Өнгөрсөн дөрвөн жилд тавьсан улсын өрийг төлөх гэж иргэд нь байгаа бүхнээ хандивлах аян зохион байгуулахдаа тулав. Гэтэл тэр их мөнгийг тэрбум тэрбумаар нь хувьдаа завшсан нөхөд ямар хариуцлага хүлээсэн бэ. Тэд улсад учруулсан хохирлоо эргүүлэн төлсөн үү. Иргэд ингэж асууж, хариулт нэхэх эрхтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нар өнөөдөр хаана яваа бол. Тэднийг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд цагдан хорих шийдвэр гаргаж, ШШГЕГ- ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьсон. Гэвч удалгүй эрүүл мэндийн шаптгаанаар батлан даалтад гаргасан билээ.
Б.Гарамгайбаатарыг Хөгж- лийн банкнаас их хэмжээний мөнгийг өөрийн эзэмшлийн компаниар дамжуулан хувьдаа завшсан гэж буруутгаж байгаа. Энэ хэрэгт түүний хүү “Монроуд” компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогчоор ажилладаг Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг мөн холбогдуулан шалгасан.
“Монроуд” компани Архангай аймгийн Тариат сумын нутаг Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх хатуу хучилттай замын нэг хэсгийг гүйцээж тавихаар зарласан тендерт оролцож 37.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр болсон байдаг. Санхүүжилтийг Засгийн газрын 2012 оны 110 дугаар тогтоолоор Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэжээ. Хөгжлийн банк тухайн ондоо гурав, 2013 онд 32 тэрбум 369.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Харин дараа жил нь нэг тэрбум 800 сая төгрөгийн санхүүжилт хийжээ. Гэвч Б.Гарамгайбаатарын даргалдаг Эдийн засгийн байнгын хороогоор Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэж, “Мон-роуд” компанид дахин мөнгө нэмж шилжүүлснийг АТГ-аас тогтоосон.
Харин Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг Хөгжлийн банкинд байршуулсан бондын мөнгийг хяналтгүй захиран зарцуулсан гэх үндэслэлээр хорьсон юм. Энэ хоёр эрхмийн араас ТОСК-ийн захирап асан А.Гантулга шалгагдаж байгаа. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн АТГ- аас шалгажээ. Тэрбээр 2013 оны арваннэгдүгээр сард “Үндэсний барилга консорциум”-ийн захирал Д.Цэндтэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж их хэмжээний мөнгө олгосон хэргээр буруутгагдсан.Гэвч мөнгө авсан консорциум нь ямар ч ажил гүйцэтгээгүй гэдэг. А.Гантулга 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн боловч Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо түүнийг бүртгэхээс татгалзсан юм. Төрд алба хашиж байхдаа хувийн эрх ашгаа дээдэлсэн энэ мэт нөхдийн балгаар төрийн албаны нэр хүнд замын шороо, барилгын цементтэй хутгалдаж, “Төрийн минь сүлд өршөө” хэмээн залбирдаг монгол хүн өдрийн од шиг болтлоо цөөрсөөр байна. Харин ч төрийнхөө тэргүүнээс эхлээд бүгдийг нь хараан зүхдэг нь шөнийн од мэт олширлоо. Үүнд иргэдийг буруутгах аргагүй. Харин ч томчууд өөрсдөө буруутай. Жирийн иргэн банкнаас зээлсэн мөнгөө төлж чадахгүйд хүрвэл орон байрнаасаа хөөгдөж гудамжид гарах нь энүүхэнд.Гэтэл улсын хөрөнгийг цөлмөж хувьдаа завшсан эрхмүүд идсээр, хөлжсөөр байх уу.
М. Мөрөн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Uls tur bizness biy biyenee tanihgui ijilsej bna.man iihan der bur ih.nomtoibayariig l har hamgii naad zahiin jishee
Манайд төрийн хууль гэж байгаа юм уу? энэ нөхдүүд идсэн уусан,завшсан нь илт байхад хэдэн сар хорьсон болоод суллад тавчихдаг ямар хууль,хуулийн байгууллага ийм байдаг байна аа? Энгийн иргэн бол тэрбум биш хэдэн зуун мянган төгрөг ашигласан байхад хяргах гээд байдаг ямар ардчлал,ямар хуультай улс орон ийм байдаг байнаа?Түүний цаана Элбэгдорж байгаа болохоор ингээд байна гэсэн хардалт бидэнд төрөөд байна,арай дэндэж байна шүү.Ард түмэн минь ээ?
Авилгагчдыг шийтгэхгуй бол ард тумэн босох байх
Ард түмэн босохгүй ээ, чадахгүй. Аймхай ард түмэн ш дээ,
aimhai uheents doroi huwia hicheej dowoo sharluulsan nrelhuu shunaltai zalhuu hudlaa tseejee deldsen negdej chadadgui ataarhuu hogiin ard tumen.
Гарамгайбаатар өглөө Орчлон сургууль уруу хүүхдийнхээ цүнхийг бариад л орж явналээ
Шалгах илрүүлэх,төлүүлэх их ажил бна. Гэтэл нөгөө АТГ,шүүх,прокурор гэсэн хууль хүчний байгууллага шалгаж байгаа гээд таг болчихдог,ял завшуулдаг. Гарамгайбаатар,Батбаяр мэтийн төрийн мөнгө хулгайлагчид хулгайн мөнгөөрөө шүүх,прокурор,АТГазрыг худалдаад авчихсан л байгаа. Тэр олон тэрбумаас нэг тэрбумыг хаях юу ч биш,үлдсэнийгээ авч үлдэн ашигтай ажиллахаа урьдаас тооцолж л хийж байгааш дээ эд нар. Ийм шүүх ,прокурор,АТГ -тай Монгол улс авилгатай мөн тэмцэнэ дээ.
Angliin london hotod S.Bayartai hamt arhi uugaad har huuhen saagaad baij bainaa.
Хариуцлага хүлээлгэнэ гэж гарч ирсэн, саяхан хариуцлага хүлээлгэх цаг нь болжээ хэмээн мэдээлж байсан. Яг цаг нь аррайл болоогүй бололтой. Түрүүчийн сонгуулиудаар бас л ингэж цаг нь болсоор дараагийн сонгууль дараагийн луйвар хийгдсээр хариуцлага тооцох цаг болсоор дараагийн ... СДА болсоор.
энэ цаг үед ёстой чадаж байгаа юманд арга алга даа төр нь өөрөө хувилдсан нүгэл нь нүдээрээ гарнаа гэж бурханд ард түмэн нь даатгаад хараад л хоцорч бна даа
Баривчилан саатуулж байна гэчихээд эрүүл мэндийн гэх шалтгаанаар буцааж тавиад байгаад л гол асуудал нь байгаа юм. Наад шулгануур Батбаяр чинь бондуудын мөнгийг УИХ-ын хяналтгүйгээр зарцуулсан хүн. Одоогийн хямрал дампуурлын гол хүн. Энэ янзаараа бол монголд шударга ёс хэзээ ч тогтохгүй.
Энэ эргүү согтуу толгойг Монголыг өрөнд оруулсан хэргийг нь үүрүүлээч,өөрөөр нь тал хагсын боловч төлүүлж барагдуулаач.Өрийг Зээл гэж нэрлэе гэгч солиотой зүйл яригч ямарч эдийн засгийн онол,практикийн мэдлэггүй этгээд шүү дээ.Түүнийг нь МУИС-ын багш эдийн засагч гээд байгаа Оюун гэгч зурагтаар дэмжиж ярилцлага өгөөд,энэ багш яаж Их сургуульд багшилж шавь нартаа өр,зээл хоёр хоёр ойлголт гэж ойлгуулбал яана аа,ээ халаг хачин хачин юм их үзэж,сонсох юм даа.
Xuvaagaad idchixesen boloxoor ... xamuud
Манай Фортуна ах бөө юм чинь дэлхий дээр биш сар хавьцаа байгаа.Та нар барьж авч чадахгүй.
Hohi chini zaya chini ene dee heleed baihad nutgiin hyyhed geed hoorood
МАН АН-ын луйварчингуудтай хариуцлага тооцохгүй байгаа нь дараа нь та нар манайхантай хариуцлага тооцохгүй шүү л гэсэн үг. Энэ хоёр нам ингэж тохиролцож ээ. Хэрэв ингэж тохиролцоогүй юм бол яагаад одоо болтол АН-ынхаа луйварчингуудад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Та нарыг эд нартай хариуцлага тооц гэж сонгосон.
2хон хүн холбогдсон болох гээд байнаа даа? Женко идээгүй юу? Зика бас баахан хороолол гээд идээгүй юу?