sonin.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн 56-j зүйлд “Прокурор хэрэг бүртгэх мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх  хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан.

Прокурор нь төрийн тусгай албан хаагч бөгөөд Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хууль болон бусад хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэгээс гадна шүүх хуралдаанд улсын яллагчийн үүргийг гүйцэтгэдэг.

Прокурорын үйл ажиллагааны энэхүү чиг үүргийг харгалзан нийслэлийн прокурорын газраас санаачлан “Улсын яллагч”-ийн хавтсыг хэвлүүлэн хийлгэж прокуроруудад гардуулан өгсөн бөгөөд өнөөдөр УЕПГ-т ажиллаж байгаа прокуроруудад улсын яллагчийн хавтсыг гардуулан өгөх ажиллагаа боллоо.

“Улсын яллагч”-ийн хавтсыг хэрэглэж ажилласнаар прокурор шүүх хуралдаанд оролцож санал дүгнэлтээ гаргахдаа албан үүрэгт ажилдаа хүндэтгэлтэй хандаж ажиллахад чухал нөлөө үзүүлэх ажээ.