Хүмүүс бие биедээ “их баярлалаа”, “гялайлаа”, “танд талархаж байнаа” гэхчилэн билэгтэй сайн үгс хэлэхэд зүрх сэтгэл дундуур баяр хѳѳр бялхан урсаж, энэ ертѳнцѳд амьд яваагийнхаа утга учрыг жинхэнээсээ мэдэрдэг. Хэдийгээр хэрэгцээ болсон мѳнгийг орлохгүй ч, хүмүүс бие биедээ ѳгч болох хамгийн сайхан бэлэг нь талархлын үгс байдаг. Үнэгүй боловч хамгийн үнэ цэнэтэй бэлэг бол бусдад чин сэтгэлээсээ баярлан талархах сэтгэл. Бусдад баярлаж талархсан сэтгэлээ хэзээ ч мѳнгѳѳр үнэлж, мѳнгѳѳр илэрхийлдэггүй болохоор энэ нь дэндүү ариун гэгээн зүйл.
Чамайг хайрлаж, хүндэлдэг бүх хүмүүст талархаж байх нь чиний амьдралыг утга учиртай бас зорилготой болгодог. Тийм хүмүүсийн тусаар чи улам ихээр бусдад тусалж баярлуулахыг хичээнэ. Адилхан л туулж байгаа энэ амьдрал дахь сайн муу бүх зүйлсийг давж туулахад ингэж талархсан сэтгэл их хүчийг ѳгдѳг. Хэн нэгэнд санамсаргүй хэлсэн талархлын үг тань, тэр хүний хувьд ѳмнѳ нь харлах гүн ангалыг харайн гарах их зоригийг ѳгѳх ч юм бил үү? хэн мэдлээ. Хэн нэгнээс сонссон талархлын сайхан үг чамайг нулимсаа арчаад бусад руу баяртайгаар инээмсэглэх шалтаг нь болох юм бил үү?
Чамд дурлаж хайрласан хүмүүст талархаж байх нь ѳѳрийн үнэ цэнээ мэдэрч, ѳѳртѳѳ итгэлтэй бардам байхад тусалдаг. Чамайг улам ихээр үзэсгэлэн гоо, ялдам энхрий байхад тань бусдын чамд дурласан хайр сэтгэл тулхэц болдог. Чамд таалагдахгүй байлаа ч тэр хүнийг доромжлон гомдоож болдоггүй юм. Гомдсондоо урагдаж сэмэрсэн сэтгэл нь чамд хорсол болон эргэж ирэх ч юм бил үү? Хэн нэгэн хүний хувьд санасан сэтгэлийнх нь шаналан, хайрласан хайрынх нь шалтгаан, хүссэн хүслийнх нь мѳрѳѳдѳл байна гэдэг сайхан шүү дээ. Хайр гэдэг толинд ѳѳрийгѳѳ хараад инээх шалтаг, бусад руу инээмсэглэх шалтгаан, ѳѳртѳѳ итгэх итгэлийн жигүүр нь болдог. Дурласан дурлуулсан алинд ч буруу байдаггүй. Тийм болохоор тэдэнд дандаа талархаж бай.
Чамайг гомдоож, чамайг үзэн яддаг хүмүүст талархаж байх нь хааяа зогтусаж, ѳѳрийнхѳѳ тухай эргэцүүлж, ааг омгоо дарж байхад тусалдаг. Алдаа оноо ээлжилж байдаг энэ амьдралд хэн нэгэн чамд таагүй хандаж байх нь байдаг л үзэгдэл. Үүний тѳлѳѳ үсээ үгтээж, амиа хорлохгүйгээр ухааран эргэцүүлэхэд тэд чамд тусалдаг. Нѳгѳѳ талаараа энэ нь чиний амьд оршиж байгаагийн баталгаа. “Үгүй ер тэр муу…” хэмээн хорсон дайсагнахаасаа илүүтэй, “Би яагаад энэ хүнд ингэж ойлгогдох болов” гэж эргэцүүлэн ухаарч байх нь ухаарлын чагтага болон зангидагдаж байдаг. Хариуд нь үзэн ядаж бахардахын оронд, хэнийг ч болов ѳѳрийгѳѳ оронд нь тѳсѳѳлж байгаад ч гэсэн байгаагаар нь ойлгож чадах нь хамгийн чухал байдаг. Хичнээн дургүй, амаргүй байлаа ч тийм хүмүүст талархаж бай.
…Маргааш Америк оронд “Талархлын ѳдѳр” ийг тэмдэглэнэ. Америк гүрний түүхэнд ѳлсгѳлѳнгѳѳс аварсан уугуул нутгийнхны ачийг нь үеийн үед дурсаж тэдэнд талархсан сэтгэлээ илэрхийлдэг нь надад таалагддаг. Монголчуудын минь “Тусгаар тогтнолын баяр”тай давхцах шахуу тэмдэглэдэг энэ ѳдрийг “Монголдоо бас “Талархлын ѳдѳр” болгон тэмдэглэж байвал…” хэмээн заримдаа надад бодогддог юм. Тусгаар тогтнолыг минь хүлээн зѳвшѳѳрч тунхагласны тѳлѳѳ ѳвѳг дээдэстээ, тусгаар нэгэн Улсдаа хамтдаа оршин амьдарч байгаагийнхаа тѳлѳѳ бие биедээ талархлын сайхан үгс хэлэлцэж, сэтгэл доторхи гомдол бухимдлаа нэгэн ѳдѳр тайлж байвал бидэнд хэрэгтэй сэн. Зүгээр л цаг хугацааны урсгал дунд тэдэнд хэлж амжаагүй талархлын сайхан үгсийг солилцож байх нь Монголчууд бидний хойч үед сайхан жишиг болох ч юм бил үү? Заавал Тѳр засгаас шийдвэр гаргуулна гэж зүтгэхгүйгээр хувь хүмүүс ѳѳрсдѳѳсѳѳ найз нѳхдѳѳрѳѳ дадал болгон хэвшүүлбэл.
За тэгээд намайг хайрлаж хүндэлдэг, бас миний хийж бүтээх гэж зорьж зүтгэж явахад минь тусалж дэмждэг бүх хүмүүстээ болон намайг шүүмжилж, заримдаа үзэн яддаг хүмүүст ч бас талархаж байдгаа илэрхийлье. Та нар минь бүгдээрээ миний энэ ертѳнцѳд оршиж, энэ амьдралд онож алдаж яваагийн минь, утга учир бас шалтгаан нь билээ. Маш их баярлалаа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
Хөгшин евродпоос очсон зэрлэг цагаач шаарнууд уугуул индианчуудыг хоол өгснийх нь төлөө геноцид хийж хядаж дуусгаснаа яагаад талархлын өдөр болгож сүртэй баярлаж тэмдэглэдэг юм бол.Индианчуудыг басамжлан доромжилж даажигнаж байгаа юм болов уу.
sain baitsgaana uu? Deerh etgeedtei neg zuild sanaa dohom baina gehuudee, tiim baih shuu, enehuu bayariin eh ni Indianchuudaas garaltai hemeen duulj baisan. Thanksgiving buyu Talarhal Ulerhiilliin Bayar ANU-iin bayaruud dotroos Hamgiin Saihan Bayar, hehehe, nadad tegj sanagddag. Yag l manai Tsagaan Sar shig.
Христийн шашинтнуудын их эзэндээ амьдрал бэлэглэснийг талархах өдөр. Манайд бол зээлсэн луйвардсан мөнгөнийхөө жоохон хэсгийг ч гэсэн буцааж өгөөсэй гэж талархах өдөр. Харин архидаж бие биедээ Нарантуулаас бэлэг авч өгөх л хамгийн чухал.
Агуулгыг ч үл ойлгон хий худал хөөрцөглөж баяр болгосноос таньдаггүй хүний өөдөөс хаалган дээр зөрөхдөө инээхгүй юмаа гэхэд ярвайхгүй байж сур. Бэлэг өгсөн ч болно шүүдээ.
Gadnii bayaruud.manaid.yamar hamaa baina.bidend bayarlalaa hangalttai baigaa shuu Dee.
Агаарын бохирдол гэдэг шиг Cоёлын бохирдол юм даа энэ гадны баяр мэтийн зүйлс. Halloween, Thanksgiving энэ тэр бол Монголд огтхон ч хамаагүй зүйлс. Гэтэл үүнийг энэ Cоёлын бохирдолыг Монголын ухаантай сэхээтэй гэж тооцож болохоор хүмүүс нь гадаад явж галуу шувууны мах идсэнээс өөр юм сураагүй учир ард түмнийхээ соёлыг бохирдуулах юм сараачихаас өөр авьяасгүй юм.
Гомбосүрэнгийн Галбадрах gegch etgeedee Хөгшин евродпоос очсон зэрлэг цагаач шаарнууд уугуул индианчуудыг хоол өгснийх нь төлөө геноцид хийж хядаж дуусгаснаа яагаад талархлын өдөр болгож сүртэй баярлаж тэмдэглэдэг юм бол.Индианчуудыг басамжлан доромжилж даажигнаж байгаа юм болов уу. eniig medehguidee soliorood baigaa yumuu?
Halloween, Thanksgiving энэ тэр бол Монголд огтхон ч хамаагүй зүйлс.