Монголчууд уг нь бие барсан хүний ясыг өндөлзүүлэхийг цээрлэдэг ард түмэн билээ. Гэвч ясыг нь, нэрийг нь ч өндөлзүүлэх нэгэн хэрэг Хонконгт гарсан талаар Өглөөний сонин өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонконгт Монгол Улсыг төлөөлөн сууж байсан консул агсан Н.Оюун-Эрдэнэ золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг.
Тэрээр тус улсад суух консулаар өнгөрсөн сарын 29-ний өдөр томилогдон ажилдаа орсон боловч 11 хоногийн дараа 42 давхраас унаж, амиа алдсан нь нийгэмд гадны нөлөөтэйгөөр нас барсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлээд буй.
Тэр ч бүү хэл, Хонконгийн цагдаагийн байгууллага талийгаачийг амиа хорлосон хэмээн үзэж хавтаст хэргийг нь хаасан тухай гадна дотны хэвлэлүүд бичиж эхлэв.
Талийгаач чухам яагаад амиа егүүтгэх болов гэх асуудал одоогоор оньсого мэт байгаа. Харин талийгаачийн ойр дотныхон нь яав ч амиа хорлох хүн биш хэмээж Хонконг улсын цагдаагийн байгууллагад өөрсдийн мэдэх зүйлээ хэлж мэдүүлэг өгсөн байна.
Харин бидэнд олдсон мэдээллээр талийгаач Н.Оюун-Эрдэнэ нь тус улсад томилогдохоос өмнө АНУ-д нөхөр, гурван хүүхдийн хамт амьдарч байжээ.
Өглөөний сонин талийгаачтай холбоотой мэдээллийг эрэн сурвалжилсан боловч тэрээр өмнө нь ямар ажил хийж байсан болоод, ах дүү, амраг садных нь талаархи мэдээлэл олдохгүй байгаа юм.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийг Хонкгонгт ирж ажлаа хүлээн авах үеэр Консулын газраас орон байр гаргаж өгтөл тэрээр “Би энэ байранд орохгүй. Өөрөө байр сонгоно” хэмээж байсан аж.
Мөн консулаар томилогдохоос өмнө нь өөрийг нь үл таних хүмүүс дагаж байсан тухай ойр дотныхондоо хэлж байсан гэнэ. Тиймээс энэ бүхэн талийгаачийг санаатайгаар хөнөөсөн байж болзошгүй гэж хардах үндэслэл болж буй бололтой.
Уг нь Монгол Улсыг төлөөлөн суух консулын ажилтан амиа алдсан байхад ГХЯ түүний үхлийн тухай тодорхой мэдээлэл өгөхгүй өнөөдрийг хүрсэн нь дэндүү хачирхалтай.
Тэрээр бурхан болоод 20 гаруй хонож байгаа. Түүнийг нас барсных нь дараа ГХЯ-ны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар “Монгол Улсаас БНХАУ-д суугаа консул О золгүй байдлаар амиа алдсан. Энэ хэргийг Хонконгийн цагдаагийн газраас шалгаж байна” гэж мэдээлж байсан.
Консулын газрын даргыг мэдээлэл хийсний дараа олон нийтэд талийгаачийн үхэл золгүй тохиолдол байв уу, эсвэл бусдад хорлогдов уу гэдэг нь тодорхой болсны дараа мэдээлэл өгөх юм байна гэсэн хүлээлт үүссэн.
Гэтэл өнөөдрийг хүртэл зарим эрх мэдэл бүхий албан тушаалтнууд хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байсаар Хонконгийн цагдаагийн байгууллага талийгаачийг “амиа хорлосон” гэж үзэн хэргийг нь хаасанд элэг нэгтнүүд нь эгдүүцэж байна.
Бас нэгэн хачирхалтай албан бус мэдээлэл нь талийгаач Н.Оюун-Эрдэнийг хэн гэгч албан тушаалтан Монгол Улсыг төлөөлөн суух консулаар томилов гэх асуудал өнөөг хүртэл тодорхойгүй үлдэв.
Мөн зарим эх сурвалжууд талийгаачийг мэдэх ёсгүй зүйлээ мэдсэний улмаас гүйцэтгэх ажиллагааны шугамаар амиа егүүтгэхэд хүргэв үү гэсэн таамаглал ч дэвшүүлж байгаа юм.
Харин олон нийтэд ил болсон зүйл гэвэл түүний нөхөр болох АНУ-ын иргэн Ж гурван хүүхдээ өөр дээрээ авна гэж сүрдүүлсэн учраас сэтгэл санааны гутралд орж 42 давхраас унасан байж болзошгүй гэх мэдээлэл.
Тэгвэл олон нийт “Цэл залуугаараа хорвоог орхисон талийгаач бүсгүйн үхлийн шалтгааныг холбогдох албны хүмүүсээс тодруулан үнэн зөв бодит мэдээлэл өгөөч” гэсэн хүлээлт байгаа юм.
Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Н.Намсрайжав “Монгол Улсыг төлөөлөн маш олон хүн харьд ажиллаж амьдарч байгаа.
Товчхондоо монгол хүний амь нас гадаадад ямар ч үнэ цэнэгүй үнэлэмжгүй болжээ гэдгийг талийгаачийн үхэл харууллаа. Манай улсын олон иргэн Азийн оронд цаг бусаар амиа алдсан. Энэ бүхэнд Гадаад хэргийн яам ямар нэг дорвитой арга хэмжээ авдаггүй.
Нэг ч гэсэн монгол хүний төлөө явсан уу. Маш цөөхөн тохиолдол гарч ирэх байх. Малайз Улсад бусдад хорлогдож амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгт анхаарал тавьж байгаа гэсээр шийдвэр тус улсын иргэний талд гарсан байх жишээтэй. Одоог хүртэл талийгаачийн аав Шаарийбуу маш их гомдолтой яваа” гэв.
Эндээс нэг зүйлийг ажиглахад олон нийт талийгаач Н.Оюун-Эрдэнийн үхлийг гадны нөлөөтэй байх магадлалтай. Ямар ч эх хүн тэр тусмаа хүүхдийнхээ нүдэн дээр амиа хорлодоггүй.
Дипломат албан тушаал хашиж байгаа, боловсрол мэдлэгийн хувьд ч бодоод үзэхэд амиа егүүтгэх учиргүй гэх иргэнээ, эх хүнийг өмөөрсөн үгс сүүлийн хэд хоног цахим ертөнцөөр урслаа.
Тэгэхээр ГХЯ дипломат эрх ямба эдэлж буй хүнийхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй байгаа талаар баримт бидэнд бий.
Ямартай ч дараагийн дугаартаа талигаач Н.Оюун-Эрдэнэ хэн байсан. Өмнө нь хаана ямар албан тушаал хашиж байв. Хэний томилгоогоор Хонконгт консулаар томилогдон ажиллаж байгаад амиа алдав гэдгийг эрэн сурвалжилж хүргэх болно.
Р.Саруул
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
òýð àëáàí òóøààëòàíûã îëæ õàðèóöëàãà òîîö.
Gadaad nuhurtei, gadaadad olon jil amidarsan hund itgej diplomat ajil hariutsuulj bolohuu? Urtei hun uhdeggui gegcheer 3 huuhedtei eh hun huuhdiinhee nuden deer 42 davhraas unahuu? Ene 2 asuult tun sejigtei.
Bas l boldoggyi xyyxen bsan bailgyi de gadaad xynees 3iin 3xyyxed toryylchixsen teged ger byliin margaantai bsan zereg ni zolgyi YXEX shaltgaan bolson bj MEDEX ym bn
Ur huuhdiinhee ireeduig bodood eh orondoo irsen bailgui, haramsaltai, eh hun eh ornoo ur huuhdee l gene shdee
lu bold l tomilson blgui de, oor amitan tomilson bol odiid todorhoi bolchihson baih biz
Яагаад гадаадад амьдардаг гадаад нөхөртэй хүүхнүүд төрийн томилолт аваад байгаа юм бэ. Томилсон зөрчилтэй хүмүүстэй нь арчиж хая. Бүр 3 үеэр нь шүү.
Gadaad nuhurtei huuhen uhee l biz mgliin neg ch gsn jinger daldarj bwal sain bish gej uu?
Chi ur huuhedtei eh huniig ingej heleed sainaa uzehgui shuu! Uunnesch evgui yum cham shig bodoltoi humuust tohiolddog yum! Anhaarch yav. Udahgui shuu!
íóóö áàðèìò ìîíãîëîîñ äàìæóóëààä ýñâýë òàãíàõ òºõººðºìæ òàâèóëóóëààä ãýð÷ýý óñòãàñàí þì áèø ¿¿.
Өөрөө тагнуулын ажил хийж бйсан юм биш үү.Тагнуул тагнуулдаа АНУ-н тагнуул болчихоод манайхыг тагнаж байсан ч байж болохоор байна. Анна Чапманы өрөөсөн болсон байсан байх.Тэгээд нөгөө талда хэрэггүй болмогц нь цаад тал нь тонилгоо биз.Манайд ерөнхийлөгч элбэгдорж,баярцогт данжаад,генерал жекей,дипломат сайраанээс эхлээд төрд шургалсан гадаадын олон тагнуул байгаа шүү.
Mongol eh hyn amia horlodoggyi Aluulsan n medeej hereg Gadnii hyntei suuh ygyi n huvi hynii hereg Mongolchuud bol er n zus ih holildson ard tymen Mongol zustai hymyys delhiigeer neg tarsan baigaa Jijighen yndesten shig bie bieniigee muulsan comment uguhuu bolimoor yum
ýíý èðæ áàéãàà àõûí èéì áîëãîíî ø¿¿ öýâýðõýí àðãààð õýìýýí õýí íýãýíä ºãñºí ñàíóóëàãà þì áèø áèç. ÿìàð ÷ áàéñàí ìîíãîë óëñûã àìåðèê ßïîíûã äàéíû äàðàà õàðæ ¿çñýí øèã òýòãýí õ¿÷èðõýã ã¿ðýí áîëãîõ íü áîëîìæã¿é ãýäãèéã àìåðèêóóäàä õàðóóëæ áàéíà. ¹2 àâèëãàã÷ îðîí áèø ãýæ îäîî õýí õýëýõ þì.àðä ò¿ìíèé èðýýä¿éã ýíý àâèëãàã÷èä ¿ã¿é õèéæ áàéíà.
Setguulchidee odoo bolon omno ni hongkongd yamar humuus ajillaj bsaniig eren survaljlaach tegvel bas taamag garah ch yum biluu tsug yamar humuus ajildag yum be
Ene setgyylvch yu bicheed bna xen negen alban tushaaltan tomilj l taaraa shde tuxailbal yamnii zovloliin xurlaar xeleltsej olon iin shiidvereer xymyysiig tomildog zugeer 1 xundlongiin alban tushaaltan blouson xychinii shiidver gargax esgyi shyydee medemeer ym setgyylchid ta nar
Гадаад нөхөртэй, эхнэртэй хүнийг төрд ажиллуулдаг дурак Азид байхгүй тэр тусмаа 2 хөршийн аюул үргэлж энүүхэнд байгаа. Засгийн газар, их хурал дээр яригддаг нууц өдөртөө харь гүрэнд очдогийг Жасрай гуай үхэхээс өмнө захиж байсан гэдэг.Казак сайд байсан даа. Тэхлээр Женко, Оюунгэрэл 2-ыг үргэлж дурандаж, чагнаж, тагнаж байгаад дараагийн удаад зайлуулах ёстой.
òàãíóóë áîëîõîîð íü ìàíàéõàí ººðñ人 íóõ÷èõñàí þì óó, îâîî ø äýý.
Eh ornoo geed iree biz dee huurhii, tuunees ANU-d saihan l bsan bgaa shdee
Gadaad noxortei xund mongoliin konsul bolgodog conin yum aa
Mongold suugaa Chehiin elchin said mongol nohortei medehuu malaa?!
Жэнко Баттулга Оросын талд тагнуул хийж байх магадлал өндөр шүү.
Монгол хүн л юм бол хаана төрсөн хаана хаана ажиллаж байсан хэн тушаал гаргаж томилсон нь тодорхой л байгаа ш дээ Иймхэн юмыг олоод мэдээлчихэж чадахгүй үхэж байсан сэтгүүлзүй вэ Ёр нь сүүлийн үед улс төрийн янханууд ихсээд байна шүү Эм хүний үс урт ухаан богино гэж зүгээрч нэг хэлээгүй байх