sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас Гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлэх,  эрүүл мэндийн үзлэгт хамруулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран  зохион байгуулах нэгдсэн ажиллагаааны төлөвлөгөөг батлан гаргасан.
 
Дээрх ажлын хүрээнд нийслэл болон хөдөө орон нутагт байгаа гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэл судалгаанд авах, эмнэлгийн үзлэгт хамруулах, эцэг эх, асран хамгаалагчийг олж тогтоон нийгэмшүүлэх, нийгмийн хамгааллын төв болон төрийн бус байгууллагын халамжийн төвд хүлээлгэж өгөх, эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Амьдрах ухаан төв зэрэг байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.
 
Энэ сарын 15-ны өдрийн 13 цагийн байдлаар нийслэлийн 9 дүүргээс 352 насанд хүрсэн хүн, 11 хүүхэд, орон нутагт насанд хүрсэн 148, хүүхэд 23 нийт 500 насанд хүрсэн хүн, 34 хүүхдийг эмнэлгийн үзлэгт хамруулж, 11 хүүхдийг Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт, 120 иргэнийг “Амьдрах ухаан төв” төрийн бус байгууллагад хүлээлгэж өгчээ.
 
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг