sonin.mn
Манай улс долларын 100 тэрбумтантай болох нь тодорч, тэдний ажлын гараа амжилт үйлсийг хүмүүс ихэд сонирхох болжээ.  Зарим нь ч бүр тэднийг ямар замаар монгол төгрө­гийнх бус, долларын тэр­бумтан болж чадав аа хэ­мээн гайхаж байна. Эдгээр баячуудаас Ази тив дэх Мон­голын хам­гийн баян 35 эрхэм тодорч, нэлээд шуу­гиан тариад бай­гаа юм. 
 
Өөрөөр хэлбэл тэрбумт­нуудын жаг­­­саал­тын аль алинд дээ­гүүр буюу найм­дугаарт бичигдсэн нэгэн эрхэм олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна. Энэ хүн бол “Мобиком” корпорацийн ТУЗ-ийн дарга Ц.Болдбаатар юм. 
 
Тэрбээр 800 сая ам.­дол­­­­ларын хөрөнгөөрөө дол­ларын тэрбумтнуудын найм­дугаарт бичигдсэн бол Азийн баячуудын жагсаалтад зур­гаан тэрбум ам.долларын хө­рөнгөтэй эрхмүүдийн ес­дүгээрт жагсчээ. 
 
Энэ эрхэм Монголын хам­гийн чимээгүй баяны нэгээр тодроод байна. Учир нь тэрбээр Монголдоо биш Швейцарь улсад амьдардаг учраас түүний ажил амьдрал төдийлөн олонд нээлттэй байдаггүй бололтой.  Тиймээс ч монголчууд түүнийг хэн бэ гэдгийг нь сонирхох нь гарцаагүй.
 
Монголын бизнесийн ер­төнцөд нэлээн дээгүүрт бичигддэг эрхмүүдийн өмнө цойлон гарч ирсэн түүнийг бизнесийн нэр нөлөө бүхий эрхмүүд ч гайхаж, ямар хөрөн­гөөр ийнхүү найм, есдү­гээрт бичигдэх болов гэж сонирхдог юм билээ.
 
Ямартай ч түүний мэдэлд бид­ний ч сонсож байгаагүй олон компани байдаг аж. Тухайлбал “Мо­биком”, “Ньюком”,  түүнч­­­­лэн агаарын тээврийн “Изинис Эйрвэйз”, “Ньюком Про­пер­ти”, “Цэгц”, “Эй-Юу-Эм, “Клин Энержи Ази”, “Ньюком Майнинг Сервис” ХХК зэрэг компани  оржээ.
 
Эдгээрээс  бидний   хамгийн сайн мэдэх “Мобиком” гэхэд л  Монгол Улсын гурван хот болон 21 аймаг, томоохон  төв сууринг хамарсан 332 газарт үүрэн телефоныхоо сүлжээг байгуулаад авсныг хүн бүр мэднэ. 
 
Харин “Ньюком” ком­пани харилцаа холбоо, мэ­дээл­лийн технологи, сан­­­хүү­гийн үйлчилгээ, жи­жиг­лэн худалдаа, үл хөд­лөх хөрөнгө, сэргээгдэх эр­чим хүч, иргэний агаарын тээврийн зэрэг салбарт хө­рөнгө оруулалт хийсэн то­моохон аж ахуйн нэгж аж. 
 
Тэг­вэл түүнийг хэрхэн яаж өндөр үнэ өртгөөр босдог агаарын тээврийг өөрийн болгов гэдгийг сонирхвол “Изинис Эйрвэйз” гэх агаа­рын тээврийг 2006 онд өө­рийн хөрөнгөөр үүсгэн бай­гуулж байжээ. Тус агаа­рын тээврийн компани нь орон нутгийн 14 чиглэлд ху­ваарьт болон захиалгат нис­лэг, олон улсад БНХАУ-ын Хайлаар хот болон ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд  нислэг үйлддэг юм байна. 
 
Харин  “Ньюком Про­перти” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн цогц үйлчилгээ явуулдаг. Тэгвэл бидний сон­сож ч байгаагүй нэг ком­пани бол яах аргагүй “Клин Энержи Ази” ХХК. Энэ нь Монголын анхны төрийн бус бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч ком­пани юм байна. 
 
Энэ компани нь төвийн сүлжээнд холбогдсон анхны хамгийн том эрчим хүчний станцыг барьж байгуулжээ. Түүнчлэн “Ньюком Май­нинг Сервис” ХХК нь ба­рил­га, уул уурхайн тоног төхөөрөмж, машин меха­низ­мын худалдаа, түрээсийн ажил эрхэлдэг үндэсний хэм­жээний томоохон компанийн тоонд ордог  ажээ.
 
Ямартай ч ноён Ц.Болд­баатар Азийн зургаан тэрбум ам.долларын хөрөнгөтэй эрх­мүүдийн есдүгээрт  дээрх компаниудын гол хувьцааг атгаж байдгаараа бичигдсэн бололтой.
 
Р.Саруул
 
Эх сурвалж: