sonin.mn

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зөрчин, хахуульд мөнгө авч ашигласан хэрэгт шүүгдэгчээр татагдаад байгаа Д.Дондог болон уг хэрэгт холбоотой бусад сэжигтнүүдийн хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцэх байсан ч, ирэх сарын 14-нийг хүртэл хойшлууллаа.

Шүүгдэгч Д.Сайнбаярын өмгөөлөгч хуралд ирээгүй учраас шүүх хурлыг ийнхүү хойшлууллаа. УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж, А.Ариунболд нартай бүлэглэн, барилга барих газар олж өгнө гэж бусдыг мэхэлж, таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг