Оюутолгой, Тавантолгойн араас гаслан гансарч, хоёр гурав хуваагдчихаад хэрэлдэж, тэмцэлдэж байх хойгуур Монгол орны ой, хээр тvймрийн улаан галд хуйхлагдаж, эрдэнэт мал сvрэг нь амьдаараа шарагдан нvvрс болж, хот хороогоо тvймэрдvvлсэн малчдын хоолой нь сөөж, нулимс нь ч гарах тэнхэлгvй сөхөрцгөөж байна. Зvvн аймгуудыг хуйхалсан тал хээрийн аймшигт тvймэр Богд хан уул, Төв аймгийн наагуурх хэдэн амыг нэлэнхvйд нь хамарч, гашуун хар утаа, улангассан улаан гал дvрэлзсээр хоёр, гурав хонолоо.
Өнгөрсөн хагас сайн өдөр Төв аймгийн Зуунмод хотоос наана 24 км-т байх хусан төглийг бараадаж барьсан зуслангийн байрнуудын нэгнийх нь эзэн ноднингийн өнжмөл өвс шатаахаар гал тавьснаас ой, хээрийн тvймэр дэгдэж багахан хусан төгөл, дээр нь зуслангийн гурван ч байшин vнс болов.
Мэдээ сонссон даруйдаа яаравчлан гарч Богд уулын хормойн замаар давхисаар цаг гаруйн дараа хvрч очвол Төв аймгийн Онцгой байдлаас гал унтраах нэг машинтай, тав, зургаан албан хаагчид хvрэлцэн ирж тэр хавийн иргэдтэй хамтран галыг цурманд оруулсан байв
Харин хvчтэй салхинд эрчлэн дэгдсэн галд яалт ч vгvй зуслангийн гурван байшин, хусан төглийн талаас нь илvv нь шатаж, тэр хавь нэлэнхvйдээ утаа тортогт идэгдсэн байв.
Бидний хувьд гvний хутгаас уулын энгэр рvv ус зөөх хvндхэн ажлыг голчлон гvйцэтгэсэн бөгөөд Төв аймгийн Онцгой байдлын албан хаагчид 15-20 литрийн багтаамжтай шvршигч vvрэн уулын энгэр бэлээр улаанаар эргэлдэх хусан төглийн галыг чадан ядан унтрааж байхыг харахад тэдний техник хэрэгсэл vнэхээр хангалтгvй санагдсан юм. Гал унтраах зориулалттай ганц машиных нь ус шvрших хоолой нь богинодохын хажуугаар тун ч удалгvй ус нь дуусч, гvний хутаг руу байн байн давхисаар байлаа. Гал унтраагчдад ядаж л зориулалтын бээлий, гутал, хувцас өмссөн албан хаагч харагдсангvй.
Хаа очиж тэдгээр зуслангийн байшингийн эзэд таньж мэдэх хvмvvс рvvгээ яаралтай хэл хvргэсний vр дvнд 40-50 хvн цугларч, яаралтай тэмцсэний хvчинд ямар ч гэсэн дээрх тvймрийг уул давуулан алдчихалгvй унтрааж чадсан юм.
Ядарч, хөө тортогт баригдсан ч тvймрийг унтрааж чадсан биднийг 17 цаг өнгөрvvлээд гэр рvvгээ буцаж явахад Богд уулын Жаргалантын аманд гарсан тvймэр ёстой л жинхэнэ улаанаараа эргэлдэж, суунагласан бараан утаа тэнгэрт хөөрсөн байлаа. Яармагийн замаар давхиж явахдаа харсаар байхад Жаргалантын амны тvймэр цаад уул руугаа давсан нь тодорхой харагдаж байсан. Бодвол Нvхтийн ам тvймэрт өртсөн болов уу.
Ийнхvv Монгол эх орон маань шатаж байна. Онцгой байдлын албан хаагчид тvр бvхэнд дайчлагдан улаан галтай нvцгэн гараараа шахуу тэмцэлдэн ялж, ялагдаж л явна. Онцгой байдлын vе vеийн дарга нар “Техник хэрэгслээ жигтэйхэн сайжруулж, дэлхийн жишигт ойртуулсаар байна” гэж бараг л орой бvр телевизийн дэлгэцээр малилзаж харагддаг. Гэтэл vнэн хэрэгтээ тvймрийн улаан гал, салхи шуурга, бороо, цастай хамгийн тvрvvнд учирч, эх орноо хамгаалан тэмцэлдэж явдаг Онцгой байдлын албан хаагчдад тvймрийн vед өмсөх зориулалтын бээлий, малгай, гутал, хувцас хэрэглэл vнэхээр хангалтгvй байдгийг өнгөрсөн хагас сайнд Төв аймгийн наана бяцхан хусан төглийн галыг унтраалцах vеэр нvдээрээ харж, гараараа тэмтэрлээ.
Гал унтраах нисэх онгоц, нисдэг тэрэг гэхээ болъё. Зvгээр л Онцгой байдлын хэдэн албан хаагчаа зориулалтын хувцас, хэрэглэлээр эхний ээлжинд хангачих л даа, Шадар сайд аа. Тэгэхгvй бол эх орон, бидний Монголын ой, хээр тvймэрт хуйхлагдаж, шатаж хувхайраад дуусах нь ээ.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
ёс - шадар сайд аймгийн дарга нарыг эхлээд огцруул.
ouy tolgoi, tavan tolgoi mongolin ard tumen bidend hamaagui bolj baih shiv dee. heden luivarchid uurtuu mungu avaad tedend hamgin ashigtai geree hiigeed ugchihluu. bid yahav shatsan gazar nutgaa haraad l yaduu zuduuhen baina daa.
bas deerees ni eh orongoo aldah ayuld hureed bgaa sh dee ene ur chin tusgaar togtnoson uls bish bolgodog bhgui yu
сүржигнэхээ хэзээ болих юм бэ? эх орон шатлаа ч гэх шиг. больж үз. жаахан өвс шатаа л биз. энэ зун эргээд л ургачихна. хэдэн сумын төвөө хэдэн малчидаа л амьний гарзгүй аваад гарсан бол болоошд. худлаа сүржигнээд л. оросод ч гэсэн энд тэндгүй түймэр. түймэргүй газарт нь үер. мэдээгээр харж л байгаа биз дээ. балбад цаана чинь аймшигтай газар хөдлөлт болоод гурав дөрвөн мянган хүн үхчихээд байна. үхэгсэдийнх нь тоо өдрөөр биш цагаар нэмэгдэж байна. гамшиг гэж ийм л юмыг хэлдэг юм. тэгэхэд тэд гоншигонохгүй гангинахгүй хүмүүсээ л аврахыг урьтал болгож байна. тэгэхэд манайхан яаж байна. юм л бол худлаа сүржигнээд л орилолдоод л сөнөлөө баларлаа сүйрлээ энэ төр засаг энэ ардчилал энэ улс орон ерөөсөө болохоо байлаа майлаа ч гэх шиг боль л доо. жаахан тайван жаахан ултай суурьтай юм үзсэн хүн шиг юм үзээгүй ч ядахдаа юм үзсэн царай гаргалдаа.
Чи харин юм үзээгүй тэнэг байна. Бүхэл бүтэн ой шатчихаар гол мөрөн ширгэж, за за тэнэг малд тайлбарлахаас дургүй хүрчлэн.
dehen mal uhsen heden ail ger orongui bolson be gedgiig chi gazar deer ni ochood uzeegui bolohoor ingej heleh chin daanch ineedtei sonsogdoj bn hedhen uvs shataagui yum shuu Medeegeer zugeer neg zah zuhaas ni gargasan bolgoj bna gazar deer och chi.... chamd hugarhai ishtei hurz ch oldohgui shuu uuruu yumaa beldeed ochooroi chi tulegdeh yum bol chamaig avrah emch baitugai zuuguud tuv oruulchih mashin ch tend chin bhgui gedgiig chamd helchii
yum uzsen tsarai gene shuu Hooloi chi horsood nulimas chin ursaad mal chin nuden deer chin tulegdej uhej bhad chin uujuu bai, yum uzsen tsarai garga gej heleed gerteigee hamt shataj uheh hun yum bn l daa
Novsh yum daa chi Mongol heleer sain bichij chi, harin zurh chin mongoloo gej tshilohgui bgaad ih haramsaj bna
Archaagaa aldsan shaar gej chamaig helii. Malaa geree aldaj noir hoolgui honoj bgaa humuusiin umnuus chamaig bi shaar gelee. Humuusee avrahiig tur zasag chin urital bolgohgui bgaag chi gal untraagaad zogsoj bgaa humuusiin gartaa barisan zuiliig neg hardaa ene bol zugeer naad zahiin neg jisheee bailaa. Hui negdliin humuusees yalgagdahaargui neg yum gartaa barisan bolson bgaa biz dee Mal chi malaas dor bichig useg tailsan tolgoigui mal chi uueeree malchin humuusiig bitgii doromjlood bgaarai
Australid jinhene tuimer boldog. Unen aimshigtai. Satelite antennaas avsan zuragnaas harahad ulaan gal durelzeed haragdaj baidag um. Ochnoon ongotsoor dalaigaas us zoogood daanch neg diilehgui dee zailuul
zarim gazar baigaliin helj bish hiisch irdeg gamshigaas bolj hunii ami nas ed hurungu suirch baih uym. Getel manai orond hunii sanaatai bolon sanamsargui uildelees bolj tuimer garch gazar nurag suireed baih uym. Enen 2-n hoorond asar ih yalgaa baigaa biz. Minii ard tumeen gal tuimrees uridchilan sergiileh tuhai udur bolgon l hevlel medeeleliin buh heregseleer l yavaad baigaa sh de. Burhanaas zayasan ene saihan amgalan taivan eh ornoo setgel negteegeer hamgaaltsaaya minii ard tumeen
Zohion baiguulalttai tuimerdeed baigaa ym bishuu.hun itgemeergui end tend tuimer garaad baih chin.tavantolgoi oyutolgoitoi holboj oilgood baina shuu
hahaha.tiim shuu.er ni eniig 2 tolgoitoi holboj oilgohoos oor arga alga.eniig 7n buudlin doljin emee ch medej bgaa.