sonin.mn
СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

 

 

 

 
Бүртгэл явагдах хугацаа: 2017 оны 3 дугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд (3 дугаар сарын 8-нд бүх нийтийн амралтын өдөр бүртгэхгүй)                 
Бүртгэх цаг: 08:30-12:30, 13:30-17:30 (ажлын цагаар)                
                     
Бүртгэх газар: Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.
ЗӨВЛӨМЖ: 2017 онд БНСУ-ын АҮХНХЭГ нь СХТТШ-нд бүртгэх хүний тоо 8000, сонгон шалгаруулж авах хүний тоог 1500 гэж тогтоосон байна. Иймд иргэдийн тэнцэх оноо өндөр байхаар харагдаж байгаа учраас зөвхөн солонгос хэлтэй эсвэл солонгос хэлний шалгалтанд сайтар бэлдсэн иргэд бүртгүүлэхийг зөвлөж байна.
“Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичигт заасны дагуу бүртгүүлэгчдэд тавигдах ерөнхий шаардлага нь:
 
  • Бүртгүүлэгч нь 18-39 настай байх
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС