Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Үүнтэй холбогдуулж тус сангаас хэрэгжүүлдэг зарим хөтөлбөрүүдийг танилцуулж байна.
Стэндбай хөтөлбөрүүд (СБХ). СБХ-ийн үргэлжлэх дундаж хугацаа 12–24 сар байх бөгөөд зээлийн эргэн төлөлт санхүүжилт олгогдсоноос хойш 3.3-5 жилийн дотор хийж дуусах ёстой байдаг. СБХ урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжиж болох юм. Хэрэгжилтийн үе шатны хувьд уян хатан байх, боломжтой тохиолдолд санхүүжилтийг нэг мөр олгох боломжууд СБХ-ийн хувьд байдаг.
Зээлийн уян хатан шугам (ЗУШ). ЗХШ нь эдийн засгийн суурь үзүүлэлт сайтай, бодлого зөв, бодлогын хэрэгжилтийн эерэг түүх бүхий улс орнуудад тохирох хувилбар гэж үздэг. ЗУШ-ын зохицуулалт шийдлүүд нь гишүүн орны хүсэлтээр тухайн орны хувьд урьдчилан тодорхойлогдсон шалгуурууд хангагдаж байгаа тохиолдолд олгодог. Зээлийн шугамын хүчинтэй хугацаа 1-2 жил байх бөгөөд шалгуур хангагдаж байгаа эсэхийг тогтоох завсрын үнэлгээ эхэлсэн өдрөөс нэг жилийн дотор хийдэг.
Санхүүжилтийн хэмжээг тухайн улсын зээлжих эрхийн хязгаараас үл хамаараад тохиолдол тус бүрээр тооцоолон тогтоох бөгөөд үе шаттайгаар бус нэг удаа олгодог.
Сэргийлэх болон хөрвөх активыг дэмжих шугам (СХАШ): СХАШ-ыг эдийн засгийн эерэг суурь үзүүлэлт, бодлого бүхий бодлогын хэрэгжилтийг хангадаг болох нь нотлогдсон улс орнуудад тохирох хувилбар гэж үздэг. СХАШ-ын шалгуурыг хангасан орнууд багавтар хэмжээнд эмзэг гэж тооцогдох тул ЗУШ-ын шалгуурыг хангахгүй байх магадлалтай ч СБХ-ийн адилаар бодлогын томоохон өөрчлөлт тохиргоог хийх шаардлага тэдний хувьд тавигддаггүй. Уг зээлийн шугамын хугацаа 6 сараас 1-2 жилийн хооронд хэлбэлзэх бөгөөд илүү урт хугацаат шугамуудын хувьд хагас жил тутамд үнэлгээ хийдэг.
Өргөтгөсөн санхүүжилтийн хэрэгсэл (ӨСХ). Санхүүжилтийн энэхүү хэрэгсэл нь макро эдийн засгийн дорвитой шинэчлэлийг шаардсан томоохон гажуудал үүссэн нөхцөлд дунд болон урт хугацаанд тулгарсаар байх магадлалтай төлбөрийн тэнцлийн хүндрэлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зориулалттай. ӨСХ-ийн хүрээнд олгох зээлүүд 3 жилээс хэтэрдэггүй. Гэсэн ч төлбөрийн тэнцэлтэй холбогдох асуудлууд гурваас дээш жил үргэлжилнэ. Макро эдийн засгийн тогтворжилтыг хангах тохиргоо урт хугацааны шинжтэй тул их хугацаа шаардана, мөн эдийн засгийн бүтцийн гүнзгий төдийгүй тогтвортой өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүсэл сонирхол, чадамж тус улсад байгаа нь илэрхий байна гэж үзсэн тохиолдолд хугацааны дээд хязгаарыг 4 хүртэлх жилээр тогтоож болно. Эргэн төлөлт санхүүжилтийн ашиглалт хийгдэж эхэлснээс хойш 4.5–10 жилийн дотор хийж дуусгах ёстой.
Түргэвчилсан зээлийн механизм (ТЗ): Төлбөрийн тэнцлийн асуудлаа нэн даруй шийдэх шаардлагатай байгаа гишүүн орнуудадтүргэн шуурхай байдлаар олгох санхүүгийн дэмжлэг гэдэг утгаар бага орлоготой гишүүн орнуудад ОУВС-наас үзүүлэх дэмжлэгийг илүү цэгцтэй болгохын зэрэгцээ харилцан адилгүй, төрөл бүрийн нөхцөл байдалд уян хатан байдлаар хэрэглэгдэх боломжтой гэдгээрээ онцлог. ТЗ-ийн механизмын дагуу олгох санхүүжилт нэг хувийн хүүтэй байгаа бөгөөд хүүнээс чөлөөлөгдөх хугацаа 5.5 жил байгаа бол зээлийн нийт хугацаа 10 жил байна.
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Сэтгэгдэл0
7 сарын 1-ний “гэм буруутан” консулаар томилогдоно гэв үү… “Гэмт хэрэгтэн” агсаныг дэмжих дэлхийд ганцхан Монгол бодлого Монголын улс төрд дэлхийд өөр хаана ч байхгүй буруу жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрлөө. Улс төрд ажиллахдаа хариуцлага алдсан, улс төрийн тавцангаас нэг мөр холдохын оронд эргэн зууралдсаар байх “албан тушаалтан асанууд” гадаад, дотоодод өндөр албанд ажилладаг “өвөрмөц сонин” хандлага манайхаас өөр улсад бараг байдаггүй бизээ. Тухайлбал, 2008 оны 7 сарын 01-нд энгийн 5 иргэн амь буудуулж амь насаа алдсан “Хар мягмар” -ын үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн нь гадаад улс руу Элчин сайдаар томилогдсон бол тухайн үед Хууль зүйн сайд байсан хүн нь өдгөө УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байх жишээтэй. Тэр байтугай төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа гэм буруутай үйлдэл хийснийхээ төлөө шүүхээр таслагдан хариуцлага хүлээн шорон гянданд ордог атал тэгсгээд эмчийн магадлагаа гарсан, сайн хүмүүжигч байсан, өршөөлд хамрагдсан гэх мэтээр шүүхээр тогтоосон ялын хугацаанд “хэцүү нэртэй” газар удаан суулгүйгээр 1-2 суугаад суллагддаг “жишиг” хэмээр зүйл тогтлоо. Ингээд зогсохгүй эргэн улс төрд орж ажиллахыг санаархан эрх баригч МАН-ын дарга нарын үүдийг сахих болсон тухай мэдээлэл сонсогдож эхэллээ. Гэтэл танил талгүй, улс төрд нөлөөгүй энгийн иргэд ял авсан хугацаагаа дуусан дуустал хоног тоолон “нарсанд” суудаг бөгөөд арай ядан гэм буруугаа өөрийн биеэр эдлэн суллагдахад тэднийг шоронд суусан гэх үндэслэлээр ямар ч газар ажилд авдаггүйн улмаас нийгмийн амьдралд эргэж “хөлөө олж” чаддаггүй гэдэг. Харин “улс төрийн гэмт хэрэгтэн”-ий хувьд байдал тэс өөр. Зүй нь бол төрд ажиллаж байхдаа хариуцлага алдсан, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдсон бол хариуцлагаа үүрсний дараа ч дахин улс төр, төрийн албанаас эгнэгт хол байх учиртайсан. Монголчууд бид аливааг амархан мартах ард түмэн юм. Одоогоос 9 жилийн өмнө болсон 2008 оны 7 сарын 01-ны өдрийг бид бараг л мартсан бизээ. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглааныг удирдсан, уриалсан, уухайлсан хүмүүс гэм зэмгүй үлдэж, энгийн иргэдийн эсрэг галт сумаар буудах тушаал өгсөн дарга цэрэг нараас тухайн үедээ Цагдаагийн байгууллагыг удирдаж байсан генерал, хурандаа нар ял авснаар энэ хэрэг “хаагдсан” гэж хэлж болно. Цагдаагийн байгууллагын хуучин дарга нар болох Хошууч генерал Ч.Амарболд, Цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт холбогдох “Долдугаар сарын 1”-ний олон нийтийг хамарсан үймээний хэргийн шүүх хурлаар 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсч таван хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж анхан шатны шүүхээс Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жил, хурандаа О.Зоригтод 5.6, дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн хорих ял оноосон байдаг. 2012 оны 9 сард тэднийг хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хянан үзээд тэднийг Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, хурандаа О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.ялыг хэвээр батласан байдаг. Тэгвэл дээр дурьдсан шалтгаануудын улмаас Ч.Амарболд генерал 2014 оны 3 сард магадлангаар суллагдсан гэдэг. Одоо харин тэрээр аль нэг улсад Өргөмжит консулаар явахаар МАН-ын дарга нарын үүдийг сахиж суугаа сурагтай. Хэрвээ энэ үнэн бол МАН “гэмт хэрэгтэн”-үүдийг өөгшүүлж, тэднийг “дэмждэг” улс төрийн хүчин болж таарах гээд байгаа юм. Мөн дээр нь МАН-ын түүхэнд гарсан хамгийн хар бараан үйл явдалд болох “7сарын 1”-ны үйл явдлыг зөвтгөсөн мэт харагдаж байна. Энэ хэрэгт хариуцлага хүлээх ёстой, хариуцлага хүлээсэн “этгээд”-үүдийг МАН-ын Засгийн газар эрх барих үедээ төрийн өндөр албан тушаалтнуудад үргэлжлүүлэн томилох нь “7 сарын 1”-ны тэр гайтай өдөр амиа алдсан 5 залуугийн ар гэрийнхэн, гэмтэж бэртсэн, эрүүл мэнд, ажил амьдралаараа хохирсон олон зуун хүмүүсийг дорд үзсэн, доромжилсон үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. 100 орчим жилийн түүхтэй, боловсон хүчний өндөр чадамжтай МАН “гэмт хэрэгтэн” асануудыг дэмжих хэмжээнд арай очоогүй байх гэж найднам.
2025519176 маш үнэн бичжээ. МАН гэмт хэрэгтнүүдээ өөгшүүлдэг,хүлээн зөвшөөрдөг,огт хариуцлага тооцдоггүй нам болсон. МАН-ын хариуцлагын өндөр тогтолцоо 1990 оноос хойш алга болсон.АНам бол хариуцлага гэдгийг мэдэх ч үгүй. Албан тушаалын луйвар хичнээнийг хийснийг ард түмэн нэрлэж чадна. Тэгтэл тэд улам л дэвшээд,шагнуулаад ганц нэг шоронд суусан нь өөрсдийгөө баатар гээд бодчихно,бусад луйварчдаа хамгаалсныхаа төлөө улс төрийн ээлжит хоол руугаа шумбаад л орчихно. Ичих булчирхай ,хүн чанар,ёс суртахуун бүгд байхгүй. Камерийн өмнө цэц булаалдсан эх оронч оронцгууд,ард нь улс орны өнөөгийн байдал нь дампуурал. Офшорчин Баярыг элчин сайд болгосон ,офшорчин Сү.Батболд ерөнхийлөгч болох бэлтгэлээ хангаж байгаа гэсэн. Сү-ийн хагартлаа баяжсан Монголын ард түмний ядуурсан 2 бараг тэнцэнэ. Энэ хүн Монголд хашаагүй төрийн том албан тушаал нь ерөнхийлөгч л байх. Ерөнхийлөгч болж өөрийн болон Цогтбаатар мэтийн хамсаатан офшорчдынхоо бүх луйврыг АТГ,прокуророор хамгаалуулах гэж тэр.4 жил чих амар байх нь л дээ. Сү.Батболдыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлбэл МАН -ын нэр хүнд унасан дээрээ шаварт бүр унана,АНамд өгөөш болно. Ер нь гэмт хэрэгтнүүд,офшорчдыг өөгшүүлж албан тушаалаар шагнаад байгааг ард түмэн их тэвчиж байгаа, нэг л тэсэрнэ .
UGASAA NAAD BARUUNI ORON CHINI 60,65 TAIDAA TETGEVERT GADAGSHEE,MONGOL BOLOHOOR 50 HUREV UU UGUI YU UHLEE HATLAA,YUUCH HIIH BUTEEH HUSELGUI,TEGEHED TENDHIIN 50,60-TANGUUD CHINI YOSTOI MASHIN SHIGL AJILDAG YUM BILEE.