Гадаадын иргэний цогцсыг олжээ

Нийтэлсэн: 2017-08-11 13:46:00

Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн Билүүт гэдэг газар сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нууранд ОХУ-н иргэн Черняев Вадим Анатольевич /46 настай, эрэгтэй/ живж, осолдсон тухай дуудлага  2017.08.06-ны 10:58 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
 
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч 2 автомашин 2 завьтай, Увс аймгийн онцгой байдлын газраас 4 алба хаагч, 1 автомашинтай, сум орон нутгаас 3 иргэн 1 автомашинтай, Цагдаагийн газраас 8 алба хаагч  нийт 28 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр  нууранд эрэн хайх ажиллагаа явуулсан.
 
Уг эрлийн ажиллагааг Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга нар удирдан тав хоногийн хугацаанд явуулж, цогцсыг 2017.08.11-ний 09:15 цагт нуурын эргээс 1,5км зайтай, 12м гүнд хөвж явсаныг олж гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. Um mani badmi hum

    Зочин, 2017-08-11 15:51:23, 109.45.0.146Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Муу золбин нутаг ус бузарлаад

    Зочин, 2017-08-14 11:24:15, 112.72.11.121Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: