sonin.mn

Нийслэлийн тусгай хамгаалалттай ногоон бүс болох Богд ууланд хулгайгаар мод бэлтгэгчид ихэсчээ. Эдгээр иргэний нэг нь модонд даруулж хүнд гэмтсэн байна.

Гэмтсэн иргэн ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Эх сурвалжийн хэлж байгаагаар "Цайз" зах дээр модны ченж хийдэг гурван залуу Богд уулнаас мод бэлтгүүлэхээр гурван бригад авч явсан байна.

Богд ууланд нийтдээ 30 орчим иргэн хулгайгаар мод бэлтгэж, тав хоносон аж. Модны хулгайчид Богд ууланд цэвэрлэгээ хийнэ гэж гараад ийнхүү хулгайгаар мод бэлтгэсэн байна.

Н.Алтаа

Эх сурвалж: