sonin.mn

Монгол Улсын гу­рав дахь Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяр "Мон­гол тулгатны 100 эрхэм" нэвтрvvлэгт оролцох­доо С.Баяр, Сv.Батболд, Т.Бадамжунай, Ерөнхийлөгч нарын эхлvvлсэн “Эрдэнэс Тавантолгой”-н талаарх будлианыг баруун, солгойгvй тооччихсон чинь олон хvний даралт ихсэж, зарим нэг нь зад заргалдаж, нэр төрөө авран хамгаалахаа мэдэгдэж эхлэв.

Уг нь урт шар дээлээ намируулцгаан Монголын улстөрд “эр хоёр загал” болж явсан гэрэлтэй шаргал өдрvvд энэ хоёр эрхэмд бий. Гэтэл 2005 онд Н.Энхбаяр нь төрийн дээд өндөрлөгт гарснаас хойш л энэ хоёр хvний дундуур урт хар муур гvйж, тэр цагаас хойш Ц.Нямдорж өнөөдрийг хvртэл шазуур зуусаар л яваа.

Ядаж байхад Ц.Нямдоржийн урд хөршид зочилж, айхтар сvрхий дайлж цайлуулсан балагтай айлчлалын талаар олон жилийн дараа Н.Энхбаяр сөхөн ярьж Ц.Нямдоржийн дотор зvvрмэглэж байсан уур хилэнг нь сэдрээчихэв. Тэр хэнтэй ч болов хэрэлдэж, уралцах тун ч их сонирхолтой нэгэн билээ.

Тийм ч учраас Н.Энхбаярын энэхvv дайралтад ноцтой хариу барихаа ч мэдэгдэв.Тэрээр дөнгөж өчигдөр нээсэн өөрийн твиттер хуудсанд “Зарим нэг хvмvvс намайг идэвхтэй байдалд орууллаа.

Орой ТВ2-оор Л.Мөнхбаясгалантай ярилцана” хэмээн бичиж Н.Энхбаяртай “дайн” зарлаж байгаагаа шулуухан мэдэгдсэн. Мөн тэрээр “Би бvх хvнд хариу бичиж чадахгvй байх. Цензургvй яриа нэвтрvvлгээр олон ноцтой мэдээлэл хvргэнэ” хэмээн жиргэхээ мартсангvй.

Ёстой л “Долоо буудуулсан доголон чоно” гэдэг шиг монголын улстөрийн сvvлийн 20 жилийн гашуун амьд тvvхийн хувьд тэрээр тун ч ноцтой, хорлонтой олон баримтын амьд гэрч гэдэг нь яах аргагvй vнэн. Харин одоо нэгэн цагт хундага тулган, ахан дvvс болж явсан Н.Энхбаяртайгаа барьцалдаж авахаар шийджээ.

Тэр хоёр яах аргагvй ноцтой, “но”-той олон vйл явдлын гэрч, оролцогч тул хэн нь ч хэнийгээ ёроолгvй хар ангал руу аваад унаж мэднэ. Харин Ц.Нямдорж нь унах нь vv, Н.Энхбаяр нь дахин азгvйтэх нь vv. “Хоёр хар буур”-ын ноцолдооныг холхоноос харах, хvлээх л vлдлээ.

Д.Түвшин

Эх сурвалж: