sonin.mn

Өнгөрсөн оны арван­­нэгдvгээр сарын 17-ны өдөр Нийгмийн халамж vйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан , Санхvv бvртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган, нарыг Дvvргийн эрvvгийн хэргийн анхан шатны нэгдvгээр шvvхийн шvvгчийн захирамжаар Цагдан хорих 461 дvгээр ангид саатуулсан.
Тэднийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Дvvргийн нэгдvгээр прокурорын газраас хорих саналтай байгаагаа шvvгчид хvргvvлсний vндсэн дээр цагдан хорьж зарим нэг зvйлийг лавшруулан шалгах шаардлагатай болж байсан юм.

Энэ хэрэгт дээрх нэр бvхий хvмvvсээс гадна хэд, хэдэн эрх мэдэл бvхий хvмvvсийг ч хамтад нь таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан билээ. Ямартай ч эл хэрэг өнөөдрийг хvртэл шалгагдаж байгаа ч эзэн холбогдогчид нь дахин нэмэгдэх магадал vvсээд байгаа аж.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд олны анхаарлын төвийн гадна ороод байсан уг хэргийн мөрдөн байцаалт уржигдраас эхэлж нэлээд идэвхжиж эхлэсэн талаар эх сурвалжууд мэдээлж байв. Д.Баярсайхан албан тушаалаа урвуулан ашиглаж 20 орчим компанийг өөрсдийн ах дvvсийнхээ нэр дээр байгуулан халамжийн мөнгийг шилжvvлэн авдаг байсан тухайг өмнө хэвлэлvvд мэдээлж байсан. Тэгвэл одоогийн байдлаар тэд хамгийн багадаа 4.4 тэрбум төгрөг завшсан байж болзошгvй нөхцөл байдал vvсээд байгаа аж.
Тиймээс энэ хэргийн мөрдөн байцаал­­тын ажил­­лагаа идэвхжиж төв болон орон нутгийн мөрдөгчдийг хvртэл дайчлан ажиллаж өөрсдийн олсон бvхий л мэдээллээ нэгтгэж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамж нэрээр улсын төсвөөс их хэмжээний мөнгө урсан гарч жинхэнэ эзэддээ очсон эсэхийг тодруулахад хvн хvч, цаг хугацаа ихээр шаардагдсан учраас ийнхvv хvчний байгууллагаас нэмэлт хvч авч шалгасан нь энэ аж. Ямартай ч олны хvчийг ашигласан энэхvv хэргийн мөрдөн байцаалт ирэх долоо хоногтоо багтаан дуусч поркурор руу шилжvvлэхээр зэхэж байгаа юм байна.
Уг хэргийг хоёр жилийн өмнөөс хуулийнхан овоо хараандаа авч тус газрын vйл ажиллагаа болон санхvvгийн асуудлыг нь сайтар нягтлан шалгасны дvнд өнөөдрийн энэхvv дуулиант асуудал босч ирсэн байна. Тухайн vед хуулийнхан тус газрыг шалгаж байна гэх мэдээлэл гардаг байсан ч яг хууль бус vйлдэл гаргасан гээд хэлчих тодорхой чиг байхгvй байсан учраас энэ хэрэг ихээхэн нууцлагдмал байдалтай байсаар өнгөрсөн онд хэдэн мөнгөн шилжvvлгийг нь илрvvлснээр ийнхvv олны анхааралд орсон нь энэ ажээ.
Ямартай ч одоогийн байдлаар Д.Баярсайхан даргад хоёр гурван vндэслэлээр эрvvгийн хэрэг vvсгээд байгаа юм. Хамгийн гол нь хуулийнхан өнөөг хvртэл тэднийг яг ямар хэрэгт холбогдон саатуулагдаж байгаа талаарх мэдээллийг өгөөгvй байгаа ч эх сурвалжийн мэдээлснээр нэр бvхий хvмvvс Нийгмийн халамжийн сангийн ахмад настны халамж vйлчилгээнд зориулсан мөнгөнөөс л гэхэд нэг удаадаа 19 сая төгрөг завшсан байж болзошгvй гэх нөхцөл байдал vvссэн хэмээж байсан. Өөрөөр хэлбэл, уг хэргийг ухаад шалгавал ахмадуудыг сувилалд хэвтvvлсэн гэх мэт баримт бvрдvvлж завшсан байж болзошгvй нөхцөл байдал ч илэрчихээд байгаа аж
Тvvнчлэн дээрх сангийн бусад зориулалттай хөрөнгөөс ч их хэмжээгээр завшсан байх магадлалтай хэмээн шалгаж байгаа гэсэн юм. Өмнө нь тэднийг эрvvгийн хуулийн 150 дугаар зvйлд зааснаар эд хөрөнгө завшсан гэсэн vндэслэлээр эрvvгийн хэрэг vvсгэсэн байсан.
Энэ нь албан тушаалаа ашиглан их хэмжээний эд хөрөнгө завшсан буюу vрэгдvvлсний улмаас хохирол учруулсан этгээдэд vvсгэх хэргийн зvйлчлэл юм.
Тэгвэл одоо vvсгэсэн гэх хоёр, гурван зvйл ангийнх нь заалтыг ч гадагш нь гаргахгvй ихэд нууцлаж байгаа хэмээн хуулийн эх сурвалж мэдээлж байсан. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Д.Баярсайхан даргын гэр бvлийн бизнесийг ч давхар шалгаж байгаа аж.


Тvvнчлэн энэ хэрэгт ХАХННХ-ийн сайд С.Эрдэнийг холбоотой гэж харддаг ч тэрбээр өөрийгөө “цэвэр хэмээн” мэдэгдэж “vнэн зөв нь олдох байлгvй дээ” гэсэн тайлбарыг өгч байсан. Тэгэхээр энэ хэрэг С.Эрдэнэ сайдад мэдэгдэхгvйгээр vйлдэгдэж байсан хэрэг гэсэн vг. Тэгвэл олон нийтийн зvгээс Д.Баярсайхан “Vнэхээр халамжийн мөнгийг зориулалтын бус зvйлд зарцуулсан, орсон гарсан гvйлгээг өөр зориулалтаар ашиглаж байсан юм бол салбарын сайд С.Эрдэнэ огт мэдэхгvй байна гэж байхгvй” хэмээж байгаа юм.


Ямартай ч бvтэн зургаан сар шалгагдаж буй энэ хэрэгт төв орон нутгийн мөрдөгч нарыг дайчлан хэрэгт хяналт тавиулж байгаа нь нэлээд олон холбогдогчтой төдийгvй их хэмжээний мөнгөн дvн гарч ирэх нөхцөл байдал vvсч олон хvн дахин шалгагдах магадлалтай хэмээн хуулийн эх сурвалж мэдээлж байсан.

Эх сурвалж: