд өнгөрсөн жил анхааруулж байсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: