Өнөөдөр Монголд албан ёсоор хамгийн их цалинг бүх шатны шүүгч нар авч байгаа.
Хоёрхон жилийн өмнөх судалгаагаар авлига, хээл хахуульд хамгийн их орооцолддогоор тодорч байсан шүүгчдийг цэвэр ёс суртахуунтай ажиллуулахын тулд Монгол Улс ядуухан төсвөөсөө чадан, ядан илүүчилж тэднийг ямар ч гэсэн бусдаас хахууль авахааргүй ажиллаж, амьдрах нөхцөлийг нь бүрдүүлсээр байгаа.
Бүх шатны шүүхийн байр танхим, шүүгчдийн орон сууцны хангамжийг ч онцлон үзэж чадлаараа харж хандаж байгаа. Өнөөдөр Монгол Улсад шүүгчийн халдашгүй эрх, зэрэг чансаа гэдэг төрийн гурван өндөрлөгийн дараа л эрэмбэлэгдэх шахаж байгаа нь ч үнэн.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн талаар “Цалингаа дур мэдэн хамаа замбараагүй өсгөх, ёс зүй, сахилга бат алдсан шүүгчдийнхээ толгойг илж, мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг загнадаг нэг ёсны “вант улс” үүсчихээд байна” гэх яриа гараад байгаа. Том толгойтой Шүүхийн ерөнхий зөвлөл хамгийн сүүлд өнгөрсөн 10 дугаар сарын 1-нээс шүүгчдийнхээ цалинг нэмснээр анхан шатны шүүхийн шүүгч 2.7 сая, давж заалдах шатны шүүхийн шүүгч 2.9 сая, Улсын дээд шүүхийн шүүгч 3.2 сая, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч 3.3 сая төгрөгийн цалин авах болсон.
Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал тааруухан, хаа хаана аа бүсээ чангалах горимд шилжчихээд байхад хамгийн их цалин авч байж дур мэдэн шүүгчдийнхээ цалинг нэмсэн Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний дарга Н.Лүндэндоржийг хэтэрхий дураараа аашиллаа гэх зэмд унагах нь.
УИХ-ын дарга З.Энхболд “Шүүгчдийн цалинг нэмэх тухай ямар ч шийдвэр тогтоолыг УИХ-аас гараагүйг онцолж, шүүгчдийн цалинг хууль бусаар нэмсэн” гэж үзсэн бөгөөд уг асуудалд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг буруутгасан. Нэгэнт нэмэгдсэн цалин нь тавигдаад эхэлчихсэн учир хууль бус ажиллагааг нь шийдүүлэхээр УИХ-аас Р.Бурмаа тэргүүтэй ажлын хэсэг гаргасан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй, хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Төсвийн ерөнхийлөн захирагч болгон дур мэдэн цалингаа нэмээд байвал тэртэй тэргүй хүндхэн байгаа Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдал улам төвөгтэй болох нь тодорхой. Энэ асуудлын хариуцлагыг хэн хүлээх бол.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Шүүгч нарын ёс зүйн хэм хэмжээг тогтоох хэрэгтэй. Шүүх хурал дээр тэд Хаантан шиг аашилдаг. Үг хэлүүлдэггүй. Тохирсон ял өгөх чадваргүй. Мэдлэг дутуу дулимаг. Одоо болтол хар хэрээнүүдийн асуудлыг шийдэж чадаагүй байж цалинг нэмээд. Эд нарын оронд зам цэвэрлэгч нарын цалинг нэмээч. Хөгийн ялгаварлан гадуурхаж болж байгаа юм уу
Монгол 450 хүрэхгүй шүүгч байдаг, тэдний цалинг баталгаатай байлгахгүй бол болохгүй шүү дээ, шүүх засаглал улсын төсөвт хэд дахин илүү орлого оруулдаг юм, багш эмч нар бол хэдэн зуун мянгаараа байдаг учир төсөвт их дарамттай байдаг, тэгээд ч Шүүхийн тухай хуулиар шүүгчдийн баталгааг төр хангах, цалинг бууруулж болохгүйг заасан, энэ мэнгэт болон Энхболд нар хуулиа ч мэддэггүй популист тэнэгүүд, харин ч улам нэмэх ёстой
Шүүгч нарын цалинг нэмэгдүүлсэн нь авилгалын нөлөөллөөс аварч чадахгүй.нэн арга хэмжээ чинь төрөөс цалин нэрээр авилга өгч байгаа л хэрэг шүүдээ.харин гэмт хэргийгнотлох баримтаар хөдөлгөөнгүй баталгаажуулж, зөв зүйлчилж,хуулийн дагуу шудрага шийдсэн шүүгчид урамшуулал олгож байх нь зүйтэй.Одоо үед гарч байгаа дуулиатай томоохон хэргүүдийг буруу зүйлчлдэг,нотолж чадахгүй байсаар замруулж хэрэгсэхгүй болгодог парактик тогтоод л байгаа шүү дээ.Нээлттэй шүүх хуралдаан нь хүртэл хөдөлбөргүй нотлож чадаагүй хэрэгт ял тулгаж тасалж л байдаг нь нууц бишээ Ийм үед цалин нэмэх нь шүүхийг төрийн хараа,хүслийг хангагч байлгах гэсэн л арга болохоос өөр асуудалыг шийдэж чадахгүй дээ
Шүүгчдийн цалин хангамж харин ч бага байна. Хамгийн доод тал нь 10-12 сая төгрөг байх ёстой. Тэгж байж л гэмт хэргийн гаралтыг бууруулна. Тэд чинь нийгмийн хамгийн болохгүй бүтэхгүй зүйлүүдийг таслан зогсоох, шударга ёсыг тогтоох ариун үүрэг хүлээсэн, "хортой нөхцөлд" ажилладаг хүмүүс. Цалин дээр нь гадаадад жилд нэг удаа улсын зардлаар гэр бүлийн хамт амруулах, үр хүүхдүүдийг нь их дээд сургуульд үнэ төлбөргүй сургах, улсын төсвийн мөнгөөр байр орон сууц, газар олгох зэрэг нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах нь зүйтэй. Мөн шүүгч нар болон тэдний үр хүүхэд, ойр дотныхон машинаараа хүүхэд дайрч алах зэрэгт ял хэлэлцдэггүй байхаар хуульчилж өгөх хэрэгтэй.
