Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй, эрхгүй гэх маргаан 1997 онд Үндсэн хуулийн цэц дээр очсон байдаг. Харин Цэц түүний талд буюу сонгох сонгогдох эрхийг нь хангаж шийдвэрлэсэн. Тухайн онд Ерөнхийлөгчийн сонгуульд П.Очирбат АН-аас нэр дэвшиж байв.
Хуулийн энэ процесс 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч давтагдаж байна гэх андуу ташаа ойлголт байгаа учраас энд нэгэн зүйлийг тайлбарлах нь зүйтэй.
1997 оны сонгуульд П.Очирбатыг дэвшүүлсэн үндэслэл, процесс одоогийнхоос тэр өөр.
П.Очирбатын хувьд анх 1990 оны есдүгээр сарын 3-нд АИХ, Улсын бага хурлын тогтоолоор Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Тухайн үед ард түмний санал хураалтаар биш АИХ-ын тогтоолоор Төрийн тэргүүнийг томилсныг тодруулж тэмдэглэх нь зүйтэй. Улмаар 1993 онд Монгол Улсад анх удаагаа бүх ард түмний дунд Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Л.Түдэв, АН-аас П.Очирбат нар өрсөлдөж, П.Очирбат 57.78 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Ингэж П.Очирбат анх удаагаа ард түмний саналаар Төрийн тэргүүн болсон.
П.Очирбат 1990 онд ард түмний санал хураалтаар биш АИХ-ын тогтоолоор Төрийн тэргүүн болсон.
Харин 1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд П.Очирбатыг гурав дахь удаагаа нэр дэвших эрхгүй хэмээн Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн. Үндсэн хуулийн цэц маргааныг П.Очирбатын талд хангаж шийдвэрлэсэн юм. Учир нь П.Очирбатыг анх удаа Ерөнхийлөгч болохдоо ард түмний саналаар биш, АИХ-ын тогтоолоор томилогдсон гэх үндэслэлээ Цэц шийдвэрээ танилцуулсан байдаг. Ингэж тэр 1997 оны сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлдөх эрхээ авч байв. Харин энэ кейс нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны нэр дэвших эрхтэй гэх үндэслэл, тайлбар болж чадахгүй. Өөрөөр хэлбэл, тэс өөр хоёр кейс.
Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн лхагва гаригт Үндсэн хуулийн цэц дээр очиж тайлбар, мэдээлэл өгөхдөө ч энэ талаар дурьдсан нь анхаарал татаж байна. Тэрээр “Үндсэн хуулийн цэц өөрийнхөөрөө эцэслэн шийдвэрлэж, жишиг тогтоосон асуудлаа дахин дахин авч хэлэлцээд байдаггүй гэж бодож байна. Жишээ нь, 1997 онд Пунсалмаагийн Очирбат гурав дахь удаагаа нэр дэвшсэн. Үндсэн хуулийн цэц дээр ийм маргаан үүсэж, улмаар П.Очирбат нэр дэвших эрхтэй, Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэж, энэ асуудалд цэг хатгасан байна. Үндсэн хуульд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна, хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй, Монгол Улсын иргэд сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдэлнэ гэх мэт маш тодорхой зохицуулалт, суурь зарчмууд бий болсон” хэмээн тайлбарласан.
Энэхүү уулзалтын дараа АИХ-ын депатут, Улсын бага хурлын гишүүн асан Д.Ламжав “П.Очирбатыг АИХ 1990 онд Ерөнхийлөгчөөр, Монголын ард түмэн 1993 онд анх удаа Ерөнхийлөгчөөр сонгосон. Иймээс Монгол Улсын Үндсэн Хуулийн дагуу П.Очирбат 1997 онд нэр дэвших эрхтэй болохыг Цэц тогтоосон юм” хэмээн цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлсэн харагдана лээ. Ямартай ч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны сонгуульд нэр дэвших эрхтэй, эрхгүй гэх маргаан Цэц дээр үүссэн. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц тэс ондоо хоёр асуудлыг нэг хуулиар тайлбарлахгүй болов уу. Цэцээс ямар шийдвэр гаргах нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Баттулга юм уншина гэж байхгүй.Эсвэл хүний амаар.үгүй бол цээжний бангаар.Очирбатын үед өөр асуудал ялгаж салгаж ойлго.Хууль яригдаж байхад өөрт нь дахин нэр дэвших бололцоо зөндөө байсан.Харамсалтай нь тамгын даргадаа тонгоруулсан.
70,80- аад оны 8-р анги төгсөөгүй хүүхдийн хэмжээнд сэтгэж байж яаж ерөнхийлөгч болсон этгээд вэ? Орчин үеийн 8-р ангийн хүүхэд ч энэ дебилээс илүү сэтгэнэ. ...... Ямар тэнэг малыг сонгож ерөнхийлөгч болгосноо моянууд харж,ойлгож ав. Бас болоогүй дахиад ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэжуугаа......
Одоо мэдлэгтэй гээд хичнээн ч хүнээр төр бариулав бүгд л хулгайч болоод байх шиг мэдлэгээс гадна шудрага хүн хэрэгтэй болоод байна одоогоор Баттулгаас өөр шудрага хүн олдохгүй л байна
ҮХНӨ гэх ганц хуудас уншиж, тэр дундаа өөртэй нь холбоглсон гэнц заалтаа уншиж ,ойлгохгүй булчинтай хүн өөртөө гомолохоос доо
Хулгай уурэлсэн УИХ тарааж энэ сонгуульт хугацаагаа дуусгвар болгож чадвал Батулгад ард тумэн талархах бх ,харин дахиж еренхийлегч болчих санаатай нэр нуурээ барах хэрэггуй дээ,Чадал хурэхгуй !
очирбатаас авахуулаад бүх ерөнхийлөгч содном бямбасүрэнгээс аваад бүх ерөнхий сайд нар цөм хулгайчид америк хятадын тагнуулууд урвагчид эх орноо худалдагчид гэж ард түмэн үзэж байгааг харахгүй байна уу уншихыг хүсэхгүй байна уу орсыг эсэргүүцэгч ерөнхий сайд ерөнхийлөгч нар тавдугаар цахилгаан станц нефть боловсруулах гангийн үйлдвэр барих өнгөт хар төмөрлөгийн үйлдвэр орсоор бариулахыг эсэргүүцэж ирсэн шүү дээ
нэг удаа 6 жил гэж хуульд байгаа бол Баттулгыг 2023 оны 6 сар хүртэл ажиллуулаад л дараагийн сонгуулиар нэр дэвших эрхгүй гэж үзэх нь зөв шүүдээ. 6 жил гэж заачихаад 4 жил болоод цуцлах нь бас л хууль зөрчинө. Ерөөсөө нэг хүнд хууль зориулж болохгүй ээ малуудаа
Очирбат бол Отгонбилэгээр дамжуулж Эрдэнэтээс хэдэн сая доллар аваад л хөрөнгөжсөн новш шүүдээ. Үүнийг уурайгаар нь сайн шалгах хэрэгтэй юмдаа
Чухмаа чухам. Идсэн уусан нь ихдээд "ховдгийн гай" киноны баян шиг хамартай болсон байснаа гоо сайхны мэс заслаар авахуулсан байхаа
Женко Оросын даалгавраар ТТ н ТЗ ын ажлыг гацааж ашиггүй төмөр замруу Монголын ард түмэнд очих ёстой мөнгийг зарцуулсан Эх орондоо ээлгүй энэ луйварчины удахгүй үнэнд гүйцэгдэх болно. Монголын түүхэнд шанзав Бадамдорж болноо чи
Наадах чинь үнэн бол "Эх орноосоо урвах" гэдэг эрүүгийн ноцтой гэмт хэрэг байна шүү дээ!!!!
баттулга дараагийн сонгуульд сонгогдох эрхтэй яагаад байгаа нусан таг бэ чи хөлсний сда чи юу ч бичээд нэмэргүй дээ ард түмнийг талцуулсан новшоо
Adil tostei case yum shuu!
Тэс өөр кэйс бн
Ерөнхийлөгчөөсөө буувал шууд шоронд орчих гээд хэцүү л байгаа байх даа.
