Өмгөөлөгч нар шүүх хурлыг"Нээлттэй хийх санал" тавьсан ч хаалттай болж байна

Нийтэлсэн: 2017-03-14 12:33:00

Улаанбаатар / МОНЦАМЭ/. С.Зориг агсныг хөнөөсөн ялтнуудын давж заалдах шүү хурал өнөөдөр бас л олны анхаарлыг татаж байна. Шүүх хурлын Ерөнхий шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр Ц.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нар ажиллаж байна.
 
Шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар хорих байрнаас цахимаар холбогдож шүүх хуралд оролцож байгаа нь онцлог. байгаа юм. Шүүх хурал эхлэхэд яллагдагч Т.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргалаа.
 
  С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун өмнө нь шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьж байсан бөгөөд энэ талаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, үүнтэй холбоотойгоор өнөөдрийн хурал болж байгаа юм. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралд С.Оюун оролцоогүй бөгөөд ах С.Баяр нь ирж оролцож байна.  С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан  “Давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүх хуралд хэрэглэсэн нотлох баримтыг шинжин судлах ажиллагаа явагдахгүй.
 
Зөвхөн анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн эсэхийг хэлэлцдэг. Тиймээс шүүх хурлыг нээлттэй явуулах С.Оюуны хүсэлтийг   уламжлан хүргэж байна” гэв. С.Зоригийн  ах С.Баяр  “Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа юм.
 
Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэсэн саналууд тавилаа.  Шүүх хуралдаанд цахимаар оролцож буй Т.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтэй байхад Ц.Амгаланбаатар "Хэлэх санал байхгүй" гэжээ.  Улсын прокурор Ж.Сандаг-Очир "Энэ хэрэг нь төрийн маш нууцад хамаарна гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан учраас Шүүх хуралдааныг хаалттай явуулах нь зүйтэй гэв. Эдгээр  саналуудыг шүүгч нар хэлэлцээд, Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шийдвэрээ танилцуулав.
 
Тэрбээр “35 дугаар хавтаст хэргийн 215-220 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт бий. 1998 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн энэ хэрэг маш нуу
цыг зэрэглэлд хамаарах болсон. Тиймээс хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, хуралдааныг хаалттай явуулахаар боллоо” гэж мэдэгдлээ. Ийнхүү Давж заалдах шатны шүүх хуралдаанНийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд  хаалтай горимоор үргэлжилж байна. 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

12 сэтгэгдэл харуулж байна        

  1. Энэ хурал өмнөх шигээ жүжиг болох нь ойлгомтой. Энэ шүүгч С. Соёмбоэрдэнэ чинь Н. Энхбаярын хэрэгт шүүгчээр ажилласан нөхөр байна. Согтуугаар хүн дайрч алсан, саяхан гавьяат авсан Лүндэндоржид Элбэгдорж энэ нөхрийг шүгчээр томил гэсэн дээ

    Б. Баттөмөр, 2017-03-14 13:58:32, 183.81.171.135Хариу бичих

  2. ДАРАЛТ ИХСЭХ нь тархи – зүрх судасны хатуурал нарийсалтай шууд хамааралтай /Харвалт, зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх/ бөгөөд СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛЖ тархи – зүрх -бөөрний цусан хангамжийн дутагдал, хүндрэл нь харвалт, шигдээс – ишеми, бөөрний дутагдал, Хөлийн судас нарийсч бөглөрснөөр хөлөө тайруулах хүртэл эмчилгээнд ордог билээ. Тэгвэл эдгээр эмгэгүүдээс эрүүлжиж, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд ЛИ ЭР КАН бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Ли Эр Каны үйлчилгээ - Цус шингэлж холестрин бууруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Зүрхний ишеми, инфаркт /шигдээс/-ыг эрүүлжүүлнэ. - Давтан стент /сетка/ тавиулахгүй байх боломжийг бүрдүүлнэ. - Тархины болон Зүрхний титэм судас хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цусны эргэлтийг сайжруулна. - Бусад эрхтний судас хатуурч нарийссан, түүнээс шалтгаалах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 680’000₮, 1 сараар хэрэглэх нь 240’000₮ Лавлах утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-03-14 14:11:58, 202.179.24.154

    За ямарч л байсан хэрэгтнүүдийг барьсан хүчний байгуулгын ажлын хэсгийн хамт олон , цээрлэл үзүүлж шийтгэсэн Монгол улсын шүүхэд баярлалаа гэж хэлье ! Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед илэрсэнд баяртай байгаа шүү ! Улс төрчдийн гарт С.Зоригийн хэрэг улс төрийн хонжоо , дивиденд гаргадаг хэрэгсэл болсон нь хэнээс ч нууц биш болсон.Тийм ч болоод энэ хэргийг хаалттай явуулдаг нь хэн хэндээ өлзийтэй байх өө. Ийм олон жилийн нүүр үзэж бутцах эзэнгүй ,буух хаяггүй шахуу болсон онц бөгөөд ноцтой хэргийг илрүүлсэн ажлын хэсгийн хамт олныг шагнал урамшуулалд тодорхойлох нь зүйн хэрэг болов уу гэж бодож байна !

    , 2017-03-14 15:20:33, 91.134.232.49

    Elbegiin jujig udahgui bulhai ni ilerne hurts gedeg aluurchinaar tag darga atg darga bolgoson ni nee heregiin ard huzuubaatar hurts nar baigaag ilgej ba heregee darah oroldlogo

    Зочин, 2017-03-15 00:47:06, 73.75.14.37

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Mungutei Hund uilchildeg shuugch shuuj baigaa yum bna da

    Mongol, 2017-03-14 14:04:36, 89.13.89.47Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. eebiigiiin ungun deer hun dairdag gar hul tsustai bas setgel nujtei nuhur ikh l todorch bn daa haan ochood delbereh ium boldoo bas ter eebiigiin zuwluh gd bui umhiibayar gj tsulag nuhur .....

    eebiigiiin ungun deer , 2017-03-14 18:04:00, 58.141.167.34Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Ингэж доромдоод яах вэ дээ,

    Зочин, 2017-03-14 19:21:32, 173.34.153.221Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Ганц гэрч Булган байхгүй хааллтай. Бүх зүйл зохиомлоор явагдаж байгаа нь илт байгаа тул шүүх прокурорийн эсрэг ард түмэн босох цаг иржээ.

    Зочин, 2017-03-14 19:23:31, 173.34.153.221Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. ядаж булганаар энэ 3 хүн мөн гээд тв-гээр олон нийтэд хэлүүлчих, тэгээд хаалттахй явуулдаа

    Зочин, 2017-03-14 21:18:18, 202.9.40.222Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. zodoj daramtlaad hergiig huleelgesen gee bizdee.Huurhiiduu yadaj ter eej hunii ard heden byatshan ur sadiig ni huzuuguidorj doromjloh shig bolloodoo.Er usuj esgii sunah tsag ireh l baihdaa.Arai dendej bnaa ene buzar tsustai tarhitai nujtei gartai uheeriin bugnuud!!!!!!!!!!!! Tamaa edleeseiiiiiiiiiii

    Зочин, 2017-03-15 05:14:28, 50.44.118.174Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Энэ Соёмбууэрдэнэ гэгч шүүгч чинь Элбэгдоржийн захиалгаар хэрэг шүүдэг бууны нохой нь шүү дээ. Эзэндээ үнэнч байхаас аргагүй хөөрхий.

    энх, 2017-03-15 10:38:17, 202.21.106.109Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Mongold ard irged olon niit shudraga baiguullaga gej baina uu esvel ungetlee oyunii hoosrold orj ymarch medremjgui aluulhaar hashigdsan mal aytai uheents doroi tsarailaad hevtej baihuu Tur SHuuh zasaglal yu hiigeed baina aaaaaaaa sereed neg haraach

    zochin , 2017-03-15 11:10:39, 202.9.43.6Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: