ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Дэд ерөнхийлөгч Майкл Пенс нар даваа гаргийн орой Цагаан ордонд уулзжээ. Энэ тухай “NBC” телевиз АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав.
Эх сурвалжийн мэдээлснээр, Трамп, Пенс нар бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд улс орныхоо ашиг сонирхлын үүднээс үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцжээ. "Өнгөрсөн долоо хоногт хууль зөрчиж, Конгрессын ордон руу дайран орсон хүмүүүс 75 сая америкчуудын дэмждэг "Бүхнээс дээгүүр Америк" хөдөлгөөнийг төлөөлөхгүй гэдгийг тэд нотолсон” гэж төлөөлөгч хэлснийг “NBC” телевиз онцолсон байна.
Тус телевиз мөн нэгдүгээр сарын 6-ны өдөр жагсагчид АНУ-ын Конгрессын ордон руу дайран орсноос хойш Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нар уулзаагүй болохыг онцлон тэмдэглэжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Америкийн засаг захиргааны одоогийн тэргүүн Трампыг дэмжигчид Конгрессын ордон руу дайран орж, Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байдены ялсан ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлахад саад хийхийг оролдсон билээ. Конгресс дахь Ардчилсан намынхан Трампыг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан гэж буруутгасан бөгөөд түүнийг огцруулахыг шаардсан юм. Бүгд найрамдах намын зарим төлөөлөгч мөн үүнтэй ижил үзэл бодлоор байр сууриа илэрхийлсэн билээ. Трампын үйлдэл болон Капитолын толгод дээр болсон эмх замбараагүй байдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн АНУ-ын засаг захиргааны хэд хэдэн албан тушаалтан огцорсон юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
сэтэгцийн өвчтэй хүнийг таньдаггүй хэцүүдээ
Yu ve?harin eruul eer setgedeg hun shdee Trump.! Esergeeree medrel zvilgach zusarchdad esereg haragddag shg bgaan
Eruuleer setgedeg!
Trump s 3/2 amerikchuud aij ba
Ардчилал гэж юм хаана ч байхгүй.Улс орон бүр өөр өөрийн хуулиар амьдрах хэрэгтэй гэж Трамп хэлснийг уншихад энэ хүн жинхэнэ ардчилсан үзэлтэй хүн гэж ойлгогдоод байгаа юм. АНУ бүх дэлхийг зандалчилж, дайн самуун өдөөж, төрийн эргэлт хийж, элдэв хориг нэртэй садист хязгаарлалт хийдгээ болих ёстой. Хар арьстай болохоороо боловсролгүй бүдүүлэг амьтан болохоо баталж обама гэж нэг хар юм НҮБ н индэр дээрээс ,АНУ д дэлхийг захирах эрхийг Бурхан өгсөн юм гэж солиорсныг сонсоцгоосон биз. Тэр бурхан нь хаана ч байгаа юм. Тэр бурхан нь тэгээд хамгийн олон хүн шүтдэг Аллах юм уу, тонон дээрэмдэгч колоничлогчдын халхавч Христ юм уу,эсвэл Будда юм уу гэдэг бол нэн эргэлзээтэй.Бидний мэдэж байгаагаар Буддын сургаалд бол ийм юм байхгүй.Эх орноо хаяж золбирсон мөнгөний шуналтай цагаачдын байгуулсан улс яахаараа ч дэлхийг захирч зандрах эрхтэй болдог юм. Америкчуудын тэнэглэл инээд хүргэж байгаа шүү. Трамп зөв юм хэлсэн ч АНУ н жинхэнэ эрхийг атгаж байдаг хорт жүүдүүд зөвшөөрөхгүй байх шиг байна.
өвгөн шорондоо шаасаан