Battulgaas oor oligtoi hun algadaa Nohoi ni nohoi gehdee manai nohoi bolohoor uls orniihoo toloo setgel zurkhtei hun
Монголын 3 сая ард түмэнд очих ёстой Бороогийн олон арван тонн алтыг Сү.Батболд ганцаараа цусласныг 3 сая монголчууд бүгдээрээ таван мэдэрхүйгээрээ мэдэж байгаа. Сү Батболд бол жинхэнэ цайрсан, шийдчихсэн луйварчин, дээрэмчин юм. Сү.Батболдыг хууль цааз шийтгэдэггүй юм гэхэд түүнийг бурхан 9 үеэр нь гэсгээх нь дамжиггүй.
Монголын 3 сая ард түмэнд очих ёстой Бороогийн олон арван тонн алтыг Сү.Батболд ганцаараа цусласныг 3 сая монголчууд бүгдээрээ таван мэдэрхүйгээрээ мэдэж байгаа. Сү Батболд бол жинхэнэ цайрсан, шийдчихсэн луйварчин, дээрэмчин юм. Сү.Батболдыг хууль цааз шийтгэдэггүй юм гэхэд түүнийг бурхан 9 үеэр нь гэсгээх нь дамжиггүй.
Монголын 3 сая ард түмэнд очих ёстой Бороогийн олон арван тонн алтыг Сү.Батболд ганцаараа цусласныг 3 сая монголчууд бүгдээрээ таван мэдэрхүйгээрээ мэдэж байгаа. Сү Батболд бол жинхэнэ цайрсан, шийдчихсэн луйварчин, дээрэмчин юм. Сү.Батболдыг хууль цааз шийтгэдэггүй юм гэхэд түүнийг бурхан 9 үеэр нь гэсгээх нь дамжиггүй.
Очир бат гуайг нэр дэвшвэл сонгуулийн хороо бүртгэж авах юм уу. Багабанди, Энхбаяр Элбэгдоржийг сонгуулийн хороо бүртгэж авах уу. ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдсон хүн гэж үзнэ биздээ. Учир нь нэг удаа сонгогдоно гэсэн хууль нэгэнт үйлчлээд эхэлчихсэн учир. Одоогийн ерөнхийлөгч мөн адил нэр дэвшвэл сонгуулийн хороо хуулийн дагуу бүртгэх ёсгүй. Хууль 25 оноос хэрэгжинэ гэсэн бол одоогийн ерөнхийлөгч 8 жил ерөнхийлөгч болчихоод хуулиараа би одоо 6 жил дэвшинэ гээд суух байсан болж таарах уу
анхны хувилбараар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2025 оноос хэрэгжинэ гэж байсан гэсэн. Тэгвэл одоогийн ерөнхийлөгч торох юмгүй энэ жил нэр дэвших байлаа. Гэвч энэ байдлаараа бол хууль хэрэв 25 оноос хэрэгжинэ гэсэн бол 8 жил ерөнхийлөгч хийгээд дахин шинэ хуулиар би одоо 6 жил нэг удаа сонгогдох эрхтэй гээд гүйх юм уу. гэж үзэх нь байна.
анхны хувилбараар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2025 оноос хэрэгжинэ гэж байсан гэсэн. Тэгвэл одоогийн ерөнхийлөгч торох юмгүй энэ жил нэр дэвших байлаа. Гэвч энэ байдлаараа бол хууль хэрэв 25 оноос хэрэгжинэ гэсэн бол 8 жил ерөнхийлөгч хийгээд дахин шинэ хуулиар би одоо 6 жил нэг удаа сонгогдох эрхтэй гээд гүйх юм уу. гэж үзэх нь байна.
Очир бат гуайг нэр дэвшвэл сонгуулийн хороо бүртгэж авах юм уу. Багабанди, Энхбаяр Элбэгдоржийг сонгуулийн хороо бүртгэж авах уу. ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдсон хүн гэж үзнэ биздээ. Учир нь нэг удаа сонгогдоно гэсэн хууль нэгэнт үйлчлээд эхэлчихсэн учир. Одоогийн ерөнхийлөгч мөн адил нэр дэвшвэл сонгуулийн хороо хуулийн дагуу бүртгэх ёсгүй. Хууль 25 оноос хэрэгжинэ гэсэн бол одоогийн ерөнхийлөгч 8 жил ерөнхийлөгч болчихоод хуулиараа би одоо 6 жил дэвшинэ гээд суух байсан болж таарах уу
Шинэ хуулиас 1 удаа гэдгийг мөрдөнө гэвэл 6 жилээр гэдгийг бас мөрдөх хэрэгтэй. 2 жил дутуу байгааг орхиж болохгүй. Хуучин хуулиар 2 удаа гэдгийг мөрдөнө гэвэл тус бүр 4 жилээр гэдгийг хаяж болохгүй 8 жил болгох хэрэгтэй.
Ер нь хуулийг буцаан хэрэглэж болохгүй шүү
Баттулгыг энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэж байгаа бол энэ хүний сонгогдох эрх, нийт ард түмний сонгох эрхэнд халдсан хэрэг болно. Харин нэр дэвшээд сонгогдох эс сонгогдохыг ард түмний хүсэл зориг мэднэ.
кейс гэж юу байдаг ба? касс гэсэн үг үү? эсвэл хэ-цс юм болуу? заа ёр нь хээ-цус гэсэн үг шиг бнаа. Батсайхан та кэйсдэж хасдаж байдаг туучий юм.
УЛС ОРНЫГ 2-3 ЛУЙВАРЧИН МЭДДЭГГҮЙ ЮУМ, Ш,ГАНТУЛГА АТОЗ-ИЙН БАТЧУЛУУН НАРАА ДАГААД БОСОХ БОЛЖЭЭ МОНГОЛЧУУД!!!
Хаха жэнко ийм л тэнэг шүү дээ .. мөнгө луйвар хулгай бодохоос цаашгүй мал ...... өдөр шөнө шиг юмыг яаж харьцуулаж чадаж байнаа ... нөгөө их айхтар туслах зөвлөхүүд н ийм юм яриад явж байхад н ичдэггүй юм байхдаа ..... ёс зүйгээ ухаараад зүгээр л зайлаад өгөөчээ....... монголыг чи л баллаж байгаа вакуумаасаа гарч сэр .....их дурлагчид төр тохирохгүй н маш тод харагдаж байна.... чиний хулгай луйвар улам л ил болно .....чиний анд нөхөд чинь чамайг унахад хаяад явна шүү дээ ... өөрийгөө Хаан гээд бодчихсон зүүднээсээ сэрээчээ ...зайлчих
Ү\х-ийн цэцэд биш, ҮХНӨ-өөр 6 жилээр сунгасан өөрчлөлтөө цуцал, тэгж байж нэр дэвш, эсвэл тамгын газрын дарга асан эрхэмдээ гомд, түүнийхээ шилбэ рүү өшиглө...
П.Очирбатад монголчууд маш их найдлага тавьж итгэл үзүүлсэн. Гэвч тэр улс орноо өөд татах биш харин ч бүр олигархижах замыг сонгож хувиа хичээсэн. Одоо харахад хамраа янзлуулах гэж ерөнхийлөгч болсон өчүүхэн баагий байсан. Баттулгын балгийг цаг хугацаа харуулах биз. Балаггүй бол дахиад сонгогдоход болохгүй юм байхгүй.
Хуулийг МАН хэтэрхий өөртөй тааруулаад засаад байх шиг үндсэн 2020 оны 5-р сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн тэгэхэд ЗГ огцроод шинээр ЗГ байгууллаад явсан бол одоогийн маргаан гарахгүй байсан тэгэхэд юу гэж тайлбарлаад байснаа одоо болохоор тэс өөр юм яриад байх юм
Одоогийн Eрөнхийлөгчдөө хажуугийн хуульч нар нь сайн хэлж ойлгуул л даа 2 өөр нөхцөл гэдгийг нь ойлгуулахын оронд тал засаж хуулийн үндэслэлгүй юм руу түлхэж нэр төрд нь харш юм бүү хий