sonin.mn

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ баривчлаад гурав хонож байна.
Үүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл хийн, түүнийг өмгөөлнө гэдгээ илэрхийлсэн.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ерөнхий сайд өчигдөр өөрийн ахлах зөвлөхтэйгээ уулзахаар Төв аймгийн хорих ангийг зорьсон байна.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өмгөөлөгч Ц.Баасандоржоороо дамжуулан : "Засгийн газрыг унагах зорилгоор АТГ тушаал аван ажиллаж байна. Намайг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлж байна. “Нүүрс” хөтөлбөрөөс ямар ч мөнгө завшаагүй” гэж хэлүүлжээ.
Харин АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбат:
"Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Шинэчлэлийн Засгийн газрын "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбумыг завшсан байж болзошгүй" хэмээсэн юм.
Юутай ч Л.Гансүхийг баривчилсан явдал Шинэчлэлийн Засгийн газар, Ерөнхийлөгчийн институт хоёрын харилцааг тун ээдрээтэй болгох нь гарцаагүй болоод байна.

М.Гал