sonin.mn

Английн нэрт соён гэгээрүүлэгч, найруулагч Питер Брукийн “Хоосон орон зай” бүтээлийг Норовын Пүрэвдавга орчуулан уншигчдад хүргэлээ.

Энэхүү номын нээлт өнөөдөр Монголын Театрын музейд боллоо. Номын баярыг Улаанбаатарын сонин, “Бадрангуй урлаг” ТББ, Театрын музей хамтран зохион байгуулав.

Питер Брукийн “Хоосон орон зай” хэмээх энэ ном анх хэвлэгдэн гарсан цагаасаа хойш дэлхин тайз, дэлгэцийн урлагийн зүтгэлтнүүдийн ширээний ном болсоор өдий хүрчээ.

Энэ ном сүүлийн үед манай нийгэм судлаачид, улс төрийнхний дунд яригдах болоод байгаа нийгмийн сэтгэлзүй, нийгмийн сэтгэлгээ хэмээх ухагдахууныг тайзны урлагаар жишээлэн зохиолч-найруулагч-зураач, жүжигчид, үзэгчид гэсэн гурвалжин дээр тал бүрээс нь авч үзжээ.

Энэхүү ном өнөөдрийн хийгээд ирэх цагийн нийгмийн сэтгэл зүйг судлаачид, бүтээл туурвил ид хийж байгаа тайз дэлгэцийн уран бүтээлчид, жүжигчид, мэргэжлийн сургуулийн оюутнуудад гарын авлага болох юм.

Орчуулагч Н.Пүрэвдавга нь Астрид Линдгрен “Дээвэр дээр суудаг Карлсон, Жаалхүү хоёрын тухай гурван тууж”, Астрид Линдгрен “Лённебергийн Эмиль хүүгийн дэггүй явдал” тууж, А.П.Казанцев “Каиссын хишиг” тууж, Д.Гранин “Нэмэлт боломж” тууж, Э.Л.Войнич “Бүтээ нь үгүй үерхэл” роман, тайз, дэлгэцийн орчуулж бичсэн бүтээлээ эмхэтгэн “Жүжиг жүжиг” зэрэг ном хэвлүүлэн нийтийн хүртээл болгожээ.

Ж.Болор

Эх сурвалж: