УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, улмаар чуулганаар баталсан юм. Үүний дагуу МАН-ын УЗ болон Бага хурлаас Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, энэ сарын 22-нд Ерөнхийлөгчид өргөн барьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тухай саналаа өнөөдөр УИХ-д хүргүүлсэн юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь нэр дэвшигчийг дэмжиж, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Даваа - 11 сарын 03,
2025

Сэтгэгдэл0
Oyunerdene uym hiihgui ee hurelsuhii zasag hudlaa yarisaar bgaad buusan 200 km zam hiij duugah chadvargui baihad ene tugjil uym hiih uu oyutolgoin shalgalt gej 2 jil bolloo haana bna uy ch bhgui
Ehnii 100 honogt medegdene.
Яаж зүгээр байхав.Нүүрсний төмөр замыг 11 жил саатуулагч нөхөр, энэ хүнд хэцүү цагт Засгийн газар эмхлэн байгуулах ажлыг 4 хоног саатуулж чадлаа.