sonin.mn

Зөвшөөрөлгүй газарт зогсож, хөдөлгөөнд саад учруулсан иргэдийн машин техникийг ачдаг компанийн жолооч согтуурлах ундаа хэрэглэсэн үедээ осол гаргасан байна.

Тодруулбал, өнгөрсөн 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг, Урбанекийн уулзварын баруун замд “Хас хишигтэн” ачилтын компанийн жолооч X согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад осол гаргажээ.

Тэрбээр албаны Хюндай Маяти 81-02 УНИ дугаартай машин жолоодож явсан байна. Согтуу жолооч С-ийн жолоодож Тоёото Приус маркийн 86-57 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн осол гаргасан нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.8 дахь заалтыг зөрчсөн байна. Согтуу жолоочийн согтуурлын зэргийг согтуурал хэмжигч багажаар шалгахад 1.7 хувийн буюу маш өндөр зэргийн согтолттой байжээ.

Эх сурвалж: