sonin.mn
Уг нь өнөөдөр долоо хоногийн ажлын сvvлийн өдөр учир тархи толгойгоо амрааж, хөнгөхөн зугаатай нийтлэл, ярилцлага уншвал хvмvvст илvv тааламжтай байх нь мэдээж. Гэтэл өчигдөр өглөөнөөс эхлээд л цахим ертөнцөөр дvvрэн хар бараан, сэтгэл эмзэглvvлсэн нийтлэл, сурвалжлага, ярилцлага хөвөрч Ерөнхийлөгч хvртэл хvнд шийдвэр гаргасан, хvнд өдөр байсан тухай жиргэсэн байсан. Vнэхээр хvнд өдөр өнгөрлөө. 
 
Хvний хорвоод нэгэн хувь заяаг цогцлоох гэж, нэгэн их суу билэгтэн ч байж магадгvй амьдралыг туулах гэж, зvvний vзvvрт тогтсон арвайн ширхэг мэт ховорхон заяанд хvн болон мэндэлсэн дөрөвхөн настай охин азарганаас долоон дор, хvн дvрстэй араатан төрсөн эцэг гээчийнхээ хvчирхийллийн золиос болж даанч аймшигтайгаар хорвоогоос буцжээ.
 
Гэхдээ тэрхvv араатан, тvvний хамсаатан эмийн талаар цахим ертөнцөөр дvvрэн айж хэрдхиймээр мэдээллvvд цацагдсан тул ингэсгээд орхиё.Өчигдрийн тухайд Монголын нийгмийг хоёр, гурав талцуулж тэрхvv дуулианы эзэн болсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ч тавгvйтvvлсэн хэргийн эзэн нь Монгол Улсад төлөх ёстой 35 тэрбум төгрөгөөс зайлсхийн зугатаад байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бvгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал vзvvлсэн явдал байв.
 
Монгол Улсад vйл ажиллагаа явуулж ихээхэн ашиг олж байсан хэрнээ татварт төлөх ёстой 35 тэрбум төгрөгөөс санаатай зайлсхийсэн “Өмнийн говийн элс” буюу “Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Каплад хоёр дагуултай нь өршөөл vзvvлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө “Уучлал: Хvнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу. Монголдоо би хайртай. Намайг магтахад би эргэлздэг. Шvvмжлэхэд ирлэгддэг, урамшуулахад зvтгэдэг, гутаахад инээдэг, дэмжихэд талархдаг.
 
Би ийм эрх чөлөөнд баярладаг” хэмээн жиргэж Монголын баялгаар хагартлаа баяжсан мөртлөө зайлшгvй төлөх ёстой 35 тэрбумын татвараас зугатах санаатай байсан ч vнэнд гvйцэгдэн зургаан жил гаруйн хоригдох ял аваад байсан этгээдvvдэд өршөөл vзvvлэх нь ямархуу хэцvv шийдвэр байсныг учирлах шиг болсон. 
 
Энэ vйл явдлын талаар Ерөнхийлөгчийн хvний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр тайлбарлахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан “Саусгоби сэндс” ХХК-ийн захирал АНУ-ын иргэн Жастин Капла, Бvгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал vзvvлсэн нь хуулийн хvрээнд хийгдсэн ажил.
 
Ер нь Татвараас зайлсхийсэн хvнийг хорих нь зөв зvйтэй шийдэл биш гэсэн бодлогыг бид барьж байгаа.Нөгөөтэйгvvр Филиппин Улсын Ерөнхийлөгчийн зvгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэддээ уучлал vзvvлж өгнө vv гэсэн хvсэлтийг тавиад байсан юм. Өөрийнхөө улсын иргэнд уучлал vзvvлэхийг бусад улсын Төрийн тэргvvнээс хvсдэг жишиг дэлхий нийтэд байдаг.
 
Бид цаашдаа хууль эрх зvйн орчноо харах ёстой юм байна. Татвараас зайлсхийсэн хvнээр мөнгийг нь заавал төлvvлэх ёстой. Энэ бол зарчим. Харин барьж аваачаад шоронд хорьчихоор чинь хэн ч татвараа төлөхгvй. Тухайн компани болон хувь хvн татвараас зайлсхийсэн бол тодорхой график гаргаад татварыг нь төлvvлдэг байх хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн байсан. 
 
Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч бvрэн эрхийнхээ хvрээнд өөрийнх нь хувьд тун хvнд шийдвэр гаргаад л өнгөрч. Өөрийнх нь иргэн суллагдсаныг мэдмэгц АНУ-ын Элчин Сайдын Яамны Олон нийттэй харилцах албанаас “2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Саус Гоби Сэндс ХХК-ийн хэргийн шvvгдэгч гурван иргэнд, тvvний дотор АНУ-ын иргэн Жастин Каплад албан ёсоор уучлал vзvvлсэн тухай мэдээллvvдийг бид харлаа.
 
Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн энэхvv vйлдэлд бид талархаж байна. Ноён Каплагийн өмгөөлөгчид тvvнийг урьдчилан хорих төвөөс суллагдсаныг баталж байна. Энэхvv шийдвэр нь Ноён Каплад оногдуулсан байсан хилээр гарах хоригийг мөн цуцалж байгаа хэмээн бид ойлгож байгаа. Хэрэв тэрбээр АНУ руу буцахаар шийдвэл чөлөөтэй гарч болохоор болсонд бид баяртай байна.
 
Ноён Каплад холбогдох хэрэг гурван жил орчим vргэлжилсэн бөгөөд тvvнд хилээр гарах хориг тавьсан, шvvн таслах ажиллагаа явагдаж, улмаар тvvнийг хорьсон явдал нь ноён Каплад ихээхэн бэрхшээл учрууллаа. АНУ-ын Элчин сайдын яам хэргийг анхааралтай ажиглаж консулын шаардлагатай бvх туслалцааг vзvvлж ирлээ.
 
Гадаадын шууд хөрөнгө оруулалт хийх орчны хувьд Монгол Улсад vнэлгээ өгөхөд энэ хэрэг сөргөөр нөлөөлж буйг бизнесийн хvрээнийхэн илэрхийлсэн билээ. Цаашид иймэрхvv хэргvvдийг Монгол Улсын эрх барих байгууллагуудын зvгээс шудрага, ил тод бөгөөд Монгол Улсын хууль дvрэмд бvрэн нийцvvлэн шийдвэрлэнэ гэдэгт бид итгэж байна” гэсэн мэдэгдэл гаргаж. 
 
Цахим ертөнцөөр шуугиж байгаа сэтгэгдлvvдийн ихэнх нь “Бид эх орондоо байна уу, АНУ-д толгой хоргодож сууна уу. АНУ-ын Элчин сайдын яамны дохио зангаагаар Монгол Улсын Ерөнхийлөгч ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын толгойг илсээр байтал Монгол Улс уух усгvй, гишгэх газаргvй болох нь ээ” гээд ихэнх нь дургvйцлээ илэрхийлсэн сэтгэгдлээр дvvрчээ. Яамаар ч юм бэ дээ. Товчхондоо тун хvнд өдөр өнгөрлөө. 
 
Эх сурвалж: