Зохиолчдын эвлэлд элсэнэ гэдэг айхтар сорилт шалгуур байдаг гэсэн ойлголт бага залуугаас л надад суучихсан байв. “Түдэв гуай роман бичиж байж элссэн” ч гэх шиг. “Түмээ ахыг гурван удаа буцаасан” ч гэх шиг. Сүртэй, сүртэй юм ярьцгаадаг сан.
Харин миний, энэ байгууллагын гишүүн болсон түүх бол Балжирын Догмид зохиолчийн даналзсан түүх л байдаг юм.Өргөдлөө бариад удирдах зөвлөлийн хуралдаан руу ортол, “Батлан даалтаа авчраагүй байна” гэлээ. Зөвлөлийн гишүүн Догмид тэр цаанаас:
-Аюурзана даруу болохоороо өдий болтол элсээгүй яваа. Батлан даалт хэрэггүй, шууд л элсүүлье! гэж мундагдав. Дарга:
-Ном журмаараа л явна. Батлан даагч олж өргөдөл бичүүлээд ир гэлээ. Зөвлөлийн гишүүн Догмид:
-За, яршиг аа. Намайг батлан даасан гээд тооцчих. Тэгээд саналаа өгцгөөе! гэж бусдыгаа уриалав. Дарга тээнэгэлзэн гайхах тэрхэн зуур зөвлөлийн гишүүн Догмид:
-Татгалзах хүн гарахгүй байлгүй дээ. Баяр хүргэе. Уран бүтээлийн амжилт хүсье. Дараагийн хүнээ дуудчих! гэж шулуухан бүхнийг шийдэв. Би гайхаж дарга руу харлаа. Дарга толгой дохилоо. Би гарлаа.
Ер нь мань эрийн яриа хөөрөө угийн ийм данагар л даа. Нэг таараад юу хийж байгааг минь асуув. Зуслан дээрээ өвөлжиж роман бичиж байгаа, гэхдээ ном бичихээс илүү нохойнууддаа их цаг зориулаад таарч байна даа гэвэл,
-Уулын мухарт өвөлжиж байгаа хүн сайн нохойтой байх хэрэгтэй шүү. Жинхэнэ банхар гэдэг чинь одоо энэ сахал Хүрэлбаатар шиг юм байдаг юм шүү дээ. Тиймэрхүү амьтан байна уу, чамд? гэж байна.
-Уг нь зорьж явж Түвдээс авчирсан мундаг амьтан бий. Гэхдээ сайхан нохой хүний анхаарал татаад хэцүү юм. Номхон зантай бол хулгайлчих юм, догшин ярдаг бол хорлочих юм.
-Яг л уран зохиол шиг хог байна даа. Сайн зохиол бичвэл атаархаад барьж идчих гэнэ. Муу зохиол бичвэл доромжлоод амраахгүй. Ерөөсөө чи чоно тэжээ! Чоно хулгайлуулна аа, гонж! Гаднын хүний хаяж өгсөн юм идэж хордоно оо, гонж!
-Чоно хүнд дасдаггүй гээ биз дээ?
-Хээ, дасалгүй дээ. Би нэг бэлтрэг захиж суйлуулаад, хотынхоо байранд тэжээгээд, миний өвөрт л өссөн. Тэгээд мундаг том чоно болсон. Кино зурагт аваад явна. Хүмүүс айгаад л сүйд. Би 69-ийн арын суудалд хоёр талдаа нэг нэг чоно суулгачихаад л...
-Бас өөр чоно байсан юм уу?
-Аа, хүний чоно авахгүй юу. Тэгээд л өөрийнхөө чонотой хамт хоёр талдаа нохой шиг хөтлөөд л, 69-өөр хээр хөдөө давхиж давхиж киноныхоо зургийг авч дуусаад, хүний чоныг эзэнд нь буцааж өгөөд, өөрийнхөө тэжээсэн муу амьтныг байгальдаа эрх дураараа яваг уу дээ гээд хээр тавьсан. 69-ийн араас гаслаад л дагаж байгаа юм. Нулимс асгараад эргэж харж чаддаггүй. Хаазаа тултал гишгээд л давхичихлаа. Нөгөө муу чинь орилоод араас сунаж сунаж аргагүй техник гүйцэхгүй суугаад үлдсэн дээ. Чоно тэжээ! Чоно шиг уярмаар, сайхан амьтан хаа байна? Үнэнч...
“Чоно хүнд дасдаггүй, хүний нүүр эгцэлж хардаггүй” л гэж сонсож байснаас, “Чоно уярам, үнэнч амьтан” гэж ярьж байгаа хүнтэй ер таарч байсангүй.
“Босоо ороолон” өгүүллэгийг нь япон хүн орчуулж гаргах гээд зөвшөөрөл асуулгалаа. Дараа нь бас хятадаар орчуулах зөвшөөрөл аваад өгөөч гэж танил маань гуйлаа. Утасдан дамжуултал:
-Чи ингэж ахин дахин над руу ярьж утасны мөнгө үрж яадаг юм бэ? Ерөөсөө энд тэндээс миний зохиолыг орчуулъя л гэвэл шууд зөвшөөрөөд бай. Чамд даатгалаа шүү. Надаас асуулгүй шууд л “Догмид эндээс зөвшөөрч байна” гээд хэлчихэж бай гэсэн сэн. Ийм л хүн.
Г.Аюурзана
Сэтгэгдэл0
saihaan
монгол үгийн баялагтай үнэхээр гайхалтай хүн шүү догмид гуайд эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе
Энэ Догмид зохиолч нь нэг найз зохиолч нь бурхан болоод өөрийнхөө оронд АлтанӨлгийд газар авч өгөөд тавиулсан юм гэсэн. Үнэн юм болов уу? Сонин хүн шүү нээрээ.
Lhagvaa zohiolch.
Nadtai Golomt bankin deer taaraad Pushkinii 1 shyleg unshij ogch bsan... Yostoi mundag khyn gej khyndelj yavdag. Namaig ogt tanikhgyi khyn shyy dee... Ertnii erool yum bailgyi! Esvel bi tiim urlagiin yazguurtan torkhtei yum bol uu? Kkkk. Odoo taarval Shangri La ryy daguulj ornoo!!
hurelbaatariig halit magtsan shuu bichver yum bzdee, yadchih yumaa ene humuus.
Догмид зохиолчийн тухай бичсэн байна. Чи одоо хаашаа юм, үгийн өө хайдаг хэрүүлч авгай аятай. Сайхан юм уншаад баярлатал ард нь баачихсан байх юм. Энд чи хэрэггүй газар байна.
Хахаха, уншсан хэрнээ юу ч ойлгодоггүй хамуурсан тархитай хог дээ чамайг. Ингэхээр чинь бичиг үсэгт тайлагдсаны хэрэг гарахгүй шүү дээ.
Догмид гуайн өгүүллэгүүд уншаад уншаад барамгүй сайхан. Гоё гэхэд ГОЁ бичдэг Та. Эрүүл энх урт насалж олон сайхан зохиол бичээрээй. Гайхалтай гоё хүн.
Догмидод тэжээсэн чоно нэг ч байгаагуй Шааж л байхгуй юу Хуний тэжээсэн чоно Догмидын хацрыг унсээд л явж гэнэ!
Sain baitsgaana uu? Saihan saihan zohiolchid Mongold mini bii bii. tednii neg ni yaahiin argagui Dogmid guai. Zohioliig ni unshij baisnaas ooriig ni haraach ugui. Harin, taliigch Lhagvaa guaig 2 udaa tun oiroos harj, ter buu hel mend medeltsej, ug solij uzsen. Hamgiin suuld ongorohoos ni neg ih urid omno bish, nileed oirmoghon gehuudee, Lhagva guaitai Notariatiin Gazar taarch bilee. tsarai ni nileed yadruu baisan ni bie tenhee ni taaruu baisnaas l ter bolvuu. "Tolgodiin tsaana inge builna"-iig jaahan huuhed baihdaa unshij baij l Lhagva gej zohiolch baidag yum baina-iig meddeg bolj bilee. Jich: Humuus ta nariinhaa saihaa hooroog, huuchiig niitlelees ch, setgegdel dotroos ch unshij duulah durtai gej baigaa, bi gegch etgeed, hehehe.
haraa ch ugui, saihan hooroog, huuchiig
Догмид гэж давааны оройд сэрвээнийх нь үс сэртйгээд зргсож байгаа азарган чоно шиг амьтан байх