АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.
-Засгийн газрыг огцруулах асуудал бослоо. Уг нь Н.Алтанхуяг сайд Засгийн газарт цомхотгол хийгээд үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байсан. Улс төр ундарч байгаад АН ямар байр суурьтай байгаа бол?
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан. Түүний дагуу яамдыг ямар сайдаар толгойлуулж ажиллуулах вэ гэдэг асуудал яригдаж байтал МАН-аас Ерөнхий сайдыг огцруулъя гэсэн нь өнгөрсөн баасан гаригийн асуудал. Энэ нь АН дотооддоо бий болгосон зөрчил биш. МАН-аас босгочихоод буй зөрчил.
Бид буюу АН Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Хэрвээ Н. Алтанхуяг сайдын ажил муу, урагшлахгүй, буруу байвал үндэслэлийг нь манай намын гишүүд өөрсдөө дэвшүүлээд огцруулж байна.
Түүнээс биш МАН-ын тавьсан үндэслэлээр засгаа огцруулахыг нам хэзээ ч зөвшөөрөхгүй. Шууд хэлбэл МАН-ынхны гаргасан бланк дээр АН-ын хүн гарын үсэг зураад тэр нь хэрэгжиж Засгийн газар огцорвол намын дүрэмд харш. “Байгуулсан Засгийн газраа унагах аваас намаас хөөнө” гэсэн АН-ын дүрэм байгаа.
Дүрмийн дагуу энэ асуудал шийдэгдэх ёстой. Болохгүй байгаа зүйлээ дотооддоо намынхаа хурлаар ярих ёстой. Одоогийн байдлаар дүрмээ бүрэн уншаагүй хүмүүс алдаа гаргаад байна. Намынхаа гишүүдэд “Байгуулсан засгаа унагах юм бол та өөрөө буруудна шүү” гэдгийг хэлж байгаа.
-Ж.Батзандан гишүүн АН- аас хөөгдөх хэмжээнд хүрч асуудал босгосон гэсэн үг үү. Тэрээр МАН-ынхантай хүч хавсарсан?
-Дүрмээр Засгийн газраа огцруулахад оролцсон нь тогтоогдвол гэж байдаг. Тэр гарын үсгээр Засгийн газар унавал Ж.Батзандан асуудалд орно. Одоогоор Засгийн газар унаагүй байгаа учраас энэ нөхөр дүрмээ мэддэггүй, ёс зүйгүй нөхөр гэж цоллогдоод л дуусах байх. Хүний тоглоомд давхиж ороод байгаа нь буруу.
-Ерөнхий сайдыг огцруулах олон хүн АН-д байгаа бололтой. Та МоАХ- ны хүн. МоАХ фракц үүнд хамгийн их хамаатай. М.Батчимэг, Р.Амаржаргал гишүүний нэр ч дуулдаж эхэлсэн?
-Би МоАХ-ны квотоор орсон ч энэ л намын хүн. Бидний саналын хуудсын ард МоАХ гэж бус АН гэж бичигдэнэ. М.Батчимэгийн нэрийн ард ч гэлээ нэг ардчилал гэж бус АН л гэж бичигддэг. Үндсэн эрх ашгийн эрэмбэ чинь нам байхгүй юу.
С.Зориг агсны үг бий дээ. Нэгдүгээрт улс эх орон, нам, бүлэглэл тэгээд хувь хүний эрх ашиг байх ёстой гэж. Гэтэл хувийн хийгээд фракцийн эрх ашгаа намаас дээгүүр эрэмбэлээд байгаа юм. МоАХ-ны хүмүүст би сануулж л байсан. Гэхдээ тэд улс төрийн хуйвалдаан хийх гээд байгаа юм биш. Үндэслэлийг нь би ихээр хүндэтгэж байгаа.
-МАН-ын гаргаж тавьсан Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүдийг ямар түвшинд хүлээж авч байгаа юм бол?
-Алдаа хийгээгүй гэж огт хэлэхгүй байгаа. Гэхдээ олон муу сонголтоос аль нь арай дээр вэ гэдэг чинь өнөөгийн Засгийн газар. Бид дангаараа ажиллаж чадахгүй. МАН-тай нийлж болохгүй байсан. Тэгэхээр сонголт нь “Шударга ёс” эвсэл хийгээд ИЗНН байсан. Энэ нь сайн нөхцөл байгаагүй гэсэн үг.
Муу нөхцөл байдалд байгаа хүнийг ажил хийсэнгүй гэж нүдээд байх нь ёс зүйгүй асуудал. Дээрээс нь түүнийг муу болгох гэж, энд тэндхийн олон зүйлийг авчирч наагаад байх юм. Тэр хүн өөрөө л хэрэг хийгээгүй бол ойр тойрных нь хүмүүсийн хэрэг ямар хамаа байна аа.
-МАХН-тай гэрээ хийсэн нь асуудлыг хурцатгах шиг боллоо?
-Их том нөлөө болж байна. Ер нь АН-аас нэр дэвшиж хоёр удаа сонгогдсон Ерөнхийлөгчийн барьж байгаа томоохон бодлогын нэг нь авлигын эсрэг үйл ажиллагаа юм. Авлига гэдэг байнга өндөр албан тушаалтнуудыг онилдог.
Тэр утгаараа хамгийн өндөр албан тушаалтай Н.Энхбаяр гэдэг хүнийг тухайн үедээ бариад шийтгэж байсан. Ял нь дууссан эсвэл өршөөгдсөн тохиолдолд төр төмөр нүүрээ үргэлж үзүүлээд байж болдоггүй л байх.
Ямартай ч одоо энэ хүнийг МАХН-ын дарга гэдгийг хэн ч үгүйсгээгүй байгаа. Тэгэхээр бид МАХН- тай хамтран ажиллаад засгаа байгуулаад явж байгаа учраас тэр намыг төлөөлөх даргатай нь хамтран ажиллахаар гарын үсэг зурж таарна.
Тэр утгаараа бид эв зүйгээ олж ажиллах нь ёс зүйн хэрэг. Гэхдээ ийм гэрээ байгуулахаа олонд зарлаж ҮЗХ-ныхоо хурлаар хэлэлцүүлэх байтал Н.Алтанхуяг дарга өөрийг нь огцруулах асуудлыг өргөн барингуут хариу арга хэмжээг дур мэдэж, яаран авсан нь алдаа байсан.
-Намын тань шат шатны байгууллагаас Н.Алтанхуяг сайдад хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн. Яаж шийдэх вэ?
-Үүнийг намын бүх түвшнийхэн хэлж байна. Зарим нь хэвлэлээр, зарим нь журмаараа хэлж байна. Журмаараа хэлж байгаа нөхдийнхөө үгийг аваад “Алдаа хийчихжээ. Алдаагаа засах хэрэгтэй юм байна” гээд залруулж байна. Бид 40 жил хүчтэй удирдагчтай байсан. Хүнийг тахин шүтэж үзсэн. Дараа нь дахиад нэг хүнийг тахин шүтсэн.
“Монголчуудад энэ байдал зохихгүй юм байна” гэж үзэн "Нэг хүн төгс биш учраас бусад нь дутуугаа нөхөж явъя” гээд багийн тоглолтын системийг сонгосон биз дээ. Тийм байтал , Н.Алтанхуяг гэдэг хүнийг төгс байлгах гээд шаардаад, “зодоод” байх юм. Гэтэл бид өөрсдөө оролцож төгс болгох 'ёстой байдаг.
Намын гурван удирдлагын нэг нь Э.Бат- Үүл дарга. Тэр хүн ирээд асуудлаа ярьдаггүй. Гүйцэтгэх “ зөвлөлийнхөө хуралд нэг ч суудаггүй. Тэгсэн хэрнээ асуудал ундрахад шууд босч ирээд мэдэгдэл гаргана гэдэг таатай зүйл биш. Намаасаа хэр холдож, хөндийрснөө харуулж байгаа юм.
-Дур мэдэн шийдвэр гаргасанд нь намын даргадаа ямар хариуцлага үүрүүлэх ёстой байдаг юм. Хэлхэлдчихээд буй Н.Энхбаяр, Н.Алтанхуяг даргыг салгахын тулд Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дар гэж гишүүддээ уриалах нь ч байна?
-Э.Бат-Үүл дарга өөрийнхөө үзэл санааг илэрхийлж байгаа хэрэг. Харин миний үзэл санаа юу вэ гэвэл Н.Алтанхуягийг огцруулах кнопыг дар гэдэг буруу аргумент. Нэг л зүйл тодорхой байх ёстой. Н.Алтанхуяг гэдэг хүн болохгүй байвал өөрсдөө үндэслэлээ тавиад, унага. Бухимдаад байгаа асуудлаа өөрсдөө хөндөөд дүрмээрээ тогло.
19 хүнийхээ гарын үсгийг цуглуулаад ороод ир. Тэгсэн тохиолдолд асуудлыг нам хэлэлцэнэ. Тэгээд ч өнөөдөр Н.Алтанхуяг гэдэг хүн рүү бус АН руу дайрсан маш олон зүйл байна.
Энэ нь намын эрх ашигт хохиролтой. Үндсэн хууль зөрчсөн, хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ял үүрүүлэх гэсэн ноцтой асуудлууд байгаа учраас ийм байдлаар намын нүүр царайг харлуулж болохгүй гэдгийг л хэлээд байгаа юм.
-Удахгүй нийслэлийн АН хуралдаж таны гаргаж ирэхийг шаардаад байгаа асуудлуудыг хөндөх юм гэсэн. ҮЗХ хуралдах боломж одоогийн нөхцөлд хэр ойрхон байна вэ. АН- ын дарга Н.Алтанхуяг гэдэг хүний сонгуульт хугацаа хоёр жилээр хэтрээд байгаа?
-Гэрээг Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар өнгөрсөн тавдугаар сард хэлэлцсэн юм. Ганцаараа гарч ирээд хийчихсэн зүйл ч бас биш. Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар “Ийм гэрээг МАХН санал болгож байна.
Бид дэмжих хэрэгтэй байна. Яагаад гэвэл засагт нэгдсэн намууд хамтын ажиллагааны нарийн заалтгүйн улмаас Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьж байна” гэж үзэж байсан.
О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжин сайдыг огцруулах төслийг оруулж ирсэн үед гэсэн үг.
Энэ утгагүй асуудлыг таслан зогсоогооч гэхээр хамтын ажиллагааны гэрээнд нарийн заагаагүй учраас бид хүмүүсээ барьж дийлэхгүй нь гэдэг асуудал яригдаж байсан. Тэгэхэд би эсрэг саналтай байсан. Учир нь АН эвсэлтэй гэрээ хийсэн атал нэг намыг нь салгаж гэрээ байгуулахаар нөгөө нам нь гомдох юм биш үү.
Үүнийгээ тунгааж бодооч гэдэг саналЫг хэлсэн. Ерөнхий сайдын алдаа нь бүрэн хэмжээнд асуудлыг шийдээгүй байхад гэрээ байгуулсан явдал. Өнөөдөр үүнийгээ засч залруулах аЖлыг хурдан хийлээ гэж бодож байна. Хэрвээ энэ гэрээг үргэлжлүүлнэ гэвэл ҮЗХ хуралдана.
-Гэрээний гурван заалт АН-д ихээхэн уршиг тарина гэлцэж байгаад?
-Нарийн заалтууд огт хэлэлцэгдээгүй байсан. Тиймдээ ч өнөөдөр ажлын хэсэг байгуулж нэг ойлголттой болно гэдэг тийм учиртай. Н.Алтанхуяг сайдын тайлбарлаж байгаагаар “Шударга ёс эвслийн харьяанд олон яам, агентлаг газрууд байгаа. Тийм атал манайх л МАХН-ынхан гээд АН-ынхныг өшиглөөд байдаг ч юм уу. Манайхан тэдэнд ийм байдлаар ханддаг гэсэн гомдол гарсан.
Тэгэхээр ийм нөхцөлд бид хамтарсан учраас нэгнээ дэмжиж ажиллах шаардлагатай” гэж үзээд энэ заалтыг оруулсан бололтой. Яг заалтыг хийхдээ алдаатай, хоёрдмол утгаар ойлгогдохоор хийсэн байна гэж бидүгнэж байгаа. Ямартай ч энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр биш.
-Гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн заалт байна билээ. Ингэснээр АН-ыг МАХН-д барьцааллаа гээд байгаа?
-Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөсөө хүчин төгөлдөр гэдэг маань нэр заагдсан хүмүүс гарын үсэг зурснаар хэмжигдэнэ. Одоогийн байдлаар гэрээн дээр найман хүн гарын үсэг зурах шаардлагатай юм билээ.
Манай талаас Н.Алтанхуяг даргаас гадна гурван хүн гарын үсэг зурах бололтой байсан. Тэр хүмүүс нь бүгд гарын үсэг зураагүй учраас гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн үг.
-Гэрээний нууцын зэрэглэлтэй хавсралт гэж байгаа юм уу?
-Цахим ертөнцөд тийм мэдээлэл гарсан байсан. Би гэрээ байгуулахад байгаагүй учраас байлцсан хүмүүсээс нь асуусан. Бүгд мэдээгүй гэдгээ хэлж энэ эвлүүлэг байх гэж байсан. Тэгэхэд нь би худлаа зүйл бол асуудлыг шалгуул гүжирдлэг хэмжээ хязгаартай байх ёстой гэсэн юм.
-Энэ асуудал шийдэгдсэний дараа Шадар сайдаар Ц.Цолмон гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Г.Шийлэгдамба гээд дараагийн бужигнаан үүсэхийг хүмүүс хэлж байна?
-Асуудлыг урьдчилж биш, болохоор нь ярьсан дээр байх.
-Энэ эгзэгтэй үед АН-ын дарга болох сонирхолтой хүмүүс ээлжээ хүлээж байгаад бас асуудал байгаа юм биш үү?
-Улс төрийн намуудын хууль батлагдаж намын дүрэм шинэчлэгдэх аваас хүссэн хүсээгүй АН хуралдана. Бид дүрмээрээ явах гэхээр олон асуудал босоод байгаа юм.
Эх сурвалж: vip76.mn
Сэтгэгдэл0
Оюундарийн үед АН нүд аньдаг юм байжээ
… Яасан гараар тоолох вий гэхээс үхтлээ айцгааж , өмдөндөө дусаах нь холгүй байж байгаа биз. . Хэрэв гараар тоолж эхэлбэл одоогийн УИХ хэрхэн луйврын арга замаар бүрэлдсэн нь бүгдэд ил болно. Тэгвэл ардчилсан хужаа Ц Элбэгдорж тэргүүтэй Xятад угшилийнхан З Энхболдоос эхлүүлээд Алтанхуяг, Баттулга, Баярцогт , Эрдэнэ , Ганхуяг Тэмүүжин , Дорлигжав гээд ардчилсан хужаа тэдний гар хөл бологчид , тэдэнтэй хамсаатан бологсод луйварчид бүгд Монгол улсын төрийн эрх мэдлийг хууль бусаар, ард олны сонголтыг өөрчлөн хууран мэхлэх арга замаар авсан хэргээр нэг бол цаазын ял үгүй бол 25 жил шоронд хоригдох ялаар шийтгэгдэх болно. Шударга үнэн заавал ялах болно. Тэр үед тэнгэр хол, газар хатуу гэдгийг одоогийн төрийн удирдлаганд буй ардчилсан, хувьсгалт, үндэсний нэртэй урвагчид бүгд ойлгож ухаарах болно. Урьд нь ард түмний баялгийг нууж хулгайлдаг байсан бол одоо ил цагаан дээрэм хийчихээд , … ийм юм байдаг шүү дээ гээд ичих ч үгүй зогсож байгаа ерөнхий хулгайч Н Алтанхуягийг ард олон бүгдээрээ харсан . Үнэхээр шуналдаа хууль бус эрх мэдэлд галзуурсан Aрдчилсан, … Xувьсгалт, … Үндэсний aрдчилсан, … гэх тодотголтой урвагчид 2012 - 2013 онд төрийн удирдлагыг бүрдүүлж , тэд устаж мөхөхөөсөө өмнө Mонголын ард түмэнд илүү их хор хохирол учруулахыг чармайн, Mонголчууд бидэнд байгаа сайн сайхан бүгдийг устгахаар харийнхантай хүч хавсран ярзайн довтлох чонотой нийлсэн нохойнцор мэт аашилцгааж байна. Хан Тэнгэрийн илдний хүчээр Монголчууд бид хортон муутнууд, урвагчидаас эгнэгт салж... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. 2012 on.
МЭДРЭМЖ МУУТАЙ ТЭНЭГ АВГАЙ
NAMIIN ERH ASHGIIG ULSIINHAAS DEER TAVIJ BGAAN BIZDEE
Жүжигчин Энхбаяр хаана явна Тэнд хэрүүл болно
… Ардчилсан Нам нь устаж мөхөх цаг нь болсон гэдгийг гадарласан хархнууд их л шударга дүр эсгэж байх шив. Батзандан , Ганбаатараас эхэлж Бат үүл , Баттулга нь хүртэл АН түүний засаглалын бузар булайг нь одоо л мэдсэн үүндээ ихэд гайхсан дүр төрх гаргаснаар Монголчууд та нарт хуртагдана гэж бодож байгаа бол БҮҮ ГОРъД гэж хэлье . ... Та нар шиг хонины арьс нөмөрсөн чононцор гэдгээ сүүлийн 20 иод жилд олон зүйл дээр таниулсан этгээдүүдэд ямар ч нөхцөлд итгэхгүй. Ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн авч ирсэн харанхуй цаг үед орчныг бузарлагч жоомууд бүгд ил болсон. Харин хэн, хэн гэдэг жоом байсан бэ гэдгийг бүгд байгаа төрхөөр нь харсан . Энэ цаг үе бол хар цагааныг ялгах үе , хорон мууг ... зөв сайнаас нь ялгах үе мөн . Тэгээд ИХ ШҮҮЛТ болно. ... Хан Тэнгэрийн хилэнд хорон муутнууд устан мөхөж тамд хаягдан , зөвт нэгэн босгогдох болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
С.Зориг агсны үг бий дээ. Нэгдүгээрт улс эх орон, нам, бүлэглэл тэгээд хувь хүний эрх ашиг байх ёстой гэж. гэнэ үү????????????? Битгий С.Зоригийн үгийг гуйвуул. 1-рт үндэсний эрх ашиг, 2-рт нам, олонн ийтийн байгууллага, 3-рт компани, бизнесийн байгууллага, 4-рт хувь хүн ингэж л эрэмбэлсэн
… Манайхан ч Монголыг мөхөөх нь дээ гэсэн С Зориг агсаны үг нэг л утгыг агуулдаг . Чухамхүү ардчилал нэртэй анархизм буюу хужаа нарын бодлогыг тухайлбал Ц Элбэгдоржтонгуудын хэн бэ гэдгийг ойлгоод халаглаж хэлсэн үг гэж бодож байна . С Зориг олон нийтэд Ц Элбэгдорж түүний хамсаатнуудын эсрэг ганц үг хэлж амжсан бол өнөөдөрийн энэ Хятадын далд колончилолд Монгол улс орохгүй байсан . Эхлээд Оросын аюулаар Монголчуудыг айлгасан , дараа нь МАХН ын аюулаар айлгасан , одоо хөгшин коммунистуудаар айлгаж байна. Больж үз Монголыг ядарсан гуйлгачидийн орон болгож үргэлжийн жагсаал цуглаан дор эв нэгдэлгүй байлгаж ар хударгаар хамаг баялгийг нь харийнхантай хувааж идэхийг хүсдэг зүсээ хувиргасан ардчилсан хужаа Ц Элбэгдорж , Бао баабар , М Энхсайхан Да Ганболд , П Очирбат , Барсболд , М Энхболд мэтийн хужаа нарт эдгээр хүчин үхлийн аюултай болохоос Монгол улс орноо хөгжүүлье , хүчирхэгжүүлье туслая дэмжье гэж зүтгэдэг эх орончид , бас хөрш орон Оросууд Монголчуудад аюултай бус бус харин ч хань нөхөр түшиг тулгуурын нэг хэсэг нь юм. Үүнийг их багагүй ямар нэг хэмжээгээр ойлгож эхэлж байна. Үнэндээ одоо ардчилсан нэртэй хужаа та нарын мөхлийн цаг , хийсэн бүх гэм нүглээ үүрэх цаг мөн. Монголчуудын сэргэн мандах цаг , эв нэгдэлтэй байж улс орноо хөгжүүлэх цаг мөн. .. Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол улс минь хүчирхэгжин дэвжин дээшлэх болно. … , 2012 oн.
Нэгдүгээрт улс эх орон, нам, бүлэглэл... Guivuulah bitgii hel barag esregeer ni helchihsen yum bish yy? Ene bulegleluud chini Mongoliig sohrooj baina daa.
… Үндсээр нь сугалж хаяагүй цагт бохир шарилж урган эргэн тойрныхоо шимт ногоонуудын урган төлжих боломж , амьдрах нөхцөлийг боомилсоор байх болно. Улаанбаатарыг бүрхсэн зэрлэг шарилж мэт ардчилсан хужаа луйварчид урвагчид төрийн бодлогыг барьж байсан цагт бас нэг өөр мануухайгаа гаргаж ирээд тавина . Тэр нь нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэх хуулийн дагуу ялгаа үл гарна гэсэн үг. Ардчилсан буюу ардыг алагчилах, хужаа иргэнийг дээдлэх нийгэмд Монголын тусгаар тогтнолыг устгаж Монгол ардын эрх чөлөө, оюуныг боомилсон далд колончилол тогтоох зорилготой харийнхан буюу Хятад, Америк, Өрнөдийн талд зүтгэж буй бардам дээрэнгүй шуналын тулам болсон тэнэг төрхтэй бузар хорон муу санааныхаа үйлээр өмхий лаг шавар намагт шигдсэнээ үл мэдэх ардчилсан хужаа луйварчид урвагч этгээдүүд Монголыг Хятадчилж шинэчлэх бодлогынхоо дагуу Монголын төр дахь харийнхны утсан хүүхэлдэйн үүргээ сайн биелүүлж байгаа урвасан хулгайн нүүр царайгаа өдөр ирэх тутам илчилж байна. ... , Харин эх орныхоо төлөө цогтой тэмцэгчид болох бидний удирдагч агсан Гоймон баатар Д Сүхбаатар , С Зориг агсан , М Зэнээ агсан , O Дашбалбар агсан , О Энхсайхан агсан , Хотгойдын Чингүнжав агсан , чин ван М Ханддорж агсан , Сайн ноён хан Т Намнансүрэн, Манлай баатар Ж Дамдинсүрэн агсан тэргүүтэй олон олон эх оронч хөвгүүд хорон муу урвагчидад хорлогдон алтан амиа алдсан ч Монголын ард түмнийхээ зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдан Тэнгэрийн оронд амьдрах эрхтэй болдог бол үнэнч зүрхтэний амиар наадаж гараа цусаар угаагчид болох бузар угшилтангууд тамын гүнд хаягдан тэдний шүдээ хавирах чимээ , ёолон гаслах дуу нь халуун тамын орноос хэзээ ч тасрахгүй байх болно. … Юу тарина , түүнийгээ хураана . ... !!! ... Өнөөгийн энэ ороо бусгаа хүнд хэцүү цаг үед Монгол эх орноо хайрлагчидийн эсрэг бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх мэдлийг бохир мөнгөний тусламжтайгаар гартаа атгасан эрх ямбандаа хэт дулдуйдсан ардчилал нэртэй худал хуурмаг Хятаджсан үзэл суртлаар олон түмний тархийг угаагч хужаа муур багш Баобаар мэтийн бузар этгээдүүдээр удирдуулсан сэтгүүлч нэртэй худалдагдсан угаадас бичигчдийн бүлгийг хөдөлгөн зөвөөр сэтгэгчидийг доромжлол хараал зүхлийн бай болгодог ч гэсэн Монголын эх орончдын зүрх зориг нь үл мохон Монгол эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл үл хувиран зүтгэсээр байх болно. ... Монголчууд мөхөж буй үндэстэн хэмээн ардчилсан хужаа луйварчид урвагчид хэдийгээр бузар санааны худал хуурмаг үрийг газар сайгүй цацаж ил шулуундаа гаран доромжилж байгаа боловч, … Улс орон , үндэстэний мөхөх , эс мөхөхийг зөвхөн Мөнх Тэнгэр Эцэг минь шийддэг юм. Улс орны ирээдүйн сайн сайхан хөгжил цэцэглэлт нь түүний хөвгүүдийн эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан зүтгэх зүрх сэтгэл, асгарах цус , зовох хөлс, нулимсны үнэ цэнээр батжин бэхжиж , өргөсөн алтан амины хэлхээсэнд гагнагдаж байдаг юм. … Монгол хэзээ ч мөхөхгүй. !!! ... Харин ч шинээр өндийн босох их сэргэлтийнхээ өмнө түр зуурын уналтын байдалд орсон гэхэд болохоор цаг үед бид амьдарч байна. Мөнх Тэнгэрийн ивээл ерөөлд агуу түүхийг хэдэнтээ бүтээсэн Монголын ард түмэн Мөнх Тэнгэрийн хүчин дор Түүний хүсэл зорилгын дагуу дахин агуу түүхийг бүтээх хувь тавилантай гэдгээ одоохондоо мэдээгүй байгаа ч гэсэн , … Хан Тэнгэрийн ивээлээр миний Монголын ард түмэн Чингис хааны өмнө ба эхэн үеийн Монгол орон мэт энэ хүнд бэрх ороо бусгаа цагийг заавал ч үгүй даван туулах болно. Надад бусдыг үгүйсгэх бодол алга гэхдээ Миний Монголыг үгүйсгэх гэж оролдож буй хэн боловч , … Их Монгол улсын гайхамшигт ирээдүйд багтан шингэх орон зай олдохгүй байх болно. !!! ... Идүүлсэн бут ногоорч , идсэн эрүү хувхайрах болно. !!! ...Мөнх Тэнгэр Эцэгийн минь гайхамшигт алдар, хүч чадлын доор бүх хүн төрөлхтөн бөхийж , … Түүний ивээл ерөөлийг хүртсэн Монголчуудын хувь тавиланд бүх дэлхий атаархах болно . !!! … Бүргэдээс бүргэдийн дэгдээхэй төрдөг , … Хэрээнээс хэрээний ангаахай гардаг . ... Арслангаас арслангийн гүег төрдөг бол гүрвэлээс гүрвэлийн зулзага гардаг. ... Энэ дэлхийн бүх юм өөрийн гэсэн зүй тогтолтой. Гэхдээ түүнээсээ хэзээ ч гаждаггүй юм. ...
Б.Дэлгэрмаагйин үед Үндэсний ардчиласан нам нүд аньсан .Одоо Ц.Оюундарийн үед АН- нүд аньлаа.хойч үедээ захихад Хүүхнээр л ерөнхий нарийн бичгийн дарга тавьж болдоггүй юм байна.Тэгээд АН- ыг ялах бүрт Алтан гадас л хамаг сайдын суудлыг хүртэж байсан.Улс орныг сөхрүүлэхэд удирдлага буруутай гэж хэлбэл Ерөнхий сайд.Н.ЭнхБаяр,Ц.Элбэгдорж,М.Энхболд, С.Баяр,Сү.Батболд,Н.Алтанхуяг .Одоо сангийн сайдуудыг нь тоочвол:Ч.Улаан,Н.Алтанхуяг, С.Баярцогт,П.Хаянхярваа, ингэснийгээд л дуусчихлаа.Одоо энэ хэд болоо биз дээ.Бид долларийн өсөлтийг чинь, цаасан дээрх эдийн засгийн өсөлтийг чинь даахгүй байна.НУРУУ ӨВДӨЖ байна. буугаад газар хөлөөрөө алхвал яасан юм бэ.
Оюундарь гэж энэ авгай "Зууны луйвар" гэдэг цуврал гүтгэлэг хийснийхээ төлөө АН-ынхны толгой дээр гэрч сандаалж суусан. Ийд л юмнууд төр удирдана гээд ямар нэгэн юман дээр дөрлөөд зүтгээд байхаар Монгол орон яаж хөгжих юм бэ?
… Ардчилал хэмээх харийн далд эзлэн түрэмгийллийн үр дүнд түрийний хужаа бөөснүүд толгойд гарч буруу аргаар тэсэртлээ таргалсан энэ цаг үед Монголчууд хоймроос доошлон өөрийн гэсэн бүгдээ харийн доншуурчдад алдан турж эцэн , өрөнд баригдан үүд хавиар эргэлдэн Ардын , Хувьсгалтаараа талцан байх нь өрөвдөлтэй бөгөөд эмгэнэлтэй. ... Монголын язгуур төрийн удирдлаганд бус Хятад, Америк , Өрнөдийн далд колончилолд буй Монгол орны өнөөгийн дүр зураг ийм байхаас ч аргагүй, … Урд цагт Манжийн амбан сайд гэж байсан бол өнөө үед Өрнөдийн шар үстэй топ менежер гэх эзэрхийлэгчид хүндэтгэлийн тавцанд залран , элдэв төлөөлөгч нэр зүүсэн Хятад хүмүүс Төрийн ордноор нэг холхиж угсаа нэгтэй ардчилсан хужаануудтай хамтран боловсруулсан Монголыг доройтуулж далдуур эзлэх хорон төлөвлөгөөгөөнүүдээ хэрэгжүүлэхээр сэм үгсэн хуйвалдаж Монголын хуулийг Монголыг бутаргах балт болгож , ... Монгол банкны үнэ тогтворжуулах хөтөлбөр , Их хааны нэрээр халхавчилсан Ардчилсан Бонд , Самуурай бонд , Төсвийн зардал хэд дахин өсгөх замаар луйвардах бэлэн мөнгө зарцуулах эрх мэдэлд шунал нь дэндсэн ардчилсан хужаа луйварчид урвагчид Төрийн албыг төрлийн алба болгон халаасаа түнтийтэл дүүргэн , харь орон дахь офшор данс руугаа гуйвуулан гэмт хүн гилбэлзэнэ гэгчээр хожмын уруудах цагт зугтаах бэлтгэлээ эртнээс сүрхий бэлтгэцгээж байна. ... Гэвч ... Идсэн эрүү хувхайрч , идүүлсэн бут ногоордогын адил удахгүй бүх зүйл эсргээрээ эргэн Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдацгаах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Тэнэг хүүхэн тэнэгээрээ дуусах юм
EE TENEGEE
АНхан хэзээ эх орны эрх ашгийг эхэнд нь тавих юм бол
... Бухын доодохыг харж үнэг турж үхнэ , ... Ардчилсан хужаа луйварчид урвагчид Монголын төлөө гэх сэтгэл гаргахад, Нар баруунаасаа мандах байлгүй , ...
Энэ яасан тэнэг хүүхэн бэ. Арай ч ийм тэнэг гэж бодож байсангүй.
Энэ авгай өөрийгөө хэн гэж үзээд байнаа.Би АН гэж хэлээд байгаа юм шиг байх шив.Үндэслэл байсаар байхад манай нам ЗГ-ыг огцруулахгүй гэдэг нь ИРГЭДИЙН АМЬДРАЛ ЯДУУРАХ,ЭЗ-ийн өсөлт ЗОГСОХ нь АН-ын ЗГ-ын бодлого болж таарлаа л даа.
…Хэрэв бидний Монголчууд эдгээр урвагчдыг сонгосон бол бид өөрсдөө буруутай байх байсан. Харин ардчилсан хужаа нар урвагчид луйварчид бидний сонголтыг луйвардсан . Монголын төрийг 2012 - 7 - 1 нд хүчээр түрэмгийлэн эзлэх гэж ардчилсан хужaа луйварчид урвагчид хуйвалдан бослого дэгдээсэн боловч ард түмэн үнэн хаана байгаа ойлгосон учраас дэмжээгүй тул ялагдсан , Олны сонголтыг хууран мэхэлж Tөрийн эрхийг хууль бусаар авахаас өөр боломж ардчилсан хужаа урвагч нарт байхгүй гэдгийг ард олны сонголт харуулсан . Тэд Tөрийн эрхийг хууль бусаар хууран мэхлэх арга замаар авахын тулд 2012 оны УИХ ын сонгууль гэдэг урьдаас сайтар найруулж зохион байгуулсан ший жүжиг тоглосон . Машинаар тоолоход гэрчгүй баримтгүй учраас эд яаж ч чадахгүй гэж тооцоолсон. Сэжиг таамаг хэн нэгэнд төрүүлэхгүйн тулд сонгуулийн өмнө явуулдаг санал асуулгын аливаа үйл ажиллагааг тэд зориуд хязгаарлуулж чадсан . Эцэст нь гараар тоолж ард олны сонголтыг баталгаажуулья гэхэд дээр нь тэгнэж хэвтээд амиараа хамгаална шүү гэж заналхийлсан . Тиймээ хэрэв булхай нь илэрвэл Tөрийн хуулиар цаазаар авахуулна гэдгээ ардчилсан хужаа луйварчид урвагчид мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Тиймээс булхай нь илрэхээс өмнө амжиж Tөрийн эрхийг хүчээр шахуу булаан авсан . Нэгэнт Tөрийн эрх өөрсдөд нь хууль бусаар оршиж байгаа тул булхайгаа хадгалж хамгаалахад урвагчдад амар болсон . 2012 оны УИХ болон орон нутгийн сонгууль болон 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулиар бий болсон төрийн бүхий л үйл ажиллагаа нь өөрөө ямар ч эрх зүйн чадамжгүй учир тэдний гаргaсан аливаа шийдвэр зарлиг захирамж тогтоомж нь хууль бус байх болно. Тэд юу ч гэж ярьсан, хэлсэн тэр нь ямар ч эрх зүйн бүрэн чадамжгүй байх болно. … Өөдөө хаясан чулуу , өөрийн толгой дээр , … гэдэг үгийг өөдгүй урвагчид луйварчид ардчилсан хужаанууд мартсан бол Хан Тэнгэр Өөрийн хилэнгээр мэдрүүлж өгөх болно. Хүн бүхэн хийсэн үйлдэл бүхэндээ заавал ч үгүй хариуцлага хүлээдэг гэдгийг ардчилсан хужаа луйварчид урвагчид яс махандаа тултал мэдэрч ойлгох болно. … Идүүлсэн дов ногоорч идсэн эрүү хувхайрна . … Санаа муут яван хатна . Сарьсан багваахай наранд хатна . … Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно , … гэдэг үгсийн утга ч ардчилсан хужаа луйварчид урвагчид та бүхэнд бүрэн утгаараа хамаарах болно. Эцэст нь … Юу тарина түүнийгээ хураана , … Хорон мууг, худал хуурмагийг таривал … Хан Тэнгэрийн үнэний илд гялсхийх нь ойлгомжтой. … Хорон муу, худал хуурмаг бүхэн устан мөхөж , Зөвт ёс , шударга үнэн үргэлж ялдаг … гэдэг Тэнгэрлэг ёс нь Монголын энэ л цаг үеийн түүхээр улам бүр баталгаажих болно.
Enkhbayariig shuumjleed daraa ne amidral ne budaa bolood America zugataj baisan biz dee Odoo ene xuuxen Enxbayartaigaa naizlaad davxix geed baidag Ooriigoo daan ch gutaalaa daa Tuushtai baij chadaxgui bol uls tor chamaar toglochixno doo
Oakland California daa gemgui yanhanaa hiigeed baij baihgui Mongol uls AN d gai zovlon boloh gej Oyundari aa chi
АН МАН хоёр нам ярьж сэм хувилдагч болцгоожээ. лав л иргэдийн хүссэн ардчлал гэдэг нь биш бололтой. аливаа нийгэм иргэдээ шулдаг нь тодорхой. бид ард түмэндээ шулуулдаг байлаа тэгвэл өнөөдөр их зан нь хэтэрсэн элдэв заль луйвараар мөнгөжсөн ярвагар эзэнд шулуулдаг боллоо. монголчуудаа нэгэн луйварчинд шулуулж байснаас нийт ард түмэндээ шулуулж байвал буян болох бишүү?
Ene bid 2 butehgui ee,