sonin.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хөдөө Аж Ахуйн Их Сургууль болон түүний харьяа бүрэл­дэхүүн сургуулиудын өмч хөрөн­гийн бүрдүүлэлт, зарцуулалтд болон санхүүгийн үйл ажил­лагаанд хяналт шалгалт хийжээ.

Уг шалгалтаар төсөвт төлөх төлбөр, хураамжийг бүрэн тооцож төсөвт төвлөрүүлээгүй, хөрөнгө мөнгийг үргүй, зориулалт бусаар зарцуулсан, томи­лолтоор ажилласан хоногийг буруу тооцон томилолтын зардал илүү олгосон, гэрээний үнийн дүнгээс илүү мөнгө шилжүүлсэн, анхан шатны баримтгүй ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгасан байжээ.

Мөн бараа материал худалдан авах болон засварын зардалд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөн­гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг мөрдөж ажиллаагүй, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийг зөрчин байгууллага хоо­­рон­дын тооцоогоор батал­­гаажаагүй байсан нь шал­галтаар илэрсэн аж.

Түүнчлэн авлагыг тай­лан тэнцэлд буруу тус­гасан, түрээ­­сийн ор­логын 20 хувийг төсөвт төвлөрүүлээгүй, төсвөөс гадуур хандивийн данс нээж орлого, зардлын гүйлгээ гаргасан, хөрөнгийн орлого зарлагыг тайланд бүрэн тусгадаггүй зэ­­­­­рэг багагүй зөрчлүүд энэ удаа­гийн шалгалтаар илэрчээ.

Тухайлбал санхүүгийн шалгалтаар илэрсэн зөрчилд 11 актаар 130.142.5 мянган төгрөг, 14270 долларын акт тог­­­­­тоосны 13.013.1 мянган төгрөг­ийг улсын төсөвт, 117.129.4 мянган төгрөг, 14270 ам.долларыг тухайн байгуул­лагад нь оруулахаар, дөрвөн албан шаардлагаар 803.897.1 мянган төгрөг, 8890 ам.долларыг тухайн албан байгууллагад, нийт 934.039.6 мянган төгрөг, 23160 ам.долларын төлбөр зөрчлийг илрүүлжээ.

Эх сурвалж: