Ганцхан өдрийн дотор дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөж болохыг сүүлийн хэдэн өдрийн жагсаал, үймээн бидэнд харууллаа. Аль улсад нь жинхэнэ ардчилал ноёлж, алинд нь дарангуйлсан, иргэдийнхээ эрх чөлөөг хаасан, харгис төр ноёрхож буйг АНУ болон ОХУ-д өрнөсөн жагсаал илчиллээ. ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальнийг баривчилсныг эсэргүүцсэн жагсаал тус улсад бямба гаригт эхэлсэн. Хэдэн мянган хүнийг хамарсан жагсаалыг хүчээр тараахын тулд цагдаа нар өчигдрийн байдлаар 3000 гаруй иргэнийг баривчилжээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр 40 мянга гаруй хүн Москвад жагссанаас 1200-г нь баривчилсан байна. Толгой нь хагарсан, нүцгэн шахам эр болон залуухан эмэгтэйг ч хүчээр баривчлан, зарим жагсагчийг цагдаа нар бороохойгоор зодож буй эмгэнэлтэй дүр зургууд дэлхийн хэвлэлүүдээр хөврөв. Жагсаал эхлэхээс өмнө хатуу арга хэмжээ авахаа анхааруулж байсан Оросын эрх баригчид “амлалтаа” биелүүллээ.
Алексей Навальны эмчлүүлж байгаад энэ сарын 18-нд Германаас буцаж ирэхэд нь баривчилж, 30 хоног хорихоор болсон юм. Өсвөр, залуу үеийнхнээс эхлээд ахмадууд хүртэл нэгдэн 100 гаруй хотод жагссан бөгөөд “Навальнийг чөлөөл” , “Путин зайл” гэсэн лоозон барьжээ. Энэ үеэр 53 настай жагсагч Сергей Радченко “Би айгаад дуугүй суухаас залхаж байна.
Тиймээс өөрийнхөө болон Навальнийгийн төлөө бус хүүгийнхээ ирээдүйн төлөө жагсаж байна” хэмээн “BBC”-д ярьжээ. Навальнийгийн дэмжигчдийн бэлтгэсэн ерөнхийлөгч Путины эзэмшлийн далайн эрэг дээр орших тансаг ордны тухай бичлэгийг нь 65 сая гаруй хүн үзсэн нь жагсаалын хүрээг хамрахад нөлөөлсөн хэмээн ажиглагчид үзэж байна.
Англи болон АНУ-ын эрх баригчид тайван жагсагчдын эсрэг хүчирхийлэл ашигласныг буруутган, энэ үйлдлийг харгис хэмээж олон улсын хүний эрхийг дээдэлж жагсагчид болон Навальнийг суллахыг шаардлаа. Харин Европын холбооны Гадаад бодлогын нарийн бичгийн дарга Хосеп Боррел жагсаалын талаар тус хороо өнөөдөр хэлэлцэхийг мэдэгдээд байна. Тэрээр “Олныг хамарсан хууль бус баривчилгаа, хүч хэрэглэсэн үйлдэл болон утас, интернэтийн сүлжээг хаасанд би харамсаж байна” гэж ярилаа. ОХУ-ын иргэд олон жилийн дарангуйллын нийгмийг өөрчилж чадах эсэхийг нь дэлхий чих тавин хүлээж байна.
COVID-19: Нийлүүлэлтээс шалтгаалан Англи вакцины хоёр дахь тунг хойшлууллаа
Цар тахлын эсрэг “Pfizer” вакцины хоёр дахь тунг тарих хугацааг 12 долоо хоногоор хойшлуулсан Английн шийдвэр маргаан дагууллаа. Тус улсын хувьд эрсдэлт бүлгийн иргэдээ вакцины эхний тунд хамруулаад байгаа билээ. Үүнээс 21 хоногийн дараа хоёр дахь тунг тарих байсан юм. Гэвч вакцины нийлүүлэлтээс шалтгаалан илүү олон хүнийг хамруулахын тулд хугацааг хойшлуухаар болжээ. Энэ талаар Английн эмийн холбооны доктор Чаанд Нагпаул “Англи гэлтгүй дэлхийн олон орон COVID-19-ийн эсрэг вакцины хангамж гэсэн асуудалтай тулгарлаа. Улс бүр бүх хүн амаа халдвараас хамгаалахыг хүсч байна” гэж ярьжээ. Өнөөдрийн байдлаар таван сая гаруй англи хүн вакцины эхний тундаа хамрагдаад байна.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Оросын хоер толгойтой шувуу ухвэл нутагаа Алтай Тагнатува Буриад Байгалын чанад гэсэн ахиад сая таван зуун кавадрат газар ороноо нэгтгэх минь
Чи тэр нутгаа нэгтгэхэд чинь чамайг бүхэлд нь нэгтгэх хүчирхэг луу хүлээж байгаа.Тэр бүү хэл Баян-Өлгийн хасгууд сална гээд үймэнэ. Увс,Ховдын дөрвөд өөлдүүд ойрд улс байгуулна гээд Жа ламын араас орж өвчигнөнө.Тува чамд нутаг өгөх бүү хэл газар авна гэнэ.За ингээд чи Алтан загасны эмгэн шиг хагархай тэвштэй л үлдэнэ дээ. Хүнд мууг хүсдэг хүн үйлийн үрээ эдэлдэг юм даа.
Bayad Durveduud Mongol Ulsaa l gene shu dee!!! Mal mini. Harin Tuvag mdehgui!!!
Oros Oron evtei enh amar bval Mongol Ulsd asigtai shu. Oros zadarbal Mongold mash auyaltai.
Дотроо дураараа хэнийг ч хамаагүй харлуулж харааж дайрдаг аргаа хоёр их хөршдөө гаргах хэрэггүйдээ. Хэн нэгнийг хараахгүй байж чадахгүй юмчин сурснаараа бөмбөрцгийн нөгөө талд байдаг анугаал хараасан шиг худал хулгайгаа тохируулж хийгээд гэлдэрч байсан нь арай өлзийтэй. Хятадыг харааж бүр ядраад одоо оросруу орж байх шиг байна. Орос чинь тэгж яривал огцом ууртай шүү. Даахгүй нохой булуу хураана гэж тэр их газраар яах гэсэн юм чи. Оросын буриадууд ядарсан бид шиг зүгээр харж байгаад чамаар байгаль нуурыг тойруулж хашаа хатгуулна гэж бодоо юу. Байгаль нуурын газрын албаны дарга чинь. Эхлээд ядаж хагасыг нь авч болдоггүй юм уу. Дураараа л бол.
Тува саяхан Красноярск, Иркуртск, Монголоос алдсан газар нутгаа авна гэдгээ зарласан. Одоо авчихсан ч байж магад. Путин бол Чингис хаан, Шойгу бол Хүлэг хааны хойт дүр гэж тахиад музей байгуулсан байналээ. Когда Шойгу начала рожать, Америка стала дрожать (Шойгу төрөөд эхлэхэд Америк чичрээд эхэлсэн) гээд нэг рок хамтлаг нь дуулаад байна лээ. 2011 онд төмөр замын суурь тавьсан тэр нь одоо 22 метр болоод буй юм билээ. Манайх хойт болон урд хил дээрээ Хонгхонг лугаа нээлттэй бүс-хот байгуулах хууль гаргаж хашаа татаж эхэлсээс бүр хойно саяхан, нөгөө Налайхад оюутны хот аж үйлдвэрийн парк байгуулж эхэлсэн үе шүү дээ. Сонгуульд санал өгөгсөдийн ирц нь нэг удаа 102%-д хүрч давж биелсэн байналээ. Ард түмэн нь цагаан цайлган амерк тэргүүтэй капитализмыг үзэн яддаг хөдөөнийхэн нь цахилгаан засмал замгүй онгон сайхнаараа юм билээ. Мах цусны тасархай яг бидэнтэй адил тэд маань тэр жаахан газар авна л биз. Ер нь цаашид газрын наймааг өргөтгөж ГАДААД яамны дэргэд Газрын алба байгуулах хэрэгтэй л дээ.
Газрын алба байхдаа ч яахав Гадаад газрын газар байгуулж даргыг нь 64.119.26.154 хэмээн нууц нэрээр нэрлэх хэрэгтэй. Тэгээд газрын наймаагаар дагнасан зүтгэлтнүүдээ ажиллуулахад хашаа үйлдвэрлэх хатгах гээд л ажилгүйдэл шууд алга болж гадаадын ажилгүйчүүд манайхруу шавах биз. Манай Гинээсийнхэн ч ажилтай болно. Хамгийн урт хашаа, нэг хүнд ногдох хашаа, хоосон хашаа гээд л.
tyva buriaduud ajiguyl lyy arhichid
ЮУНЫ ЧИНЬ НЭГТГЭХ ХЯТАД ОРОС ХОЁР ЗАДАРВАЛ МОНГОЛ ОРОНД ЯМАР АЮУЛ УЧИРНА ГЭЖ БОДОЖ БАЙНА. ХИЛ ЗӨРЧСӨН ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧДИЙГ ДИЙЛЭХГҮЙ. ХИЛИЙН АРД ТҮМНИЙГ АЛЖ ХЯДАН ДЭЭРЭМДЭЖ, УЛМААР ДҮРВЭХЭД ХҮРГЭХ БА ТЭНДЭЭ ТОГЛООМЫН УЛС БАЙГУУЛЖ ГАЗАР НУТГААС МИНЬ ТАСДАНА.
Putin gansthan tohioldold zailna vhsen tohioldold
МАНАЙ ХОЁР ДҮҮ БУЦАЖ НЭГДЬЕ ГЭЖ ӨДӨР БҮР ГУЙГААД Л БАЙГАА Ш ДЭЭ.
ПУТИН ОДОО ГАДААДЫН ЯМАР НЭГ УЛСТАЙ БАЙЛДДАГ АРГАА ХЭРЭГЛЭХ БАЙХ ДАА КАЗАК РУУ Л ДАЙРАХ БАЙХ ХӨӨРХИЙ ХАСАГУУД ЯАНА ДАА
Вакцинд яарах хэрэггүй
ОРОСЫГ ЗАДЛАХ НЬ БАРУУНЫ ОРНУУДАД АШИГТАЙ ХАРИН ОРОС УЛСАД ХОХИРОЛТОЙ. ХЭРЭВ ОРОС УЛС СУЛРАЖ "АРДЧИЛАЛ" ГЭЖ ЗАДАРВАЛ, МОНГОЛ ХЯТАДЫН КОЛОНИ ЖИНХЭНЭ УТГААРАА БОЛОХ АЮУЛ ҮҮСНЭ.
Mash UNEN ug shu!!!!!!!!!!
Puuh yaj ingej medjiinaa.Chamaig Osorjamaatai tsug yariltslagad yriya
Тува саяхан Красноярск, Иркуртск, Монголоос алдсан газар нутгаа авна гэдгээ зарласан tuvdiin tusgaar togtnoliin batalgaa bolj baisan angliin enetheg zadarhad margaasn n hytad ezelsen
Ishshsh, ed hun boltloo l odii bna daa.