sonin.mn

“Евро-Азийн  эдийн засгийн айл” нь  бүл нэмэгдэхийг хүлээж байна. Энэ тухай болон Евро-Азийн орон зай дахь шинэ төслүүдийн тухай ба хоригуудын талаар Евро-Азийн хөгжлийн  банкны  зөвлөлийн тэргүүн Игорь Финогенов “Известия” сонинд өгсөн  ярилцлагадаа  дурджээ.

“Европын сэргээн босголт , хөгжлийн банк оросын эсрэг хоригийн улмаас нилээд хэдэн төслүүдээс гарах болсон тухайгаа зарласан. “Евро-Азийн хөгжлийн банк ” дээрх банкны үйл ажиллагааг  орлож, хаягдсан төслүүдийг үргэлжлүүлж чадах болов  уу?”  гэсэн сурвалжлагчийн тавьсан асуултанд Игорь Финогенов ийн хариулжээ.

Энэ бол туйлын эвгүй сөргөлдөөн. Учир нь Европын сэргээн босголт , хөгжлийн банк нь оросын эдийн засгийн томоохон хөрөнгө оруулагчдын нэг юм. Энэ банк жил бүр 2 тэрбум гаруй еврогийн хөрөнгө оруулалтыг  шинээр хийдэг. Мэдээжийн хэрэг, энэ банкны үйл ажиллагааг  ОХУ-д зогсоох нь банкуудын үйл ажиллагаанд төдийгүй, тэдгээрээр үйлчлүүлэгч оросын иргэдэд  сөргөөр  нөлөөлнө. Итгэл талаар өнгөрлөө, харамсалтай нь манай түншүүд улс төрөөс зайлсхийж чадсангүй. Тэд ОХУ-ын бизнес, хөрөнгийн чанар чансаа  болон найдвартай хөрөнгө оруулалтыг  аюул занал дор тавьж байна.        

Евро-Азийн хөгжлийн банк нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас юугаараа ялгаатай вэ, гэвэл  улс төрийн төвийг сахих үндсэн  зарчмыг удирдамжаа болгож буй юм. Тус банкны өндөр албан тушаалтнууд болон ажилтнууд нь  банкны төлөөлөгч   аливаа улсад болж байгаа  үйл явдал ба  улс төрийн процесуудад оролцохгуй дүрэмтэй. Мөн  банкны удирдах зөвлөл  шийдвэрээ оролцогч орнуудын дарамт шахалтад гаргаж эс болно.

Европын сэргээн босголт, хөгжлийн  банкны үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан  Игорь Финогенов цааш ярихдаа,  Евро-Азийн  хөгжийн банк  тус улсын  стратегид нийцсэн төслүүдэд   санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэжээ. Эдгээр нь юуны түрүүнд, эрчим хүч, тээвэр, орон нутгийн , дэд бүтцийн салбарын  төслүүд байх бөгөөд үр ашиг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтарсан төслүүд байх аж.

Одоогийн  байдлаар тус банкинд 6 орон нэгдэн ороод байгаа бөгөөд ойрын үед Вьетнам  улс орохоор   бэлдэж байна. Яг одоо тус улсын оруулах хувийг идэвхтэй хэлэлцэж байгаа аж.   Үүний дараа Хятад улс нэгдэн орно. Түүнчлэн   Словак болон Монгол улс  уг асуудлыг нилээд нухацтай судлаж байгаа тухай тэр яриандаа цохон тэмдэглжээ.  

А.Огторгуймаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг