/Ёгт эссэ/
Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендер, өрх толгойлсон эмэгтэй, ядуурал, хүчирхийлэлд өртсөн эмэгтэй, олон хүүхэдтэй эмэгтэй, ялгаварлан гадуурхах байдал, ганц бие, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэг, биеэ үнэлэх явдал, ижил хүйстнүүд...
...Эдгээр үгс бидэнд танил болсоор тавин жилийн талыг туулсан байна. Эдгээр үгсийн талаарх ойлголтыг янз бүрээр тайлбарлаж, янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, янз бүрийн байгууллага бий болсоор мөн л тавин жилийн талыг ардаа орхиж. Хорин таван жилийн өмнө хорин тавхан настай гялалзаж явахдаа эдгээр үгсийг хэлж, ярьж, олон нийтийг тэр дундаа бүсгүйчүүдийн сэтгэл, зүрхийг хөвсөлзүүлэнхэн дэрвэж явсан нийгмийн идэвхтэй бүсгүйчүүдийн тал хувь нь өнөөдөр тавь хүрчихсэн мөн л эдгээр үгсээ хэлсээр, ярьсаар л явааг хэн ч андахгүй ээ. Харин үр дүн нь юу байв аа?
Мэдээж маш олон дэвшил, ахиц гарсныг хэн ч үгүйсгэхгүй. Бас маш олонхи нь машид “өөртөө хичээж” ажилласныг хэн ч гадарлана. Энэ нь өдгөө нэгэнт илэрхий болсон зүйл. “Гар хөдөлбөл, ам тосдоно” гэдэгтэй л адил юм уу даа. Гэвч, чи юу яриад байна, энэ чинь ардчиллын ач гавьяа гэж хариу барьдаг асан цаг мөн саяхан ч сайтар ажиглавал, арай өөр нэгэн хандлага сүүлийн үед нийгэмд огцом өссөнийг анзаарахгүй байхын аргагүй.
Ардчиллын нэрээр нийгэмд тогтолцооны гажуудал бий болж, ард түмний хүсэн хүлээсэн нөгөө хүмүүнлэг, ардчилсан байдал бүрэн төлөвшиж чадалгүй замхран алга болоход ойрхон байна гэхчлэн аль юм мэддэг болгон нь амнаасаа үг унагах болсон. Нэг хэсэг ардчилал гэхээр л мөнөөх америкийг гэж бараг ойлгодог, ардчилал ярихаар л ардчилсан нам гэж боддог шахам байлаа.
Харин энэ байдал сүүлийн үед арай л ондоошиж, арай өргөн хүрээнд, арай өөр өнцгөөр олон нийт харж, ойлгож, мэдрэх болсон байна. Ардчиллын зарчмыг Үндсэн хуулиндаа оруулчихсан, хүний эрхтэй холбоо бүхий тавь шахам олон улсын гэрээ, конвенц гээчид нэгдчихсэн хэмээн цээжээ өргөж суудаг ч жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадаагүйн төлөөсийг эмэгтэйчүүд, хүүхдэд үүрүүлсээр мөн л хорин таван жилийг үдчихлээ, бид.
Яг энэ өгүүлбэрийн араас: хүний эрх зөрчигдөж байна, хариуцлага суларч үгүй болох нь, хүний эрхийн сэдэв улстөрчдийн мөнхийн яриа, хоосон уриа лоозон төдий хэмээн “үглэж”, дээр дурдсан янз бүрийн төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн нөхдүүд маань “тэмцсээр”, “ажилласаар” маш олон тоо баримтыг гаргаж ирж тайлагнасаар, мэдээлсээр л байгаа. Үүнийг нь маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслээс маш олон удаа уншсаар байгаад бид бүр цээжилж орхих нь энүүхэнд.
Цагаан сар дуусч, Мартын баяр дөхөхтэй зэрэгцэн хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой хурал, илтгэл олширч, хэрхэн тэмцэх, хэрхэн “эрэгтэйчүүдтэй адилших” тухай асуудал хөндөгдөж эхэлнэ. Ядуурал гаарч, өрх толгойлсон эхчүүд ихэссэн тухай элдэв гадаад, дотоодын болон төр, засгийн Үндэсний хөтөлбөрийн тайлангууд хөвөрч өгнө.
Иргэний нийгмийн байгууллагууд ч дутахгүй. Монгол улс эмэгтэйчүүдийн төлөө, тэдний эрхийн тухай асуудалд анхаарч буй мэт боловч үнэн хэрэгтээ цаасан дээр тунхаг төдий байна, тухайлбал, гэхчлэн авч өгнө дөө. Улс төр, нийгэм соёл, эрүүл мэнд гэхчилэн бүх салбарын чиглэлээр ярьж гарна. Ямар их хоцрогдож, ядуурч, дарлуулж, дорд амьдарч буйгаа элдэв судалгаатай хамт харамгүй дурдана.
Үнэхээр сайн ажиллажээ. Солонгос сериалд яг ингэж хэлдэг. Тэгвэл, сайн ажилд заавал үр дүн баймаар. Хүмүүст хоол, хувцас өгч, гэртэй болгох, зурагтынхантай очиж бэлэг гардуулах, байр өгнө гэж амлан хандивын данс нээгээд мөнгийг нь тайлагнахгүй байх зэргийг энд хэлэх гэсэнгүй. Бас төрийн ордонд одонтой ээжүүдийн цуглуулж, олон үг хэлэлцэн суухыг ч энд хэлэх гэсэнгүй.
Толгой эргэмээр адилхан өргөмжлөлүүд бий болгож, торгон дээлтэй эмэгтэй болгонд жааз тэврүүлдгийг ч дурдах гээгүй юмаа. Тоймтой хэдэн “гарт баригдаж, нүдгүй хүн ч харахаар ажил хийчихээсэй, ядаж ганц нүүр тахлах юмтай байгаасай л гэж хүсээд байгаа нь тэр. Аль арван жилийн өмнө Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль
батлагдан гарсан ч яг өнөөдрийн байдлаар энэ хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийг хийхийг “хүсэлгуй” буцаачихсан байгааг юу гэх вэ.
Дээр дурдсан хүний эрхийн төлөө тэмцэгч нөгөө янз бүрийн байгууллагууд, эмэгтэйчүүд, хүүхдийн төлөө гэсэн хаяг, шошготой олон газрууд, дээр нь “бид олуулаа байж л шийдвэр гаргуулж дөнгөнө” хэмээн тунхагласаар байгаад төрийн түшээ болчихсон гунхаж яваа эмэгтэй гишүүд маань чихээ бөглөж, нүдээ аньсан байх хоорондуур нь гялс гээд хуулийн төслийг буцаачихсан бололтой юм уу даа хөөрхий, гэж санагдахаар байна.
Харин дөрвөн настай бяцхан охин гэр бүлийн хүрээний харгис гэмт үйлийн золиос болсон саяны эмгэнэлт явдлын доргионоос улбаалан буцаагдсан хуулийн асуудал босч ирэх байлгүй дээ, гэж ярилцах, хүлээх хүн олон байх шиг.
Хаврын чуулган дөрөвдүгээр сараас нааш нээгдэхгүй. Ханш нээж, ичигсэд үүр ноорхойгоосоо гарах цагаар хэн хүний нуруу тэнийж, хахир өвлийг үдсэндээ сэтгэл баярлаж, бие тавирдаг. Монгол хүний санаа цагаан, бас цагийн аясаар уясч мартах нь элбэг. Гэвч зүгээр нэг зул өргөж, зөнгөөрөө зулгуйдаж үгсээ хэлсэн гэж бодохгүй л байна., дээдэс та нарыгаа.
Н.Тунгалаг
Эх сурвалж: "Хөдөлмөр"
Сэтгэгдэл0
Элбэгдорж германд зээл гуйж байна. Зээл өгнө үү. Гуйж байна. Царай алдаж байна. Манай улс ардчилал нэртэй дээрэмчдийн мөлжлөгийн аппарат сайн хөгжсөн дампуу улс. Африкийн харуудаас илүү монголын баялагыг сороод ав. Би гитлерийн германаар бахархдаг вааг вааг энээ тэрээ гэхдээ зээл өндөр хүүтэйгээр монголын газар нутгийг барьцаанд нь тавья зээл зээл өгнө үү. Би ардчилалд хайртай шүү. Герман зээлийн кард өгөөч би сонгогдчоод л ард түмнээ шулж байгаад хэд хэд нуглаад төлчихөнэ. Зээл хүсэж байна. Манай монгол зэрлэг бүдүүлэг мөлжлөгийг дэмждэг африкаас илуу ашигтай шүү. Би германы хас тэмдэг шүтдэг би гитлерийн багшаа гэж боддог. Би насаараа монголын хошгордог ерөнхийлөгч болмоор байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болвол би засгийн газар шүүх цэрэг бүгдийг хошгоруулж байгаад монгол түмнийг хужаа ухаанаараа хуурж байгаад авсан зээлээ төлчихөнө. Би гитлерийн ардчлалаас сайн суралцаж байна улам сайн гитлерийн сургагч болноо, чаднаа гэж амлая. Би ерөнхийлөгчийн засаглалтай болоход надад герман зээл өгнө үү. Зээл өгнө үү. Зээл вааг вааг зэр гууд зээл. Бид одоогоор хятад, солонгос, япон зээлийн кард хэрэглээд хүүгийн хүүнд нь компаунд интэрэстэд шулуулаад хэцүү байна. Гэхдээ ардчилалыг бүрэн төгс ялуулахад герман зээлийн шугамыг нээнэ үү. Бид илүү өндөр хүү төлнө шүү англи кредит картаа дармаар байна Зээл л хүсэж байна манай улс грек мозамбик улсын өмнө зогсдог шүү зээл өгөөрөй би найдвартай шүү Зээээээээл зээл
1."Үндсэн хууль" хэмээх бантангийн гайгаар Монгол улсын иргэдэд хууль адил тэгш үйлчлэх боломжгүй.2.Хуулын заалтаар ажиллаж хэрэгжүүлж, сахиулж мөрдүүлж байх үүрэгтэй байгуулагууд нь цалин цагаа нэмэж,албан тушаал олгосон эрх мэдэл хөрөнгө,мөнгөтэй хүний дохио заавраар л хөдлөнө.3.Нийгмийн гишүүн хүний өдөр дутамын ажил амьдралд хуулиас илүүтэй "ОРЧИН НӨХЦӨЛ" хүчтэй үйлчилнэ.энэ мэт шалтаг шалтгаанууд байхад шинэ хуулиар яахав дээ санаачлан боловсруулагчид нь нэг их зүйл бүтээсэн мэт л бодогдох юм байхдаа.энэ нийтлэлд хүний тархи толгойг нийгэмд болж байгаа юмыг ухаарч ойлгох чадваргүй,зөвхөн хий хөөрцөглөн бусадыг дууриадаг атаархуу даган баясагч нэгэн болтол нь яаж угааж цэвэрлэж байдгыг зах зухаас нь цухас дурьджээ ийм янзаар дахиад 25 жил үргэлжилхэд Монгол орон минь баяртай болно.
nam nertei omhii shunaltuud eelj daraalan tord garch mongoliin nereer zeel avch huviin dansandaa oruulan ulmaar gadaadad avaachij nuuj baina. neg negniihee ich baga idsend oshirhson hun suguud munhrsan maluudaa doromjlon jargana
Элбэгдорж гэх хөлсний хүүхэлдэй ардчилал гэж 26 жил дэмий солиорч олон хүний ирээдүйг хулгайллаа.
Dahiad boon or uul uurhai ashiglaad. Tatvar avch chadahgyi tenegteed monjuulaad tolgoigyi garuud tenegteed