Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шалтгалтаар МХБ-ийн 2011-2013 оны удирдлагууд эрх хэмжээгээ хэтрүүлсэн нь тогтоодогдож 112.6 сая төгрөгийн акт тавьсан байна.
Энэ тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Г.Янжинсүрэн ярихдаа, “Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийхэд урамшууллыг олгохдоо тус компанид гурван сар ажилласан бол цалингийн 50 хувь, зургаан сар ажилласан бол 100 хувь, удирдах албан тушаалтнууд нь 2 сарын болон түүнээс дээш хэмжээнд урамшуулал авдаг байсан нь дээрх шалгалтаар батлагдсан.
Мөн төлөөлөн удирдах зөвлөлөөс нь гүйцэтгэх захирал сард 200 мянган төгрөг, орлогч захирал 70 мянга, хуулийн зөвлөх 50 мянгад багтсан гар утасны ярианы төлбөрийг нь төлнө гэж зөвшөөрсөн атал үүнээс давсан төлбөрийг МХБ-ээс гаргуулсан байв.
Тиймээс тэтгэмж урамшуулал, шагналыг шийдвэр зөрчин олгосон гэж үзэн 62.7 сая төгрөгийг холбогдох хүмүүсээр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн”гэлээ.
Тодруулбал, гадаад албан томилолтод ашиглах олон улсын хэрэглээний картыг хоолонд орох зэргээр зориулалт бусаар ашигласан тул тус биржийн гүйцэтгэх захирал асан Х.Алтайгаар 17 сая төгрөгийг нөхөн төлүүлэх ёстой гэсэн шийдвэрийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.
Түүнчлэн МХБ-ийн орлогч гурван захиралын албанд унах авто машины шатахууных нь зарцуулалт 16.8 литрээс хэтрэх ёсгүй хэмээн мэдэгдэв.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Хайран залуу.Энэ Алтай улс төр пиар хөөхгүй.масст бол таалагдах л хүн байсан да.даан ч тансаг байсан даа.Лондон гээд лгүйгээд байсан.хайран хөрөнгө их урсгасан даа.
Тэр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр нь төлүүлэх хэрэгтэй юм бишүү. Тэд чинь зөвхөн утасны зардал төлүүлээд зогсохгүй. гадаадад аялах , шагнал авах зэрэг олон асуудлыг өөрсөддөө зохицуулж зарцуулдаг. Хэрэв Алтай тэр хүсэлтийг нь биелүүлэхгүй бол албан тушаал , ажил алба нь будаа...болно шүү дээ .