Шүүгчийн цалинг тогтоох эрх УИХ-д байхаа больсон шүү дээ. Шүүхийн багц хуулиа үзэх хэрэгтэй. Энхболд өөрөө хуулиа мэдэхгүй, түүнийг ямар хуульч гэх юм. Тийм л юм бол З.Энхболд өөрөө шүүгч болоод хэрэг шүүгээдэх дээ. Огт чадахгүй. Харин ямар ч малчин тариачин шүүгч бөх наймаачинг яваачаад УИХ гишүүн болгоодовол өлхөн хийнэ дээ
3 say yu ni ih bainaa ZG-iin hamtarsan uildveriin zahirluud hediig avdag ve
Бага цалинтай гээд хээл хахууль авдаг шүүгчээр шүүгч хиилгэх ямарч шаардлага алга. Үнэнч, шударга хүнээр шүүгч хийлгэх хэрэгтэй. Цалин гэдэг бол тухайн хүний зарцуулсан хөлс хүчний болон үнэнч шударга хөдөлмөрөөрөө эдийн засагт оруулсан ашгийн хэмжүүр байх ёстойгоос бус хахууль авах эсэхийн шалгуур биш байлтай.
Бага цалинтай гээд хээл хахууль авдаг шүүгчээр шүүгч хиилгэх ямарч шаардлага алга. Үнэнч, шударга хүнээр шүүгч хийлгэх хэрэгтэй. Цалин гэдэг бол тухайн хүний зарцуулсан хөлс хүчний болон үнэнч шударга хөдөлмөрөөрөө эдийн засагт оруулсан ашгийн хэмжүүр байх ёстойгоос бус хахууль авах эсэхийн шалгуур биш байлтай.
shuugch nariin tsaling bur ondor bolson geed eebiideed bgaagui bil u
shuugch nar arai denduu undur tsalin abch bna tegeed ch mungutei hund iluu uilchildeg ni nuuts bish shuu dee adil tusbii ulsuudiig alagchilj bolohgui
шүүгч нар ийм цалин авах ямар ч боломжгүй. Цалингаа нэмүүлэх гэж улайрч байгаа нь сэтгэгэдлүүдээс тодорхой байна. мөнгөнд ямар дуртай нь энэнээс л харагдаж баөйна.
Za chuugch boloy tsalin ihtei deerees ni avilgal avchina erh medel ni ih hurliin gichuunees iluu
цалинг нэм, 10 сая болго.манай шүүх дэлхийд байхгүй шударга шүүх шүү...
NEGENT AVAAD SURCHIKHSAN KHUBUS TSALIN KHED BOLSONCH SURSAN ZANGAARAA SETGEL TSADAKHGUI IDEED AVAAD BAIKH BOLNO.SETGELIIN ULSGULUNG ARILTAL TSALIN UGNU GEVEL MONGOL ULS DAMPUURNG
Бүгд авдаг хэрвээ нэг ширхэг шудрага шүүгч байдаг гэвэл юугаа ч тавиад хамаагүй муриуцая би ялна .,,монголчууд бүтэхгүй шүү дээ ай даа мөнч горгүй үхэр шүү
Шүүгч хүн өөрийн итгэл үнэмшил, ёс зүй, өргөсөн тангарагаа баримталж шударга ёсыг сахиулж хэргийг үнэн зөв шийдэх ёстой болохоос биш цалин их бага өгсөний хирээр тухайн шийдэх гэж байгаа хэрэгтээ хандана гэдэг бол зарчмын хувьд буруу. Энэ бол маш аймшигтай буруу ойлголт жишгийг гаргаж тавьж байгаагаараа хор хөнөөлтэй буруу шийдвэр болжээ.